LOADING

Type to search

Хэрхэн сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулах вэ

Share

Сэтгэцийн /mental/ эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийн /emotional/ эрүүл мэнд хоёр нь тусдаа ойлголт. Энэхүү нэр томьёо нь хоорондоо андуурагдаж хэрэглэгдэх нь элбэг боловч сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд нь “бидний сэтгэл хөдлөл бодит байдалтай уялдахад анхаарлаа төвлөрүүлэхийг хэлдэг” гэж сэтгэл судлаач Жули Фрага хэлжээ. Энэ нь тэсвэр тэвчээр, өөрийгөө танин мэдэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үндсэн асуудал юм. Үргэлж аз жаргалтай байх, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангид байх гэсэн үг биш, харин өдөр тутамд тохиолдох, уналт, бэрхшээлийн даван туулах чадвар, нөөцтэй байх явдал гэдгийг анхаараарай.

Сэтгэл хөдлөл, сэтгэл зүйгээ эрүүл байлгахад туслах зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэл хөдлөлөө анзаарах

Энэ нь тухайн үед төрсөн сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдахад тустай. Жишээлбэл, өөрийгөө  гомдоосон, уурлуулсан хүнтэй өрөвдөх сэтгэлээр тэмцэхийг сонгож болно. Ажил дээрээ эсвэл хайртай хүмүүстэйгээ эерэг харилцааны хил хязгаар тогтоох нь чухал юм.

Өөрийгөө үнэлж, дүгнэж сурах

 Сэтгэл судлаач Фрага “шүүмжлэлтэй дотоод дуу хоолойгоо өөрийгөө хайрлаж энэрэх боломж болгох хэрэгтэй” хэмээв. Жишээлбэл, та өөрийгөө шүүмжлэх сөрөг хандлагыг ажигласан үедээ  “Хэрэв миний хүүхэд, хамтрагч эсвэл хамгийн сайн найз маань надтай ингэж ярьвал би юу гэж хариулах вэ?”,  “бусадтай харьцдаг шигээ өөртэйгөө харьцахад надад хэцүү зүйл юу байна вэ?” зэргийг өөрөөсөө асуугаарай.

Сониуч зан

 “Та бодол санаа, зан байдал, мэдрэмжийнхээ тухай “яагаад” гэдгийг сонирхож байгаа бол сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд цэцэглэн хөгждөг” гэж Фрага хэлэв. Өөрөөсөө “Би яагаад ингэж байна вэ?” гэдгийг асуух нь чухал юм. Эсвэл “x, y, z”-д хүчтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж болох зүйлсийн талаар…

Эдгээр зүйлс яагаад чухал вэ?

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь бие махбодийн сайн сайхан байдалд анхаарал тавихтай адил чухал юм. Энэ нь дараах үр дүнд хүргэдэг.

Стрессийг даван туулах чадвар

ResearchTrusted Source-нийтлэгдсэн нэгэн судалгаагаар сэтгэлийн хямрал нь дархлааны системд нөлөөлж бие махбодийг өвчинд илүү өртөмтгий болгодог гэжээ.

Харилцаанд чухал нөлөөтэй

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарснаар бусадтай халилцаа холбоо тогтоож, бусдыг илүү сайн ойлгодог болно. Мөн маргаан мэтгэлцээний үед мэдрэмжээ ашиглах чадвартай болно.

Өөрийгөө үнэлэх чадвар нэмэгдэнэ

Бодол санаа, мэдрэмж, туршлага нь өөрийгөө мэдрэхэд нөлөөлдөг. Энэ нь бэрхшээлийг үл харгалзан өөрийн сайн талыг олж харах чадвар суулгадаг.

Илүү их эрч хүч, энерги

 Эерэг хэтийн төлөв нь эрч хүч, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Мөн аливаа асуудлыг илүү тодорхой болгодог. Сэтгэл зүйн эрүүл мэнд муу байгаа нь оюуны нөөц шавхагдаж, ядарч сульдахад хүрдэг.

Хэрхэн сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах вэ?

Энэ нь зорилго гэхээсээ илүү үйл явц юм. Үүнд туслах хэд хэдэн аргуудыг дор дурьдав. Эдгээр зөвлөмжийг хараад сэтгэл зүйн эрүүл мэнд нь үргэлж өндөг шиг өөгүй, сайн сайхан ааштай байх явдал биш гэдгийг санаарай. Энэ нь сайн, муу бүх зүйлийг зохицуулахын тулд өөрийгөө тоноглох явдал юм.

Сэтгэл хөдлөлөө удирдах

Сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах стратегт суралцах нь нөхцөл байдалд сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй байхад тустай. Үүнийг даван туулах стратегиудад дараах зүйлс орно.

Бясалгал

Тэмдэглэл хөтлөх

Хөгжим сонсох

Мэргэжилтнээс зөвлөгөө авах

Дасгал

Хэрэв ажил эсвэл гэрт ямар нэгэн зүйлээс болж стресстээд байгаа бол тогтмол дасгал хийхэд хүндрэл үүсч магадгүй. Гэхдээ биеийн тамирын дасгал хийх цаг зав өөртөө гаргах нь сэтгэл зүйн болон бие махбодийн эрүүл мэндийг тэтгэх болно гэж судлаач Фрага хэлэв. Өдөрт дор хаяж 30 минутыг ямар нэгэн дасгал хийхэд зориул. Хэрэв бүр боломжгүй бол 10-15 гадууур зугаалаарай.

Нийгмийн харилцааг бэхжүүлэх

Бусадьай харилцах харилцаа нь сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Хайртай хүмүүстэйгээ холбоотой байх нь бэрхшээлийг даван туулахад онцгой ач хобогдолтой. Ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байнга харилцаа холбоотой байнгаарай.

Анхааралтай бай

Сүүлийн үеийн судалгаанууд анхаарал болгоомжлолыг сэтгэлийн хөдлөл бага, харилцааны сэтгэл ханамжтай холбодог. Нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх, сошиал медиа детокс хийхийг оролдох, эсвэл гэрийн ажлаа оюун санааны завсарлага болгох зэрэг энгийн алхамуудыг туршиж үзээрэй. Хэдэн минутыг ч болов дуртай зүйлдээ зориулаарай.

Чанартай нойроо авах

Сайн унтаж амрахгүй байх нь стресс, сэтгэлийн түгшүүрт илүү өртөмтгий болгодог. 2018 оны нэгэн судалгаагаар нойргүйдэл нь сөрөг бодлуудыг олон удаа давтагдахад хүргэдэг болохыг тогтоожээ. Хэт их ядаргаа, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь хэтийн төлөв, гүйцэтгэл, харилцаанд сөргөөр нөлөөлнө. Унтах таатай орчныг бүрдүүлсэн эсэхдээ анхаарлаа хандуулаарай. Учир нь энэ чухал юм шүү.

Эх сурвалж: Healthline

error: Content is protected !!