LOADING

Type to search

Хөгшрөлтийг удаашруулдаг 10 хүнс

Share

Бид хоол хүнсээрээ антиоксидант, эрүүл өөх тос, ус, чухал тэжээллэг бодисыг хангалттай авснаар залууждаг. Судлаачид зарим төрлийн жимс, хүнсний ногоо нь гундсан арьс, үрчлээстэй тэмцэх хамгийн эрүүл арга гэдгийг тогтоосон. Таныг залуу сайхан харагдахад туслах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй 10 хүнсийг танилцуулж байна.

КРЕСС

Энэхүү тэжээллэг навчит ногоо нь:

кальци

кали

манган

фосфор

витамин A, C, K, B-1, B-2 зэргээр баялаг юм. Энэ нь арьсны хүчилтөрөгчийг сайжруулдаг. Идэвхтэй эх үүсвэрт агуулагдах А, С аминдэм бүхий антиоксидант нь хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж, үрчлээг арилгадаг байна.

Арьсаа гялалзсан толигор байлгахыг хүсвэл энэхүү ногоог салатандаа нэмээрэй. Зөвхөн арьсанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй дархлааг дэмжих, хоол боловсруулахад үйл ажиллагааг дэмжих, иодын агууламжтай тул бамбай булчирхайг дэмжих зэрэг олон талын ашиг тустай аж.

УЛААН ЧИНЖҮҮ

Улаан чинжүү нь антиоксидантаар баялаг бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. С аминдэмийн өндөр агууламжаас гадна каротиноид хэмээх хүчтэй антиоксидант агуулдаг. Каротиноид нь олон жимс, хүнсний ногоонд агуулагддаг бөгөөд тод улаан, шар, улбар шар өнгийг бий болгодог ургамлын пигмент юм. Эдгээр нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд арьсыг нарны гэрэл, хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалахад тусалдаг.

ПАПАЙЯ

Энэхүү жимс нь олон төрлийн антиоксидант, витамин, эрдэс бодисоор баялаг тул арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээг багасгахад чухал нөлөөтэй. Үүнд:

витамин A, C, K, E

кальци

кали

магни

фосфор

В бүлгийн витаминууд агуулагддаг байна. Эдгээр антиоксидантууд нь чөлөөт радикалуудын хор хөнөөлтэй тэмцэхэд нөлөөлж, хөгшрөлтийг удаашруулдаг.

Папайяа нь папаин хэмээх ферментийг агуулдаг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг байгалийн гаралтай хамгийн сайн эх үүсвэр бөгөөд арьс гуужуулагч бүтээгдэхүүнд ашигладаг байна. Үхэжсэн эд эсийг гадагшлуулж, гэрэлтсэн толигор арьстай байхын тулд папайяг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн хэрчим Папайя дээр лайм шүүс нэмж маск хийх боомжтой.

НЭРС

Нэрс нь А, С амин дэмээр баялаг бөгөөд мөн хөгшрөлтөөс сэргийлэх антиоксидант болох  антоцианин агуулдаг. Энэхүү бодис нь нэрсний гүн цэнхэр өнгийг үүсгэдэг байна. Эдгээр антиоксидантууд нь үрэвслийн эсрэг хариу урвалыг зохицуулж, коллагены алдагдлаас урьдчилан сэргийлэх замаар арьсыг нар, стресс, бохирдлоос хамгаалж байдаг. Өглөөдөө энэхүү жимсээр смүүти хийж уугаарай. 

БРОККОЛИ

Брокколид агуулагдах С, К болон олон төрлийн антиоксидант, эслэг, фоли, кальци зэрэг нь коллагеныг үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг. Брокколиг уураар жигнэн хэрэглэх боломжтой бөгөөд брокколигоор хийсэн хоол, салат, зууш нь эрүүл мэндэд олон төрлийн ач тустай. Тухайлбал, брокколид агуулагдах Лютеин хэмээх тэжээллэг бодис нь ой санамжийг сайжруулах, К амин дэм, кальци нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

БУУЦАЙ

Бууцай нь биеийг хүчилтөрөгчөөр хангадаг. Энэхүү ногоо нь витамин A, C, E, K, магни, ургамлын гаралтай лем лютеинээр баялаг. С аминдэмийн өндөр агууламж нь коллагены нийлэгжилтийг сайжруулж, арьсыг уян хатан, толигор байлгахад онцгой ач холбогдолтой.

САМАР

Олон төрлийн самар (ялангуяа бүйлс) нь Е аминдэмийн баялаг эх үүсвэр бөгөөд энэ нь арьсны эд эсийг нөхөн сэргээж, арьсны чийгшлийг хадгалан, хэт ягаан туяанаас хамгаалдаг. Хушга нь  үрэвслийн эсрэг омега-3 тосны хүчлийг агуулдаг тул арьсны эсийн мембраныг бэхжүүлэх нарны гэрлээс хамгаалах, байгалийн тосыг хадгалах замаар арьсыг гэрэлтүүлдэг аж.

Судалгаагаар 50 ба түүнээс дээш хувийн антиоксидант агуулсан хүнс нь арьсанд чухал нөлөөтэй болохыг баталсан.

АВОКАДО

Авокадо нь арьсны уян хатан байдлыг хангаж, үрэвслийг арилгах тосны хүчил ихээр агуулдаг. Арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх олон төрлийн чухал тэжээллэг бодис агуулдаг. Үүнд:

витамин K, C, E, A

В бүлгийн витаминууд

кали зэрэг багтана. Авокадо дахь А аминдэмийн өндөр агууламж нь арьсны үхсэн эсийг гадагшлуулан арьсыг зөөлөн, толигор болгодог. Мөн каротиноидын өндөр агууламж нь хорт бодис, нарны цацраг туяа, арьсны хорт хавдраас хамгаалахад тусалдаг.

Авокадог салат, смүүтиндээ хэрэглээрэй. Мөн үрэвслийг арилгах, улайлтыг багасгах, үрчлээнээс  сэргийлэх чийгшүүлэгч маск  хийж арьсандаа түрхэх боломжтой.

АМТАТ ТӨМС

Амтат төмсний улбар шар өнгө нь бета-каротин хэмээх антиоксидант бөгөөд энэ нь А аминдэм болж хувирдаг. Витамины эх үүсвэр нь арьсны уян хатан чанарыг сэргээж, арьсны эсийн эргэлтийг сайжруулан залуужуулдаг.  Амтат төмс нь С, Е витамины маш сайн эх үүсвэр бөгөөд эдгээр нь арьсыг хортой чөлөөт радикалаас хамгаалж, арьсны өнгийг гэрэлтүүлдэг аж.

АНАР ЖИМСНИЙ ҮР

Анарыг олон зууны турш анагаах ухаанд ашиглаж ирсэн. С амин дэм, олон төрлийн хүчтэй антиоксидант агуулсан анар нь биеийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалж, системийн үрэвслийн түвшинг бууруулдаг. Анар нь пуникалагин хэмээх нэгдэл агуулдаг бөгөөд арьсны коллагеныг хадгалахад тусалж, хөгшрөлтийг удаашруулдаг байна.

Эх сурвалж: Healthline

error: Content is protected !!