No menu items!
HomeЗөвлөгөөГэрлэлт асуудалтай байгааг илтгэх 7 шинж

Гэрлэлт асуудалтай байгааг илтгэх 7 шинж

-

Бүх гэрлэсэн хосууд үл ойлголцох, маргалдах зэрэг уналтын үеийг туулдаг. Гэхдээ харилцаа нь оюун санааны болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бол энэ гэрлэлтийг зөв эсэх талаар дахин нягтлах хэрэгтэй.

Гэр бүлийн таагүй харилцаанаас үүдсэн стресс, сэтгэлийн хямрал нь ходоод гэдэсний хямралд, зүрх өвдөх, илүүдэл жинтэй болоход нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санааны тогтворгүй байдал нь амьдралын идэвхгүй байдалд хүргэдэг байна.

Удаан хугацааны турш энэ байдал засрахгүй, аз жаргалгүй байгаа бол дараах гэр бүлийн сэтгэл засалчдын зөвлөгөөг уншаарай. Эхнэр нөхрийн харилцаанд асуудал үүссэнийг илтгэх шинжүүд:

Нэгнийгээ үл тоох

Энэ бол ямар нэгэн зүйлээс болж нэгэндээ дургүйцэж уурлахаас огт өөр зүйл юм. Энэ нь товчхондоо бол хосууд хоёр биенийхээ сайныг олж харахаа болих юм. Биенийхээ сайн тал, сайн сайхан чанарыг олж харахаа болих, нэгнийгээ үл тоон хэлсэн үг үйлдэл бүрт жигшин зэвүүцэх энэ байдал үргэлжлээд байвал харилцаа удаан үргэлжлэх боломжгүй болсныг илтгэж байна. 

Бие биенээ дорд үзэх

Та хамтрагчийнхаа хэлсэн үг, хийж буй үйлдлээс болж үргэлж өөрийгөө дорд үздэг, эсвэл бие биенээ үргэлж өөлж гоочлон шүүмжилж, дорд үзэн басамжилдаг бол харилцаа буруу тийшээ эргэсэн байна гэсэн үг.

Үргэлж хяналтанд нь байх

Өөрийн үзэл бодол, бие даасан шийдвэр, сонголтоо илэрхийлэх ямар ч боломжгүй, санхүүгийн хараат байдалд байгаа бол дахин нэг эргэцүүлээрэй. Хэнтэй ярилцаж болох болохгүй, уулзаж болох болохгүй,  утас, фейсбүүк хаягийг хянаж цагддаг бол энэ гэрлэлт “буруу” байна гэсэн үг.

Салалтын талаар санаа зовох

Гэрлэлтээсээ татгалзвал бусад хүмүүс юу гэх бол, салчихвал хүүхдүүд минь яах бол, би яах билээ гэсэн зовнилоор тэвчиж байгаа бол энэ нь асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг хэлмээр байна.

Гэр бүлээс гадуур харилцаа

Эхнэр нөхрийн хүндэтгэл, хил хязгаараас давсан, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, түүндээ цаг зав, хамаг бүхнээ зориулдаг болсон бол гэр бүлийн уур амьсгал, харилцаа хүсч байгаа шиг байж хэзээ ч чадахгүй.  

Маргахаа больсон

Уур амьсгалыг зөөллөх гэсэндээ бус маргах тэмцэлдэх, санал зөрөлдөх ямар ч сонирхолгүй болсон бол энэ нь харилцаанд асуудал үүссэнийг илтгэнэ. Эхнэр нөхрийнхөө хэлсэн үг, хийж буй үйлдэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, сэтгэл хөдлөлгүй ханддаг болсон бол гэр бүлийн харилцаанд сэв суусан байж болзошгүй юм.

Биеийн хэлэмж сонирхолгүй байгааг илтгэх

Бидний биеийн хэлэмж маш олон зүйлийг өгүүлж байдаг. Хэдийгээр хоорондоо муудалцсан ч бие биетэйгээ ярихаар эргэж харах, ямар нэгэн сэтгэл хөдөлсөн үед нэгнийхээ нулимсыг арчиж, тайвшруулах гэж биед нь хүрч байвал бие биенээ гэсэн сэтгэл байна гэж үздэг.

Харин ярихдаа буруу харж, нэгийгээ яаж ч байсан түүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, хэцүү хүнд үед нь гар сунгахгүй байгаа бол хосуудын харилцаа хөрч хөндийрсний шинж.

Хэрэв эвлэрч харилцаагаа хэвийн хадгалахыг хүсч байвал хоёулаа хичээх хэрэгтэй. Нэг нэгнээсээ зугтаж нуугдаж, харилцахаас зайлсхийхийн оронд бэрхшээлийг даван туулж, гэрлэлтээ хамгаалахын тулд орой унтахдаа “сайхан амраарай” гэх зэрэг жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй.

Харин хоёулаа тийм алхам хийхийг хүсэхгүй, харилцаагаа өөрчлөх сонирхолгүй байгаа бол гэр бүл, аав ээж, ойр дотныхон, найз нөхөд, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Мөн хоорондоо байгаа бодит байдал, цаашид энэ байдлыг хэрхэн шийдэх талаар илэн далангүй ярилцах нь маш чухал.

brides

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд