No menu items!
HomeЭрүүл мэндЭрт нас баралтад нөлөөлдөг 10 муу зуршил

Эрт нас баралтад нөлөөлдөг 10 муу зуршил

-

Хамгийн түрүүнд хүн бүхний мэдэж байгаачлан архи, тамхи гэх мэтийн хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөдөг (ажил дээрээ 8 цаг, гэртээ буйдан дээрээ зурагт үзэн) бол одооноос идэвхтэй амьдралын хэв маяг шилжихийг зөвлөж байна.

Эрт нас баралтад нөлөөлдөг судалгаагаар тогтоогдсон 10 муу зуршил

Удаан хугацаанд сууж ажиллах

BMJ Open-д нийтлэгдсэн судалгаагаар өдөр тутмын суух хугацааг 3 цагаар бууруулах нь хүний амьдралыг 2 жилээр уртасгадаг болохыг тогтоожээ. Өдөрт 2-оос бага цаг телевиз үзэх нь насыг 1.4 жилээр нэмэх болно. Ихэнх Америкчууд өдөр бүр 10 цаг сууж ажилладаг байна. Цайгаа ууж, сонин уншиж, ажил дээрээ сууж буй бүхий л хэлбэрүүд энд хамаатай.

Хангалттай унтахгүй эсвэл хэт их унтах

Хэрэв та өдөрт дор хаяж таван цаг унтдаггүй бол үүнийг анхаараарай. Судалгааны дүнгээс харахад 5-аас бага цаг унтдаг хүмүүс 5-аас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад эрт  нас барах магадлал өндөр байдаг гэнэ.

Гэхдээ хэт их буюу 9-өөс дээш цаг унтах нь мөн эрүүл мэндэд муу гэнэ. Хэт их юмуу бага унтсанаар  чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Улаан мах, эсвэл боловсруулсан хүнсний хэт их хэрэглээ

Харвардын Эрэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр махны хэт их хэрэглээ, мөн хагас болон бүрэн боловсруулсан нөөшилсөн мах идэх нь эрт нас баралтын эрсдэлийг 13 орчим хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Үүнээс сэргийлэхийн тулд махны хэрэглээгээ багасгаж уураг ихтэй хүнс хэрэглэж заншвал эрүүл мэндэд тустай.

Жишээлбэл, загасны мах 7 хувь, буурцагт ургамал 10 хувь, тахиа, цацагт хяруул, бүхэл үр тариа 14 хувь, самар 19 хувиар энэ эрсдэлийг бууруулж урт наслахад тусална. 

Гэрээс гарахгүй байх

Амралтын өдрүүдээрээ цэвэр агаарт гарч, гадуур зугаалахаас харанхуй өрөөндөө шигдэн видео тоглоом тоглохыг илүүд үзэж байгаа бол энэ нь таныг 21-р зууны бүтээгдэхүүн гэдгийг баталж байна. 

Хэрэв та “Би гэртээ байхдаа хөдөлгөөнтэй байдаг” гэж бодож байвал энэ буруу ойлголт юм.

Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлж байгаагаар гэрийн доторх агаар нь гаднах агаараас хамаагүй илүү бохирдолтой байдаг аж. Нарны гэрэлд гарахгүй байх нь нойрны чанарт нөлөөлдөг төдийгүй бохирын вирусээр өвчлөх магадлалтай гэнэ. 

Мөнгөө зөв зарцуулж чадахгүй байх

Санхүүгийн хямралаас үүссэн стресс нь эрт нас баралтад нөлөөлдөг аж. 2014 онд BMC Public Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цалингаас цалингийн хооронд амьдардаг, чухал хэрэг гарсан үед шууд аваад хэрэглэх бэлэн мөнгөгүй ахимаг насны хүмүүс зүрх судасны өвчинд өртөх эрсдэл өндөр байдгийг тогтоожээ. Олж буй орлого нь хэрэгцээг хангаж чадахгүй, хүрэлцэхгүй байж болох ч  түүнийг зохицуулж өөрийнхөө хэрэгцээг тааруулж сурах хэрэгтэй.

Өглөөний цай уудаггүй

Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс зүрх судасны өвчлөлгүй, цусны даралт хэвийн, холестрины түвшин хэвийн эрүүл байдаг нь нэгэнт судалгаагаар тогтоогдсон зүйл.

Нэгэн судалгаагаар өглөөний цайгаа тогтмол уудаггүй хүмүүс тогтмол уудаг хүмүүстэй харьцуулахад нас баралтын түвшин 50 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ (Nedley Health Solutions)

Дарс уухгүй байх нь эрүүл мэндэд муу юу?

Molecules сэтгүүлд 2018 онд нийтэлэгдсэн судалгааны тоймд дурдсанаар хааяа нэг дарс уух нь таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэжээ. Сайн чанарын цэвэр дарс нь антиоксидантуудаар баялаг бөгөөд үрэвслийг бууруулах төдийгүй эрүүл мэндэд олон талын ач тустай. Улаан дарс нь Альцгеймер ба Паркинсоны өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Мөн зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг аж. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл хор болно. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл элэг болон зүрхэнд муу нөлөө үзүүлдэг. Хааяа сайн чанарын дарс нэг хундага уухаас татгалзах хэрэггүй.

Шүдээ тогтмол цэвэрлэхгүй байх

Харвардын эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байх нь зүрхний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон. Амны хөндийд үржсэн нян бактериуд цусаар дамжин зүрхийг өвчлүүлж цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэдэг. Нэгэн судалгаагаар шүдээ тогтмол цэвэрлэж занших нь насыг 6.4 жилээр уртасгадаг болохыг тогтоожээ.

Байнга халуун ногоотой хоол идэх

Харвардын эрүүл мэндийн судалгаагаар өдөр бүр халуун ногоотой хоол иддэг хүмүүс долоо хоногт нэг удаа иддэг хүмүүстэй харьцуулахад эрт нас барах магадлал 14 хувиар илүү байжээ. Уг судалгаанд 500 мянган хүн хамрагдсан байна. Гэхдээ учир шалтгааныг нь нарийн тодорхой тогтоосон судалгаа хараахан гараагүй аж.

Ухаалаг утсандаа хэт их цаг зарцуулах

Ухаалаг утас ашиглахдаа бөгтийж бөгцийж суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Journal of Physical Therapy Science сэтгүүлд нийтлэгдсэн 2016 оны нэгэн судалгаагаар ихэнх хүмүүс мессеж бичих, тоглох, сошиалд нэвтрэх зэрэг утсаа ашиглах үедээ тонгойж бөгтийж суудаг нь уушгины үйл ажиллагааг муутгадаг гэжээ.  BMC Psychiatry-д нийтлэгдсэн нэгэн судалгаагаар Их сургуулийн оюутнуудын ухаалаг гар утасны хэрэглээ болон сэтгэлийн хямрал, түгшүүр, нойрны чанар зэргийн харилцан хамаарлыг олж тогтоожээ.

Мөн жолоо барих үедээ утсаа оролдох нь аваар ослын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг.  

Замын түгжрэлд ихэнх цагаа зарцуулах

Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ, ажлаа тараад замыг түгжрэлд өнгөрүүлэх нь дасгал хөдөлгөөн хийх цаг завыг хомс болгодог. Мөн замын түгжрэлээс үүссэн стресс нь хэвлий хэсгийн таргалалт, цусны даралт ихсэх зэрэгт нөлөөлдөг аж.

Хүзүүгээ дуугаргадаг зуршил

Хүзүүгээ эргүүлэн блокоо гаргаж дуугаргадаг зуршил нь артерийн судсыг гэмтээж, улмаар тархинд цус харвах эрсдэл үүсгэдэг байна.

Байнга уйтгарлах

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байдлаас үүдэлтэй стресс, удаан хугацаанд үргэлжлэх сөрөг сэтгэл хөдлөлүүд болох уур хилэн, уй гашуу, уйтгар гуниг зэрэг нь бие махбодод ноцтой аюул учруулдаг байна. Энэ нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг огцом нэмэгдүүлэн, бие махбодод стрессийн даавар кортизолыг ихээр ялгаруулдаг. Кортизол нь зүрхэнд муугаар нөлөөлдөг төдийгүй зүрхний булчин сулрах нойцтой аюул үүсгэдэг аж.

 Байнга санаа зовох

Ямар нэгэн зүйлд байнга санаа зовох нь болох ёстой зүйлийг өөрчилж чадахгүй төдийгүй эрүүл мэндээ хохироож байгаа л асуудал.

Байнга үхлийн тухай боддог хүмүүст “үхлийн айдас” бий болдог бөгөөд энэ нь мөн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг аж.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд