No menu items!
HomeГоо сайханҮсийг гэмтээхгүйн тулд анхаарах ёстой 7 зүйл

Үсийг гэмтээхгүйн тулд анхаарах ёстой 7 зүйл

-

Үсээ хэрхэн самнах нь ач холбогдолгүй зүйл мэт санагддаг байх. Гэхдээ буруу самналт нь үсийг гэмтээхэд хүргэдэг. Мөн самаа буруу сонгох нь үсний эрүүл, гялалзсан байдалд ч нөлөөтэй. Үсээ буруу самнах эсвэл самаа зөв сонгоогүйгээс болж үсний уналт ихэсдэг байна.

1. Үсээ зөв самнах

Бидний ихэнх нь үсээ самнахдаа шууд л угнаас нь эхлэн угзардаг. Тэгвэл хамгийн зөв арга бол үсээ хэсгээр нь хувааж үзүүрээс нь эхэлж үндсэн чиглэлийнх нь дагуу зөөлөн самнах юм. Эс тэгвээс үсийг угнаас нь сугалж, гэмтээж хугалах болно.

2. Үснийхээ ширэлдээг зөв гаргах

Мөн л угнаас нь биш үзүүрээс нь эхэлж ширэлдээг нь гаргах хэрэгтэй.  Хуйх  нь үсийг тэжээж тэтгэдэг шим тэжээлт тосыг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү тос нь үсийг ширэлдүүлэхгүй гялтганасан эрүүл сайхан байлгах үүрэгтэй байдаг. Үсээ самнахдаа хуйхандаа зөөлөн массаж хийвэл хуйхны цусан хангамж сайжирч үсийг тань сайхан байлгаж чадна.

3. Сам сонгох

Зөв сам хэрэглэх нь үсний хугарал, гэмтлээс хамгаалж,  урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв та долгионтой, буржгар үстэй бол “paddle”сам сонгоорой. Ингэснээр ширэлдээ  амархан тайлагддаг. Хэрэв таны үс нарийн ширхэгтэй, шингэн бол зөөлөн үстэй сам ашиглаарай.  Энэ нь таны үсийг гэмтээхгүй, угийг нь сугалахгүйгээр самнахад тусална.

4. Үсээ хэтэрхий олон удаа самнаж болохгүй

Өдөрт үсээ дахин дахин самнаад байвал гэмтэж хугарна. Самаа зөв сонгож, ойр ойрхон цэвэрлэж заншаарай. Бохир сам хэрэглэснээр тэр бүх бохирыг үсэндээ буцааж нялж байна гэсэн үг.

5. Үс нойтон, хуурай байхаас хамааран самаас сонгоорой

Нойтон үс нь хугарахад амархан байдаг бөгөөд буруу сам хэрэглэвэл амархан гэмтдэг. Чийгтэй нойтон үс самнахдаа бүдүүн шүдтэй сам хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.

6. Та хуурай, буржгар үстэй бол

Үс арчилгааны мэргэжилтнүүд буржгар үсийг хуурай байхад нь самнах хэрэггүй гэж зөвлөдөг. Үс ширэлдэхээс сэргийлдэг цацлага шүршин, зөөлөн самнавал үс тань гэмтэхгүй. Үсийг хэт хүчтэй самнах нь илүү их гэмтэл, хугарал үүсгэдэг.

7. Үсээ угаахаасаа өмнө самнах хэрэгтэй

Үсээ угаахаас өмнө самнаж ширэлдээг гаргаад үсээ норгож шампуниа түрхэн зөөлөн иллэг хийж угаагаад дараа нь үсээ үрж арчилгүй хуурай алчуураар боож усыг шингээж хатаагаарай.

Эх сурвалж:brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд