No menu items!
HomeЗөвлөгөөУйлах нь стрессийн дааврыг зохицуулж, калори шатаадаг

Уйлах нь стрессийн дааврыг зохицуулж, калори шатаадаг

-

Уйлах нь стрессийн даавар кортизолыг зохицуулж калори шатаадаг гэнэ шүү. Гэхдээ энэ нь гүйх үеийн илчлэг шатахтай зүйрлэхээр биш л дээ.

Уйлах нь хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юм. Хэт их сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй нулимсыг “сэтгэцийн нулимс” гэж нэрлэдэг. Энэ нь бие махбод сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлж байгаагийн илрэл юм. Гэхдээ баярлаад уйлах гуниад уйлах аль алинд л илчлэг шатдаг байх нь. Баярлаад нулимс дуслуулан суухад бас давхар илчлэг шатаж байна гэж бодохоор сайхан байгаа биз.

“Нэг минут уйлахад 1.3 калори илчлэг шатаадаг”

Анагаах ухааны үндэсний номын сангийн  гаргасан судалгаагаар 1 минут уйлахад 1.3 калори илчлэг шатаадаг гэж үздэг. Хэрэв та 30 минутын турш уйлвал 39 орчим калори шатах болно гэсэн үг юм. Санамсаргүй байдлаар инээх нь уйлахтай ижил хэмжээний илчлэгийг шатаадаг.

Уйлах физик үйлдэл нь яг л калори шатаах үйл ажиллагаа биш боловч Healthline-д уйлах нь гормоныг тэнцвэржүүлж, бодисын солилцоог өдөөж, улмаар жингээ багасгахад тусална гэж мэдээлжээ.

Мөн удаан хугацаагаар уйлах нь стрессийн даавар кортизолыг зохицуулахад тусалдаг болохыг нотолсон гэж Science Times-д тэмдэглэжээ. Энэ нь эргээд хэвлий дэх “хайлах дургүй” өөх тосыг арилгахад тусална.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд