No menu items!
HomeОнцлохХөлдөөсөн брокколигоор хэрхэн амттай хоол хийх вэ

Хөлдөөсөн брокколигоор хэрхэн амттай хоол хийх вэ

-

Хөлдөөсөн брокколи нь шинэхэн брокколиноос ялгаагүй амин дэм, витаминаа 6-8 сар хадгалдаг ажээ. Тиймээс намар ургац хурааж, хүнсний ногоо элбэг байх үед ахиухан брокколи аваад хөлдөөгөөд хадгалах бүрэн боломжтой юм байна.

Хөлдөөсөн ногоог цэвэрлээд, идэхэд бэлэн болгож хадгалдаг учраас цаг хэмнэдэг сайн талтай.

Зарим хүмүүүс хөлдөөсөн ногоогоор хоол хийхэд муухай болдог гэж ярих нь бий. Тэгвэл хэрхэн хийж байгаагаас л шалтгаалдаг гэдгийг хэлмээр байна.

Брокколигоор хоол хийхдээ битгий буцалгаарай тэгвэл улцайж муухай болно, мөн богино долгионы зууханд хийх ч дэмий.

Хөлдүү брокколигоор хийхэд хамгийн тохиромжтой хоол нь кокостой карри, кассерол, квиче, лазанья мөн зутан шөл. Шарж идэж бас болно. Ингэхдээ брокколигоо маш сайн халаасан тостой хайруулын тавганд шууд хийх, аль эсвэл халаасан шарах шүүгээнд хийвэл шаржигнасан болдог юм байна шүү.

Хөлдөөсөн брокколиг хэрхэн гэсгээх вэ?

Хөлдүү брокколигоор хоол хийхдээ ил гаргаж гэсгээх юм бол муухай нялцгай болдог. Харин хөлдөөгчнөөс гаргаад шууд халуун ууранд жигнэх аль эсвэл буцалж буй усанд хийгээд 2 минут болгоод гаргах хэрэгтэй. Дараа нь цаасан алчуурт усыг шингээж аваад хүссэн салат, хоолондоо шууд хольж болно.

Хөлдөөсөн брокколиг хэрхэн шарах вэ?

Хөлдүү брокколигоо нунтаг сармис, паприка, давс гэх мэт хүссэн амтлагчаараа амтлан тос нэмж хутгаад урьдчилж сайтар халаасан шарах шүүгээндээ хийгээрэй. Ингэхдээ тавиур дээр нь пергамент цаас дэвсэн нимгэн үеэр тарааж тавиад 15-18 минут шарвал маш сайхан шаргалтсан өнгөтэй болж шарагдана. Эс тэгвээс овоорсон газраа нялцайна. Шарсан брокколи дээрээ лимоны шүүс дусаавал өнгө нь сэргэж шинэхэн юм шиг харагдана.

Агаараар шарагчинд хэрхэн шарах вэ?

Агаараар шарагчаар хөлдөөсөн брокколиг шарахад маш тохиромжтой бөгөөд 7-8 минут болоход л хангалттай. Илүү шаржигнасан болгохыг хүсвэл бага зэрэг талхны үртэс нэмээрэй.

Тосонд шарахдаа дунд зэргийн хэмээр халаасан тосонд хийж шараад брокколины ус ялгарч тос үсчихээ болин шаргалтаж эхлэнгүүт гаргаарай үүнд дунджаар 6-8 минут хангалттай. Хөлдөөсөн брокколи шинэ брокколиноос илүү хурдан болдог гэдгийг санаж хэт болгохгүй байхад анхаараарай.

Уураар жигнэхдээ юуг анхаарах вэ

Таргалалтаас сэргийлж, жингээ барьж буй дэглэмээс бусад үед хөлдөөсөн брокколиг уураар жигнэж болгох нь тийм ч тохиромжтой сонголт биш юм байна. Уураар жигнэхдээ дунд зэргийн гал дээр усаа тавиад буцалж эхлэнгүүт брокколигоо жигнүүрт хийгээд 5-8 минут жигнэхэд болно. Гаргаад мэдээж нимбэгийн шүүс нэмээрэй.

Богино долгионы зууханд хийхдээ…

Богино долгионы зууханд хөлдүү брокколигоор хоол хийхээр бол савны ¼ ус мөн амтлагчаа хийгээд 5 минут болгоход л хангалттай. Эсвэл ууттай брокколигоо элдэв нэмэлт хачиргүйгээр богино долгионы зууханд болгож амтлагч, сыр, гоймон зэрэгтэй хольж хэрэглэж болно шүү.

Эх сурвалж: today

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд