No menu items!
HomeЭрүүл мэндБие махбодод шингэн илүүдсэнийг илтгэх 5 шинж

Бие махбодод шингэн илүүдсэнийг илтгэх 5 шинж

-

Ус бол бидний биеийн чухал хэсэг билээ. Гэхдээ биемахбодод шингэн илүүдвэл биеиийн эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлдөг байна. Дааврын өөрчлөлт, хэт их давсны хэрэглээ, удаан сууж эсвэл зогсох зэргээс шалтгаалж биед илүүдэл ус хуримтлагддаг аж. Мөн хоолны дэглэм, сарын тэмдгийн мөчлөг, генетик зэрэг хүчин зүйлс нөлөөлж байдаг. Үүнийг дараах шинж тэмдгүүдээр таних боломжтой.  

Хөл, шагай хавагнах

Шалтгаан ба шинж тэмдэг: Та өдөржингөө ширээнийхээ ард суудаг уу? эсвэл байнга зогсох шаардлагатай нөхцөлд ажилладаг уу? Хөдөлгөөнүй байдлын үр дүнд хөл, шагай хэсгээр хавагнах магадлалтай. Мөн өвдөлт, “хүнд хөл” мэдрэмжийг мэдэрч магадгүй юм. Өсгийтэй гутал өмсдөг бол шинж тэмдгүүд улам дордох магадлалтай.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ: Өдөрт хоёр удаа хөлөө өргөж хэвт. Мөн ажилдаа завсарлага гаргах хэрэтэйгээс гадна хөлдөө эвтэйхэн гутал өмсөөрэй.

Бэлхүүс хавиар шингэн хуримтлагдсан

Шалтгаан ба шинж тэмдэг: Таны сарын тэмдэг ойрхон ирж байна уу? Жирэмслэхээс хамгаалах гормоны эм хэрэглэдэг үү, даавар орлуулах эмчилгээнд хамрагдсан уу? эдгээрийн шалтгааны улмаас хэвлий хэсгээр усан хаван үүсч байж магадгүй.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ: Хэрэв сарын тэмдэг ирэхээс өмнө энэ шинж тэмдэг илэрвэл сарын тэмдэг ирснээс хоёр хоногийн дараа арилах ёстой. Гормоны эмийн нөлөөтэй бол эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай. Хэрэв гэдэс дүүрэх, өвдөх эсвэл бусад тааламжгүй шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаарай.

Хөл болон гэдэс хавагнах

Шалтгаан ба шинж тэмдэг: Амархан амьсгаадах, ядарч сульдах, толгой эргэх, зүрхний цохилт нэмэгдэх шинж тэмдгүүд тодорхой шалтгаангүйгээр илэрвэл эмчид хандаарай. Эдгээр дээр нэмээд  хөл, гэдэс хавдаж, хавагнасан байвал зүрхний асуудалтай байж болзошгүйг илтгэнэ.  Эрүүл мэндээ тогтмол хянаж, давсны хэрэгээгээ бууруулах шаардлагатай.

Нүүр хавагнах

Шалтгаан ба шинж тэмдэг: Өглөө сэрээд нүүрээ хавдсан байхыг харвал оройн хоолонд юу идсэнээ санаарай. Давстай зууш, түргэн хоол, лаазалсан бүтээгдэхүүн байсан уу?

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ: Энэ байдал хэсэг хугацааны дараа аяндаа хэвийн болдог. Үүнээс зайлсхийхийн тулд хоол хүнсэн дэх давсны хэрэглээгээ багасгах шаардлагатай.

Хавагнаж өвдөх хөл

Шалтгаан ба шинж тэмдэг: Тууралт, арьсны өнгө өөрчлөгдөх, хөлийн судас томрох шинжүүд илэрч байвал судасны эмгэг, цус бүлэгнэлтийг илтгэж болзошгүй.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ: Энэ тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

Шингэн хуримтлагдахаас сэргийлэх зөвлөмж:

Эрүүл хоолны дэглэм барьж, хоол хүнсэндээ давсны хэрэглээг багасгах

Самар, банана, авокадо, цитрусын төрлийн жимс, ногоон ногоог хүнсэндээ оруулах

Дасгал хөдөлгөөн хийх

Хэрэв эдгээр шинжүүд бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал (өвдөлт, тууралт гэх мэт) эмчид хандаарай.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд