No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнФитнесст явалгүйгээр булчингаа хөгжүүлэх 6 дасгал

Фитнесст явалгүйгээр булчингаа хөгжүүлэх 6 дасгал

-

 Булчингаа хөгжүүлэхэд заавал үнэтэй фитнесс, тоног төхөөрөмж шаардлагагүй. Дараах энгийн дасгалуудыг хийж булчингаа хөгжүүлэн, биеэ чийрэгжүүлээрэй.

Алхах, гүйх

Үнэтэй гүйлтийн зам, эллипс шаардлагагүй. Фитнесс дасгалжуулагч Эшли Марриотт “Хэрэв та энергийнхээ 80% -ийг кардионд төвлөрүүлбэл таны биед ихээхэн өөрчлөлт гарч байгааг анзаарах болно” гэжээ. Гүйлт, усанд сэлэлтийн тамирчдын хэвлийн булчин маш сайн хөгжсөн, гоолиг байдгийг та анзаарсан уу? Өдөрт 15-30 минутын турш алхаж, гүйгээд үр дүнг нь мэдрээрэй.

Скуат буюу суултын дасгал

Скуат буюу суултын дасгал бол хүн бүрийн хийж болох хамгийн хялбар хэрнээ үр дүнтэй дасгал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээх илүү хэцүү хувилбарууд руу шилжих боломжтой.

Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоод гараа урагш эгц эсвэл толгойныхоо ард аваад өвдгөө нугалаарай. Дасгалын туршид нуруу эгц төвийг сахисан байрлалтай байх ёстой. Дасгалын туршид биеийн жин өсгийн дээр төвлөрнө.

Гар дээр суниах

Гар дээр суниах бол цээж, мөрний булчинг хөгжүүлэх хамгийн сайн хувилбарт тооцогддог.  Дасгалыг хийх явцдаа гэдсээ чангал. Мөрөө хамгаалахын тулд гараа хоёр гарын зай ойрхон байвал сайн. Хэрэв үүнийг хийхэд хэцүү байгаа бол өвдгөөрөө тулж хөнгөвчилж болно. Үүнийг мөн хана тулж хийгээрэй.

Гэдэсний таталт

Энэхүү хүч чадлын дасгалыг хийхдээ хэтрүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Энэхүү дасгал нь бие махбодийн хүч чадлыг нэмэгдүүлж, булчин хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үндсэн төлөвлөгөөний нэг жижиг хэсэг байх ёстой. Хэвлийн булчингаа хөгжүүлэхийн тулд эмэгтэйчүүд энэхүү дасгалыг их хийдэг. Гэхдээ таны биеийн онцлогоос хамаарч энэ нь үр дүнтэй эсэх нь шийдэгдэнэ. Иогийн дэсвгэр эсвэл хивс ашиглаарай. Хоёр гараа цээжнийхээ өмнө аваад өвдгөө нугалаарай. Нуруундаа хэт ачаалал өгч болохгүй. Дээш болохдоо амьсгаагаа гаргаж, гэдсээ татна.  

Лунге дасгал

Хөлдөө мөрний хэмжээгий зай аваад  өвдгөө 90 градусын нугалан том алхам хий. Зүүн хөлөө арагш, баруун хөлөө урагш 90 градус үүсгэн нугална. Үүнийг хоёр талдаа ээлжилж давтаарай. Үүнтэй төстэй үр дүнтэй дасгал бол шатаар өгсөх юм шүү.

Сандалтай дасгал

Биеийн жингээ ашиглан гарын булчингаа хөгжүүлэх, тэгш сайхан мөртэй болох боломжтой. Хөлөө 90 градус нугалан сууж, ардаа сандал тавин гараараа тулаарай. Аажмаар доошилж газар суун эргэн хэвийн байрлалдаа орно. Эдгээр дасгалыг хийснээр үнэтэй фитнесст явалгүйгээр булчингаа хөгжүүлж, биеэ чийрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг дахин сануулья.

Эх сурвалж: treehugger

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд