No menu items!
HomeОнцлохАмьдрах ухааныг төлөвшүүлэхийн тулд хүүхдүүддээ заах ёстой 11 зүйл

Амьдрах ухааныг төлөвшүүлэхийн тулд хүүхдүүддээ заах ёстой 11 зүйл

-

Амьдрах ухаан бол хүүхдүүд насан туршдаа ашиглах үнэ цэнэтэй хичээл юм. Гэхдээ ихэнх хүүхдүүд ахлах сургуульд орох хүртлээ бодит нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Хүүхдүүддээ өсч томрох тусам амьдралын ур чадварын хичээлийг практикт тулгуурлан зааж өгөөрэй.  

Шийдвэр гаргах чадвар

Зөв шийдвэр гаргах нь хүүхэд байхаасаа сурах ёстой амьдралын чадвар юм.

Шоколадтайг уу, ванилтай зайрмаг уу? цэнхэр оймс өмсөх үү эсвэл цагааныг уу? галт тэргээр тоглох уу, машинаар уу? гэх мэт жижиг зүйлсээс эхэлж, шийдвэр гаргахад нь туслаарай. Хүүхдүүд бага наснаасаа эхлэн сайн шийдвэрийн үр ашиг, буруу шийдвэрийн үр дагаврын талаар сурч эхлэх боломжтой.

Хүүхэд шийдвэр гаргахдаа олон үе шатыг даван туулдаг. Тэдэнд сонголтоо цэгнэж, тухайн шийдвэрийн давуу ба сул талыг үнэлснийх нь дараа нь эцсийн шийдвэрийг гаргахад нь туслаарай.

Эрүүл мэнд, эрүүл ахуй

Хүүхдүүдийн нас эрүүл ахуйн талаар сурч мэдэхэд хэзээ ч багадахгүй. Бид завгүй байдлаасаа болоод тэдний өдөр тутмын эрүүл ахуйд тэр бүр сайн анхаардаггүй талтай. Тухайлбал, шүдээ сайн угаасан биз? гэхээс өдөр бүр сайн угаасан эсэхийг нь шалгадаггүй шүү дээ.

Эрүүл мэнд, эрүүл ахуй нь яагаад чухал болохыг тэдэнд тайлбарла. Эрүүл ахуйн талаар заахдаа даалгавар бүрийг биелүүлэх хүснэгт гаргаад үнэлээд яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл зуршлууд хангалттай бий болсон гэж үзвэл хүснэгтийг орхиж болно.  

Цаг төлөвлөлт

Зөв төлөвшилийн нэг чухал зүйл нь цагийн менежмент гэдгийг эцэг эх бүр мэддэг. Гэхдээ хүүхдүүдэд үүнийг  багаас нь заах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдэд цаг төлөвлөх, даалгавраа биелүүлэх, цагийн хуваариа сахихыг заах нь таны ажлыг хөнгөвчлөх төдийгүй хүүхдийн ирээдүйд нэн тустай байдаг.

Хоол бэлтгэх

Эрсдэлгүй, насанд нь тохирсон зүйлсээс эхэлж хоол хийхийг заа. Жишээлбэл, хавчуургатай талх, хөнгөн зууш гэх мэт зүйлсээс эхэл. Өсвөр насанд нь хүрээд ирэхээр хоолны жор ашиглан хамтдаа хийж эхлээрэй. Хүүхдүүд хоолоо өөрөө хийж сурснаар бие даах байдал нь сайжирч, хаана ч өөрийгөө аваад явах чадвартай болж төлөвшинө.

Мөнгөө зохицуулж сурах

Бид хүүхдүүдээр тоо тоолуулж,  математикийн анхан шатны хичээл заадаг. Эдгээр хичээлийг цааш нь үргэлжлүүлж, амьдралын ур чадварын хичээл болгоорой.  

Мөнгөний менежментийн асуудал бол насанд хүрэгчдэд ч гэсэн тулгардаг бэрхшээл юм. Хүүхдүүддээ мөнгө, түүний ач холбогдол, хэрхэн зохицуулах талаар зааж сургах хамгийн тохиромжтой цаг бол өөрсдөд нь цалин өгөхөөс эхэлнэ.  

Хүүхдүүддээ багахан хэмжээний мөнгө өгч дэлгүүр явуулах, сайн зүйл хийх үед нь бага багаар шагна. Гэхдээ байнга биш гэдгийг сана. Ингэснээр тэд хэрхэн хэмнэж, ухаалаг зарцуулж, өөрчлөлт хийж, зээлийн карт ашиглах нь үнэгүй зүйл биш гэдгийг ойлгох болно.

Цэвэрлэгээ

Заримдаа эцэг эхчүүдэд гэрийн бүх ажлыг өөрсдөө хийх нь илүү хялбар байдаг. Гэхдээ хүүхэд тань ажлыг дутуу хийсэн ч бай асуудлыг өөрсдөд нь үлдээ. Өөрсдийнх нь буулгасан зүйлийг цэглүүлж, үр дүнг гартал тэвчээртэй хүлээ. Энэ хүүхдэд бие даах байдал, эмх цэгц, цэвэрч нямбай байх, бусдад төвөг учруулахгүй байх зэрэг олон зүйлийг сургах болно. Өдөр тутмын цэвэрлэгээний хуваарийг гаргаж, цэвэрлэгээг тэдний хэвшлийн нэг хэсэг болгоорой.

Угаалга

Угааж, эвхэх зэрэг нь хүүхдүүдэд амьдрах чадварыг төлөвшүүлэхээс гадна бусдад туслах сэтгэлтэй болгодог. Мөн хүүхдүүд бусдад туслах замаар хувцас хунарыг өнгөөр ​​нь ялгаж, эмх цэгц, хөдөлмөр гэх мэт олон зүйлийг ойлгох болно. Тэд өсч томрох тусам бүх зүйлийг бага багаар сурсаар л байдаг. Жишээлбэл, хувцсаа тайлаад л орхидог байсан бол угаалгын сагсанд хийж, дараа нь өөрөө ч угааж эхэлнэ.  

Дэлгүүр

Хүүхдүүд дэлгүүрт ороод хүссэн зүйлээ авах гэж зөрүүдэлдэг.Томчууд бид мөнгөний үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог хэдий ч хүүхдүүддээ зааж сугаддаггүй. Дэлгүүр орох болгондоо хүүхдээ дагуулж яв. Өөр өөр дэлгүүрээр орох тусам хүүхэд барааны үнийг харьцуулж эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд ухаалаг худалдан авагч байхыг зааж, шийдвэр гаргахад тусална.

Ресторанд захиалга өгөх

Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ өмнөөс хоолыг нь сонгочихдог. Энэ нь жижиг асуудал мэт боловч хүүхдийн шийдвэр гаргах чадварт нөлөөлж байдаг. Гадуур хооллох үед хүүхдүүд өөрсдөө захиалга өгөх нь тэдний хувьд хөгжилтэй бөгөөд өөртөө итгэх итгэлийг бий болгодог.

Энэ итгэл нэмэгдэхийн хэрээр хүүхдүүд талархсан сэтгэлээ илэрхийлж, нийгмийн харилцаанд бага багаар оролцож эхэлдэг байна.

Бэлтгэлтэй байх

Хүүхдүүд бага наснаасаа бие дааж, хэрхэн бэлтгэл хийхийг сурч болно. Жишээлбэл, унтахаас нь өмнө маргааш өмсөх хувцсыг нь бэлдүүл. Мөн өглөө босох сэрүүлгийг нь өөрөөр  нь тавиул. Эдгээр энгийн ажлууд нь бие даах чадварын эхлэл юм.

Байшингийн жижиг засварыг хамт хийх

Хүүхдүүд туслагч байх дуртай бөгөөд байшингийн эргэн тойронд байгаа жижиг засварыг хамтдаа хийж байгаарай. Ариун цэврийн өрөөний цаасыг солих, хог асгах, эвдэрсэн зүйлсийг засах хадаас зөөлгөх гэх мэтээр оролцоог нь нэмэгдүүл. Энэ нь тэдэнд хөгжилтэй санагдах төдийгүй өөртөө итгэх итгэлийг бий болгож байдаг.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд