No menu items!
HomeХоол, шим тэжээлЦусан дахь сахарын түвшинг зохицуулахад тустай 10 жимс

Цусан дахь сахарын түвшинг зохицуулахад тустай 10 жимс

-

Цусан дахь сахарын хяналтад эерэг нөлөө үзүүлдэг зарим өвөрмөц хоол хүнс бий. Эдгээр хүнс нь гликемийн индекс багатай, эслэг ихтэй байдаг. Чихрийн шижин өвчтэй хүмүүс цусан дахь сахарын түвшинг зохицуулахын тулд дараах жимснүүдийг хэрэглэвэл зохимжтой.

Анар

Анар жимс нь антиоксидантын хамгийн баялаг эх үүсвэр бөгөөд чөлөөт радикал ба архаг өвчнөөс хамгаалж чадна. Анарт байх фитохимийн нэгдлүүд бүхий эдгээр улаан үрэнд шимт бодис ихээр агуулагддаг.

Усан үзэм

Усан үзэмд агуулагддаг фитохимийн бодис болох Ресвератрол нь хүний ​​биеэс инсулин ялгаруулж, цусан дахь глюкозын хариу урвалыг өөрчилдөг. Тиймээс усан үзэм авахдаа чанарыг нь шалгаж байгаарай.

Алим

Чихрийн шижин өвчтэй хүмүүс алим идэх дуртай байдаг. Чухамдаа алим нь нэрс, усан үзмийн адил чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдэлийг бууруулахад нэн тустай ажээ./Америкийн клиник хоол тэжээлийн сэтгүүлд бичсэн судалгааг үндэслэв/

Нэрс

Нэрс нь гүн өнгө ялгаруулах пигментээ флавоноидын нэг төрөл болох антоцианинаас авдаг. Нэрс нь чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг гэдгээрээ алдартай.

Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь гликемийн бага индекстэй тул цусны урсгалд глюкоз хэлбэрээр аажмаар ялгардаг. Энэ нь дархлааг сайжруулж, хорт хавдартай тэмцэх чадвартай бөгөөд бодисын солилцоог нэмэгдүүлж улмаар жин хасахад тусалдаг.

Гуава

Энэ нь гликемийн индекс багатай тул чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд гайхалтай зууш юм. Гуава нь өтгөн хаталтыг багасгахад тусалдаг бөгөөд чихрийн шижин өвчний 2-р хэлбэрээс сэргийлнэ.  

Тарвас

Тарвас нь калийн өндөр агууламжтай тул бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Энэ нь ялангуяа чихрийн шижин өвчний үед бөөр гэмтэхээс сэргийлэх давуу талтай. Түүнчлэн чихрийн шижин нь мэдрэлийн асуудалд хүргэж болзошгүй бөгөөд уг жимсэнд агуулагдах ликопин нь түүний үр нөлөөг бууруулахад тусалдаг байна.

Интоор

Интоор нь нэрсний адил эсийн инсулины нийлэгжилтийг 50% -иар хангаж чадах антоцианин агуулдаг. Антоцианин нь чихрийн шижингийн шинэ эмчилгээний үндэс суурь болох магадлал өндөр байгаа бөгөөд түүнийг судалсаар байна.  

Папайяа

Уг жимсэнд агуулагдах антиоксидантууд нь чихрийн шижин өвчний эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг. Чихрийн шижин нь давхар олон төрлийн өвчин үүсэхэд нөлөөлдөг бөгөөд цусан дахь сахарын хэвийн бус байдлаас болж зүрх, мэдрэлийн гэмтэл хүртэл үүсдэг байна. Тиймээс хоол хүнсэндээ папайяа нэмээрэй.

Жүрж

Жүржинд агуулагдах флавонол, фенолын хүчил нь чихрийн шижин өвчтэй хүмүүст  нэн тустай. Уг цитрусын жимс нь глюкозын шинэчлэлтийг удаашруулаад зогсохгүй, эслэгээр баялаг тул гэдсэнд сайн нөлөөтэй.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд