No menu items!
HomeОнцлохЭрүүл мэндийн талаарх сонирхолтой 11 баримт

Эрүүл мэндийн талаарх сонирхолтой 11 баримт

-

Эрдэмтэд хүний биеийн талаар олон сонирхолтой судалгааг хийсээр байна. Жишээлбэл, саяхан л гэхэд хоол зүйчид өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй гэдгийг тогтоож мөн хүйтэнд чичрэх нь турах явцыг хурдасгадаг гэдгийг баталжээ. Ингээд уншигч та бүхэн, эрүүл мэндийн тухай ойлголтыг өөрчлөх 11 баримттай танилцана уу.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү унтах шаардлагатай байдаг

Дюкийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их унтах шаардлагатайг тогтоожээ . Хэрэв эмэгтэйчүүд хангалттай унтаж чадахгүй бол бие бялдар, оюун санааны хувьд хүнд байдалд орно. Нойргүй байдлаас болж эмэгтэйчүүд ихэвчлэн сэтгэлийн хямралд ордог бөгөөд өглөө нь илүү их уур уцаартай байдаг гэж нойрны мэргэжилтэн Майкл Бреус хэлжээ.

Өөрөөсөө залуу харагддаг хүмүүс урт насалдаг

Данийн эрдэмтэд 70, 80, 90 насны 387 ихрүүдийг судалж үзээд зөвхөн харагдах байдлаас нь хэр удаан наслах вэ гэдгийг мэдэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн наснаасаа залуу харагдвал урт насалдаг байна.ДНК-н түлхүүр эс болох “telomere” нь том хэмжээтэй байх тусам хүн наснаасаа залуу харагддаг ажээ.

Өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндийн асуудалд хүргэхгүй

1944 онд өглөөний хоол үйлдвэрлэдэг “General Foods” нэртэй компани PR-ийн кампанит ажил эхлүүлжээ. Тэд үр тариа агуулсан өглөөний хоолны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор радиогоор дамжуулан “Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өглөөний хоолыг заавал хэрэглэж байх ёстой гэдэг” гэсэн үгсийг дэлгүүрийн зарлагчаар хэлдэг байв. Энэхүү рекламын ачаар үр тариатай өглөөний хоол хамгийн алдартай болж, тэр цагаас эхлэн эрүүл мэндээ боддог хүн өглөөний цай заавал ууж байх ёстой гэсэн үзэл тогтжээ. Гэхдээ саяхны эрүүл мэндийн судалгаагаар өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэнд болон турах, таргалах явцад сөрөг нөлөөгүй гэдгийг тогтоосон байна.

Найзуудтайгаа харилцах нь эрчүүдийн эрүүл мэндэд тустай

Сэтгэл судлаач, Оксфордын их сургуулийн Нийгэм ба эволюцийн мэдрэлийн судлалын судалгааны бүлгийн захирал Робин Данбар эрэгтэй хүн 4-5 найзтайгаа долоо хоногт хоёроос доошгүй удаа уулзах ёстой гэж мэдэгджээ. Тэд энэ цагийг хүссэнээрээ өнгөрүүлж, спортоор хичээллэх ч боломжтой. Түүний баталж байгаагаар үнэнч найз нөхөдтэй эрчүүд дархлаа сайтай, сэтгэл санаагаар бага унаж, амьдралд сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Хүйтэнд даарч чичрэх нь жингээ хасахад тусалдаг

Сиднейн “Гарван” анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хүйтэнд 10 минут чичрэх нь нэг цаг дасгал хийснээс илүү их өөх шатаадаг болохыг тогтоожээ. Ийм дүгнэлтийг хүний бие организмд бор өөх тос хэрхэн нөлөөлдгийг судлах явцад хийсэн байна.

Дугуй унах нь таны дархлааг сайжруулна

Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд өдөр бүр дугуй унадаг 55-79 насны хүмүүсийг судлав. Судлаачдийн үзэж буйгаар дугуйчид өндөр насалсан ч булчингийн масс, хүч чадлаа хадгалдаг гэсэн байна. Гэхдээ хамгийн гайхалтай баримт бол настай дугуйчдын бие организм 20 настай залуустай адил дархлааны “Т” эсийг бий болгож байжээ. “Т” эсийн өсөлт хөгжил ихэвчлэн 20 наснаас эхлэн буурдаг тул дугуй унах нь ахмад хүмүүсийн дархлааны системийг залуужуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Зүгээр сууж чадахгүй байх нь жингээ хасахад тусалдаг

Угаас таргалдаггүй бие организмтай хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэд хүнтэй ярилцах үедээ тойрч явах, хөлөө савлах, ширээ тогших, хөлөө ачиж суух зэрэг илүүц үйлдэл хийдэг болохыг тогтоожээ. Харин тэд өдөрт ийм байдлаар 350 ккал шатаадаг байна. Өөрөөр хэлбэл зүгээр ширээ тогшсоноор жилд 14 кг хүртэл турах боломжтой.

Хүүхэд  хумсаа мэрэх нь  эрүүл мэндэд нь тустай

Канадын эрдэмтэд 5-9 насны хумсаа ​​мэрэх зуршилтай 1000 хүүхдийг судалж, хэдэн жилийн дараа тэднийг харшлын шинжилгээнд хамруулжээ. Судалгааны үр дүнд хумсаа мэрдэг хүүхдүүд астма, харшлаар бага өвчилж, илүү сайн дархлаатай болсныг тогтоосон байна. Судлаачдын үзэж байгаагаар, бидний биед нэвтэрч буй нян нь дархлааны системийг сайжруулж, янз бүрийн халдварт илүү тэсвэртэй болгодог.

Эмчийн дэргэд байвал цусны даралт ихсэх магадалтай

Дэлхийн нийт хүн амын 20 хувь нь  “цагаан халатны” синдромтой байдаг ажээ. Эдгээр хүмүүс эмч нараас айдаг бөгөөд эмнэлэгт очсон үед  тэдний даралт нь ихэсдэг байна. Үүнээс гадна, эдгээр хүмүүст өөрт нь тайван юм шиг санагдаж болох ч, айж байгаагаа ч анзаардаггүй. Эмэгтэйчүүд энэ синдром нь жирэмсний эхний долоо хоногт илүү их тохиолддог.

Нударгаар мэндчлэх нь гар барихаас аюулгүй

Их Британийн Абериствитийн их сургуулийн судлаачид гар барих нь нударганы цохилтоос 40% илүү нян дамжуулдаг гэж дүгнэжээ. “High 5” ч гэсэн гар барихаас илүү аюулгүй байдаг. Гэхдээ эрдэмтэд нударгаар мэндчилэхийг зөвлөж байна.

Пицца бол үр тарианаас илүү эрүүл өглөөний цай юм

Олон хүмүүс энэ мэдэгдлийг үндэслэлгүй гэж бодож болох ч үнэн хэрэгтээ өглөөний хоолондоо пицца идэх нь үр тариа идэхээс илүү эрүүл байдаг. Алдарт Америкийн хоол зүйч Челси Эмерийн хэлж байгаагаар пиццанд өөх тос, нүүрс ус, уураг агуулагддаг тул цатгалан мэдрэмж сүүтэй үр тариатай өглөөний цайнаас илүү удаан үргэлжилдэг гэжээ. Үр тариатай өглөө цайнд нүүрс ус, элсэн чихэр л агуулагддаг.

Мэдээжийн хэрэг, энэ нь  өглөөний хоолондоо зөвхөн пицца идэх хэрэгтэй гэсэн үг биш. Гэхдээ үр тариа идэхээс дээр байдаг.

Нэмэлт: Таны биед шингэн хэрэгтэй байгааг илтгэх шинж тэмдэг

Хэрэв таны бие хангалттай шингэнгүй бол өтгөн хатах нь хэвийн зүйл. Гэсэн хэдий ч, хэрэв та өдөр бүр 7 аяга ус уусаар байхад өтгөн хатсан хэвээр байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж:Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд