No menu items!
HomeОнцлохХүүхдээ буруу зүйл хийсэн үед загнаж зэмлэхгүйгээр алдааг нь хэрхэн ойлгуулах вэ

Хүүхдээ буруу зүйл хийсэн үед загнаж зэмлэхгүйгээр алдааг нь хэрхэн ойлгуулах вэ

-

Хүчтэй сэтгэл хөдлөл нь тархийг удирдахад чухал нөлөө үзүүлдэг тул бид бяцхан үрсдээ зан авир, алдаагаа засах, сэтгэл хөдлөлөө удирдахад нь тусламж үзүүлэх шаардлагатай болдог.

#  Манай 4 настай хүү ямар нэгэн зүйл буруу хийж зэмлэх бүрт уйлж, хашгирдаг. Ихэнх тохиолдолд тэр буруу зүйл хийснээ мэддэг боловч уйлж, хашгирсаар байдаг. Тэр үргэлж уучлаарай, дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ амладаг ч энэ бол зүгээр л үргэлжилж буй мөчлөг болж хувирсан. Энэ миний хувьд том асуудал. Эцэг эхчүүд бид юу хийж чадах вэ?

Зарим хүүхдүүд зэмлэх, алдааг нь ойлгуулахад илүү мэдрэмтгий ханддаг бөгөөд бага насны хүүхдүүдэд илүү ажиглагддаг. Энэ нь хамгийн их хайртай хүмүүс өөрийг нь “муу” гэж харж магадгүй гэх мэдрэмжтэй холбоотой юм.

Хүүхдийнхээ тархи, сэтгэл хөдлөл хэрхэн хөгжиж байгааг ойлгоход дараах зүйлс тусална.  

Импульсийн хяналт

Сэтгэл хөдлөл, зан авирыг удирдахын тулд хүүхдийн тархи их хүч шаарддаг гэхдээ импульсийн хяналт бараг байдаггүй. Тархины импульсийг удирддаг хэсэг болох их тархины дэлбэн нь хөгжлийн эхний шатандаа байгаа бөгөөд энэ нь бага насны хүүхдүүд яагаад болохгүй гэдгийг нь мэддэг ч өөртөө тусалж чадахгүй байгааг тайлбарлаж өгөх болно.

Сэтгэл хөдлөл

4 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд энэ үе ихээхэн төөрөлдөх үе шат байж болох юм. Учир нь сэтгэлзүйн хөгжлийн энэ шатанд огцом өөрчлөлт гардаг. Илүү хүчтэй сэтгэл хөдлөлүүд илэрч заримдаа нэлээд таагүй нөхцөл байдал үүсдэг. Хүүхдүүд мэдрэмжээ бүрэн дүүрэн ойлгох, хянах чадваргүй ч түүнийгээ тайван байдлаар илэрхийлэх, зэмлэхэд алдаагаа ухамсарлан ичдэг. Мэдрэмжээ хянаж, юу хийхээ мэдэхгүй байгаа учраас л хашгирч, уйлж илэрхийлдэг. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөл нь зан авирт нөлөөлж ингэснээр эцэг эхчүүдэд ч мөн асуудал үүсээд байгаа юм.

“Уйлах, хашгирах нь зэмлэлээс эхэлдэг”

Уйлах, хашгирах нь зэмлэлээс эхэлдэг тул хүүхдийнхээ зан авирыг засах, алдааг нь ойлгуулахын тулд  дараах эерэг зөвлөмжийг туршиж үзээрэй.

Түүний түвшинд оч: Хүүхдийнхээ нүд рүү хар. Гарыг нь атгах эсвэл тэврэх нь хүүхдийн мэдрэлийн системийг тайвшруулахад тусалдаг (сэтгэл хөдлөлийн зохицуулалт гэж нэрлэдэг).

Сэтгэлийн өнгө аясыг тохируул: Асуудлыг тайлбарлах алхамуудыг хийхдээ жигд, тайван өнгө аясаар дуугар. Энэ хандлага нь хүүхдийг ойлгож буйг мэдрүүлэх, асуудалд хариу өгөхдөө илүү тайван замаар илэрхийлэхэд тусална.

Зан авираа өөрөө засах боломж олго: Зарим дасгалыг хийсний дараа хүүхэд тань өөрөө өөрийнхөө зан авирыг хэрхэн засахаа тодорхойлж магадгүй юм. Хүүхдийнхээ сайн хийсэн зүйлийг магтан сайшаагаарай. Та бухимдсан ч гэсэн асуудлыг эерэг талаас нь харахыг хичээгээрэй. Энэхүү энхрийлэл, магтаал нь түүнд буруу зан авирыг дахин давтахгүй байхад туслах байгалийн урамшуулалтай адил бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хашгирч уйлахаа болино.

# Хүүхэдтэйгээ харьцахдаа түүний бухимдлыг мэдэрч, үргэлж сонсож, хайрлан энхрийлж байх нь чухал юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ бухимдлыг бодит бус байдлаар янз бүрээр хүлээж авдаг.  Ялангуяа мэдрэмтгий ааштай хүүхдүүд. Эцэг эхийнхээ хайрыг мэдрэх тусам тэдний зан авирт нь эерэг өөрчлөлтүүд гардаг.

parents

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд