No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнУдаан хугацаанд сууж ажилласны дараа биеийг тайвшруулах энгийн сунгалтын дасгалууд

Удаан хугацаанд сууж ажилласны дараа биеийг тайвшруулах энгийн сунгалтын дасгалууд

-

Олон цагаар сууж ажилласны дараа нуруу, цээж хөшин, гар, хөл чилж өвдөх хандлагатай байдаг. Энэ нь зөвхөн бидний биед төдийгүй ажлын бүтээмж, гүйцэтгэлд нөлөөлдөг. Тиймээс ажлаа дуусгаад хийх, бие махбодоо тайвшруулах хэд хэдэн энгийн сунгалтын дасгалуудыг хүргэж байна. Мэдээж маш олон тайшвруулах дасгал байх ч эдгээрээс хамгийн үр дүнтэйд нь дараах дасагалууд багтана.

Эсэргүүцлийн дасгал

Жижиг резинийг 5 хуруундаа углана. Резин нь хэт чанга, хэт сул байж болохгүй гэдгийг анхаараарай. Резинээ сунгах замаар дасгалыг хийнэ. Гар тус бүрт нэг минутын турш эсвэл тайвшрах мэдрэмж төрөх хүртэл хийнэ. Хуруунуудаа хэт ачааллуулж болохгүй гэдгийг санаарай.  Хэрэв өвдөлт, цочрол, нойрмог мэдрэмж төрж байвал дасгалаа зогсоох хэрэгтэй.

Бугуйн дасгал

Гараа бугуйгаар нь унжуулан тохойгоороо ширээн дээр байрлуулна.

Гараа бугуйгаар нь дээш хөдөлгөн 5 секунд бариад эргэж хэвийн байрлалдаа буцна. Гараа унжуулан 5 секунд болоод шулуун байрлалд буц. Үүнийг 10 удаа давтах бөгөөд өдөрт дор хаяж 3 удаа хийгээрэй.

Бугуйн тойрог

Зураг дээрх байрлалаар бугуй хэсгээрээ цагийн зүүний дагуу 5, эсэргээрээ 5 тойрог эргүүлнэ. Үүнийг гар тус бүрт 3 удаа давтана.

Гуяны сунгалт

Хөлдөө мөрний хэмжээний зай авч сандал дээр суугаад хоёр гарынхаа тохойгоор гуяны дотор талд тулна. Гэдсээ татаад аажмаар урагш тонгой. Нуруу шулуун байх ёстой. Гуяны дотор талын булчинд сунгалт мэдрэгдэх хүртэл 10-30 секунд дараад эргэж хэвийн байрлалдаа буцна. Энэ дасгалыг хэдэн ч удаа давтах боломжтой.

Өрөөсөн хөлдөө тэнцвэрээ олох

Зүүн хөлөө нугалан шагайгаар нь баруун хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт тавь.

Хагас суугаа байрлалд шилжин цээжээрээ бага зэрэг бөхийнө. Нуруу шулуун байх ёстой. 10-30 секунд энэ байрлалаа бариад нөгөө талын хөлдөө давтана.

Ханатай дасгал

Нуруугаа хананд тулж зогсоод өвдгөө бага зэрэг нугалаарай.

Дээрх зургийн дагуу гараа сунгана. Энэ таны нурууны булчинд сайнаар нөлөөлнө.

Мөрний сунгалт

Хоёр гараа зөрүүлж нугалаад толгой дээрээ байрлуул. Нэг гараагаа нөгөө гарынхаа тохойноос зөөлөн татаж сунган 10 секунд болоод эсрэг талдаа давтаарай. Үүнийг хэд хэдэн удаа хийнэ.

Шөрмөсний сунгалт

Эхлээд сандлаа ширээнээсээ холдуул.

Нэг хөлөө ширээн дээрээ тавиад хоёр гараа урагш сунган бага зэрэг тонгойно. Нуруугаа шулуун байлгаад энэ байрлалыг 10 секундын турш барь. Эсрэг талын хөлөөрөө давтаарай.

Хүзүүний сунгалт

Чихээ мөрөндөө ойртуулах байрлалыг 10 секунд барь. Толгойгоо аажмаар эргүүлэн эсрэг талдаа мөн давтана. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтана. Ингэхдээ хүзүүгээ хэт сунгахгүй байхыг анхаарна уу.

Залбирал

Алгаа хавсарч цээжнийхээ өмнө байрлуулна.

Залбирч буй мэт байрлалыг сунгалт мэдрэгдэх хүртэл 15-30 секунд барь. Үүнийг 2-4 удаа давтана.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд