No menu items!
HomeОнцлохБага насны хүүхдийг тайвшруулах аргууд

Бага насны хүүхдийг тайвшруулах аргууд

-

4, 6 настай хүүхдүүдэд эмх замбараагүй байдал, уур уцаар, сэтгэл хөдлөл их ажиглагддаг. Хүүхдүүдийг тайван амгалан болоход туслах аргуудын талаарх зөвлөгөөг хүргэе.

Нэгэн ээж: Гурван жилийн өмнө би 4 настай хүүхэддээ “нимбэг барьж байна гэж төсөөлөөд гараа аль болох чанга атга” гэж тайвшруулах эмчилгээний тактик зааж өгөв. Дараа нь “одоо алгаа дэлгээд нимбэгний шүүсийг сэгсэр” гэж хэлээд хоёулаа оффисоо тойрон бүжиглэж, хөгжилдөв. Охин минь урьдынхаасаа илүү тайван харагдаж байв.

Энэ нь намайг бага насны хүүхдүүддээ зориулж тайвшруулах өөр ямар стратеги байж болох талаар судлахад хүргэсэн юм. Би удалгүй сувилагчийн ажлаасаа гарч, хүүхдийн оюун санааны дасгалжуулагч, иогийн багшаар ажиллах шинэ хүсэлтэй болов. Би одоо хүүхдүүдийг тайвшруулах стратеги зааж, эцэг эхчүүдэд шаардлагатай чадварыг эзэмшүүлэхэд тусалж байна.  

Оюун санааг тайвшруулах арга техникийг гэр бүлдээ нэвтрүүлснээс хойш нэлээд их өөрчлөлт ажиглагдах болсон. Охид маань сэтгэлийн түгшүүргүй амар амгалан, илүү нээлттэй, бусдыг өрөвдөх сэтгэл, тэсвэр тэвчээртэй болсон нь ажиглагдсан.  

Зорилготойгоор зөв арга техник ашиглан дадлага хийснээр хүүхдүүд хүнд хэцүү мөчүүдэд өөрийгөө тайвшруулж сурах боломжтой. Дараах аргуудыг туршаад үзээрэй.

Аз жаргалтай цаг үедээ чадвараа хөгжүүлэх

Хүүхдүүд маань тайван, аз жаргалтай байх үед дадлагажуулахын тулд би чадах бүхнээ хийдэг. Бид унтахынхаа өмнө бясалгах эсвэл гүнзгий амьсгалах аргыг хэрэглэдэг.  

Эдгээр хугацаанд дасгал хийснээр тайвшрах дадал, ур чадвараа илүү сайн эзэмшинэ. Бид тэдний дуртай, хамгийн чухал ур чадваруудын жагсаалтыг гаргадаг бөгөөд хүүхдүүд маань сэтгэл хөдлөлөө удирдахад тусламж хэрэгтэй үед жагсаалтыг гаргаж, урьд нь эзэмшсэн ур чадваруудаасаа сонгох боломжийг олгодог юм. Сонголт хийлгүүлснээр тохирхо арги тактикийг ашиглана гэсэн үг. 

Сорилт ба алдааг ашиглах

Хүүхдүүд маань тайвшрах олон аргуудаас туршиж үзсэн. Зарим нь үр дүнтэй зарим нь үр дүнгүй байсан. Зарим нь нэг хүүхдэд маань тохирох ч нөгөөхөд нь тохирохгүй байсан тул тэвчээртэй байх, шинэ зүйлийг туршиж үзэхэд бэлэн байх нь маш чухал юм.

Амьсгалах техникийг хөгжилтэй аргаар заа

Бага насны хүүхдүүдэд гүнзгий, сэргээх амьсгалын техникийг сурахын тулд тусламж шаардлагатай. Бид амьсгалаа гаргах, удаанаар амьсгалах, гүнзгий амьсгалах зэрэг механик дасгал хийдэг. Би эдгээр чадварыг бүтээлч, хөгжилтэй байдлаар заахыг хичээдэг тухайлбал, бялуун дээрх лаа үлээж байна эсвэл бөмбөлөг шиг гэдсээ томруулж байна гэх мэт үйлдэл гаргадаг. Хүүхдүүд маань “гүнзгий амьсгаа ав” гэж хэлэхээс илүүтэй хөгжилтэй байдалд татагдах магадлал өндөр.  

Хүүхдийнхээ мэдрэмжийг татан оролцуулах

Хүүхдүүдийг тайван байдалд оруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол тэдний мэдрэмжийг татах явдал юм. Хүүхдүүд цочирдсон үед шийдвэр гаргах, учир шалтгааныг хариуцдаг тархины хэсэгтэй холбоо тасарч тайвшрахад хүндрэлтэй болдог. Энэхүү холбоог сэргээх хамгийн хурдан бөгөөд хялбар аргуудын нэг бол харахаас эхлээд таван мэдрэхүйг ашиглах явдал юм.

Том охиноо тайвшруулахын тулд би түүний дуртай нил ягаан өнгийг ашиглан дуртай өнгийнхөө зүйлсийг олж өгөхийг хүсдэг. Мөн дуу сонсож, хүрэх, үнэрлэх, амтлах зэрэг мэдрэмжүүдийг бүрэн ашиглахыг хичээдэг. Хүрээлэн буй орчинтойгоо танилцуулах замаар тайвруулах аргуудыг ашигладаг.

Бүтээлч байх

Бага зэрэг бүтээлч сэтгэлгээний ачаар та бараг бүх арга техникийг бага насны хүүхдүүдэд тохируулан өөрчлөх боломжтой. Жишээлбэл, хэрэв таны хүүхэд солонгонд дуртай бол йогийн “доош харсан нохой” байрлалыг “солонгын поз” болгон өөрчил. Хүүхдүүд бол байгалиас заяасан бүтээгчид бөгөөд тэд өөрийн ертөнцөө бүтээхэд уран сэтгэмжийн тоглоом ашигладаг. Та байгалийн энэ өгөгдлийг ашиглаж, тоглоомын аргаар хүүхдүүдийг татан оролцуулах боломжтой.  

Нөөцөө ашигла


Шинэ ур чадвараа гэр бүлийнхнийхээ хэвшил болгох хэцүү. Тийм амар бүтэхгүй л болов уу. Аз болоход, танд болон таны хүүхдүүдэд энэ үйл явцыг удирдахад туслах олон сурвалжууд бий. Миний ашиглах дуртай зүйлс бол Cosmic Kids йогийн видеонууд, Insight Timer, Calm, Headspace, мөн Wondergrade зэрэг програмуудын хүүхдэд зориулсан хэсэг.

Эх сурвалж: parents

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд