No menu items!
HomeМинималист хэв маягМинимал хэв маягаар гэрээ тохижуулах санаанууд

Минимал хэв маягаар гэрээ тохижуулах санаанууд

-

Гэр орон илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал илүү гоёмсог харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал байх албагүй. Зүгээр л дараах энгийн атлаа  минимал хэв маягаар гэрээ тохижуулаад үзээрэй. Гэр тань илүү тухтай, илүү тохилог, илүү эмх цэгтэй болохыг мэдэрнэ. Интерьер дизайнд минимализм хүчтэй орж ирж аль болох энгийн бөгөөд гоёмсог хэв маягаар гэрээ тохижуулахыг мэргэжилтнүүд зөвлөх болжээ.

1. Буйдангийн сонголт

Буйдан сонгохдоо аль болох цайвар, гэгээлэг өнгийг сонгоорой. Энэ нь гэрийг тань илүү зайтай, цэлгэр харагдуулах болно. Мөн буйдангийнхаа хажууд түүнээсээ арай тод өнгийн жижиг ширээ байрлуулаарай. Цагаан цайвар өнгийн буйдан нь орчин үеийн минимал хэв маягийг бүрдүүлэхэд маш том түлхэц өгдөг.

2. Өнгө

Гэрийн тохижилтод хамгийн их хувь нэмэр оруулдаг өнгө бол цайвар бор болон цагаан өнгөний хослол. Шүүгээ, ширээ сандал, ханын тавиурууд бор өнгөтэй байх нь сонгодог хирнээ  минималист дүр төрхийг илэрхийлдэг.

3. Хивсэнцэр

Хэрэв та буйдангаа эсвэл тухайн өрөөний хана, хөшгөө цайвар өнгөөр сонгосон бол хивсэнцэрээ тод өнгөтэй байлгаарай. Мөн том хээтэй хивсэнцэр сонговол илүү чамин, дахин давтагдашгүй үзэмжтэй болгодог.

4. Гэрэл

Гэрлийн бүрхүүлээ зөв сонгож чадвал өрөө маш дэгжин, цэлгэр харагдаг. Орчин үеийн интерээрт таазнаас унждаг, авсаархан бүрхүүл тренд болж байна. Энэ мөн таны минималист байдлыг тодорхойлно.

5. Унтлагын өрөө

Та унтлагын өрөөндөө алы болох олон зүйл байлгах шаардлаггүй. Унтлагын өрөөний энд тэнд эд зүйлс хөглөрүүлж, тарааж болохгүй. Тав тухтай байдлыг бэлэглэх зөөлөн үзэмжтэй зургийг унтлагын өрөөний ханандаа өлгөж болох юм.  Орчин үед ор буйдан дээр дэр тавих нь түгээмэл ажиглагдаж байна. Гэхдээ минималист чиг хандлагын хувьд тухайн дэрнүүдийн өнгө өөр хоорондоо ууссан байвал тааламжтай харагдана.

6. Гал тогоо

Гал тогооны хэсгийн орон зайг илүү ухаалгаар ашиглахын тулд том хэмжээтэй цахилгаан бараануудыг тавилгадаа суурилуулах хэрэгтэй. Ингэснээр цахилгаан зуухыг газар зай эзлэхгүй шүүгээний голд буюу харааны түвшинд байрлах боломжтой юм.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд