No menu items!
HomeБоловсролГэрээсээ хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, хүүхдүүдээ дэмжих вэ?

Гэрээсээ хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, хүүхдүүдээ дэмжих вэ?

-

  • Сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд хаалттай байгаа тул улс орон даяар эцэг эхчүүд ажил, гэр бүлийнхээ үүргийг тэнцвэртэй байлгахыг хичээж байна.
  • Олон эцэг эхчүүд тогтсон хуваарьтай ажиллаж, ажлын цагаараа ажиллах аргыг баримталж байна.

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд шинэ сорилттой тулгарсан гэж хэлж болно. Сургуулиуд хаагдаж, зарим ажил олгогчид бизнесээ зогсоож, бид  нийгмээс тусгаарлагдаж байгаа нь бүх гэр бүлд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Бид гэрээсээ ажиллах болсноор олон асуудлыг зохицуулах шаардлага үүсч байна.

Гэрээсээ үр бүтээлтэй ажиллахад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе

Ажил олгогчид гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн нь сайн хэрэг ч энэ нь бидний бодсон шиг байгаагүй. Онлайн хурлын үеэр хүүхдүүд чинь бөмбөг тоглон шуугиж, цай нэхэж анхаарлыг тань сарниулж эхэлсэн байх. Энэ үеэр яавал дээр вэ?

Цаг заваа зохицуулах

Өглөөний 8-10 цаг хүртэл ажлын эхний хэсгийн хий. Дараа нь 13 цагаас ажиллаж эхлэхээр төлөвлөх нь илүү хялбар байдаг.

Найман цагийн турш  сууж дундуур нь тасалдаж, ажил хийсэн ч юм шиг үгүй ч юм шиг байснаас хүүхдүүдээ сэрэхээс өмнө хоёр цаг төвлөрөхөд та илүү их зүйлийг хийх болно. Өдрийн цагаар ажлаа хийхдээ хүүхдүүддээ ч гэсэн даалгавар өгч, завгүй байлгаарай.

Ажлын орон зайн хил хязгаарыг тогтоох

Гэртээ тусгай оффистой эсэхээс үл хамааран та гэр бүлийн гишүүдээсээ холдож, ажиллах хил хязгаарыг тогтоож болно. Хэрэв танд ажлын өрөө байгаа бол “хаалттай” ажиллана гэсэн үг. Хэрэв үгүй ​​бол байшингийнхаа нэг цэгийг тусгаарлаж, тэнд ажиллаж байгаа гэдгээ хүүхдүүддээ мэдэгдээрэй.

Чи ганцаараа биш

Энэ байдал дан ганц танай гэр бүлийнхний хувьд тохиолдож байгаа өвөрмөц зүйл биш юм. Улс орны өнцөг булан бүрт сая сая хүмүүс гэртээ хүүхдүүдтэйгээ, ажиллаж байгаа тул ажил олгогч, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа амьдралынхаа талаар илэн далангүй ярилц.

Онлоайн хурал хийхдээ хүүхдүүдтэйгээ гэртээ байгаагаа хэлээрэй. /Ард чимээ гарах болно гэх мэтээр/ Мөн ажилдаа тодорхой хил хязгаар тогтоох хэрэгтэй.

Хүүхдүүдийн зурагт үзэх цагийг өөрийн ажлын хуваарьтай хослуул

Та ажил хийх үеэрээ хүүхдүүддээ кино үзүүлж, эсвэл сонирхол татахуйц даалгавар өг. Хэрэв таны хүүхэд хэтэрхий бага бол унтах цагаар нь ажиллах хэрэгтэй. Мөн эхнэр/ нөхөртэйгөө ярилцаж, цагийн хуваарь гаргаарай.

Хүүхдүүдээ хэрхэн дэмжих вэ?

  • Хүүхдүүдээр таавар бөглүүл. Хоёулаа уралдах уу? гэх мэтээр сонирхлыг нь тат.
  • Эвлүүлдэг тоглоом тоглуул.
  • Cosmic Kids Yoga дээр гардаг шиг хүүхдэд ээлтэй йогийн видео бичлэг үзүүлж, йог хийлгээрэй.
  • YouTube дээр сонирхолтой, хүүхдэд хэрэгтэй видео үзүүлэх.
  • Ном уншуулах

Гэрийн сургалт

Сургууль, цэцэрлэг хаагдаж, эцэг эхчүүд гэрээр боловсрол олгож байгаа. Гэртээ, ямар ч нөхцөл байдалтай байсан та хүүхдийнхээ оюун санааг идэвхжүүлж, хөгжүүлж байх ёстой. Хүүхдийн үндсэн даалгавраас гадна сурч боловсроход нь туслах хэдэн зүйлийг танилцуулъя.

  • Онлайн сургалтын платформыг ашиглах. ABC Mouse, Khan Academy, BrainPOP нь хүүхдүүдэд зориулсан янз бүрийн сэдвээр, сонирхолтой хичээл байршуулсан байдаг.
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд нь тусал.
  • Хүүхдээсээ үлгэр бичих, зураг зурах, эсвэл шавраар уран баримал хийхийг хүсээрэй.
  • Шинжлэх ухаан эсвэл түүхийн баримтат киног үзүүлэх
  • Хүүхдэд ээлтэй подкаст сонсгох.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд