No menu items!
HomeОнцлохӨөрийгөө өрөвдөж, уучлах нь ирээдүйн амжилтанд нөлөөлдөг

Өөрийгөө өрөвдөж, уучлах нь ирээдүйн амжилтанд нөлөөлдөг

-

Өөртөө эелдэг хандах, өөрийгөө өрөвдөх сэтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа баяр баясгалантай байхыг хүсч байвал. Энэ нь бусдыг энэрэхээс ялгаагүй юм.

Хамгийн сүүлд бүтэлгүйтсэн эсвэл алдаа гаргаснаа эргэн санахад ичсэндээ улайж, өөрийгөө ийм, тийм гэж шүүмжилсээр байна уу? Эсвэл алдаа бол хүн байхын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, өөртөө зөөлөн хандахыг хичээдэг үү?

Алдаа гаргасан тохиолдолд дийлэнх хүмүүс өөртөө хатуу шүүмжлэлтэй хариу үйлдэл гаргадаг бөгөөд энэ нь байгалийн шинжтэй юм. Бид хүсэл эрмэлзэл, шийдэмгий байдлын үүднээс өөрсөддөө хатуу хандаж байгаадаа зарим талаар бахархдаг.

Гэхдээ олон судалгаа өөрийгөө хэт шүүмжлэх нь сөрөг үр дагаварт хүргэдэг гэдгийг харуулж байна. Энэ нь бидний аз жаргалгүй байдал, стрессийн түвшинг нэмэгдүүлэхээс гадна аливаа ажлыг хойшлуулахад хүргэж ирээдүйн зорилгодоо хүрэх боломжийг үгүй хийдэг.

Алдаа гаргасан үедээ өөрсдийгөө зэмлэхийн оронд өрөвдөх сэтгэлээр хандаж, алдаагаа уучилж, урам хугарах, гутрах үедээ өөрсдийгөө тэтгэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм.

Энэ талаарх судалгааг анх Техасын Их сургуулийн боловсролын сэтгэл судлалын дэд профессор Кристин Нефф хийсэн бөгөөд “Бидний ихэнх нь амьдралдаа ямар ч болзолгүйгээр дэмждэг сайн найзтай байдаг. Өөрийгөө өрөвдөх сэтгэл бол өөртэйгөө ижил халуун дотно, туслагч найзтай болж сурах явдал юм” гэжээ.

Бид бүгд алдаа гаргадаг бөгөөд өөрийгөө өрөвдөх сэтгэл нь өөрийгөө уучлах, алдаанаасаа суралцахад онцгой ач холбогдолтой.

Энэ нь бидний сэтгэлийн уян хатан чанарыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, сайн сайхан байдал, бүтээмжийг дээшлүүлдэг болохыг шинжлэх ухааны олон нотолгоо харуулж байна. Хамгийн түрүүнд биднийг алдаанаасаа суралцахад чухал ач холбогдолтой юм.

Яагаад өөрийгөө үнэлэх үнэлэмжээс илүү өөрийгөө өрөвдөх сэтгэлд найдах ёстой вэ?

Неффийн судалгаа нь хувийн туршлагаас үүдэлтэй бөгөөд тэр 90-ээд оны сүүлээр салалтаас болж ихээхэн шаналсан. Тэрбээр “Энэ үед бүх зүйл маш эмх замбараагүй байсан бөгөөд миний гаргасан зарим буруу шийдвэрүүд  их ичмээр санагдаж байсан” гэжээ. Тэр стрессээ даван туулах арга замыг хайж, Буддын шашны төвийн бясалгалын ангиудад бүртгүүлж, энэ нь маш их тайвшрал авч ирснээс гадна өрөвдөх сэтгэлийн тухай сургаал, ялангуяа сайхан сэтгэлийг өөрсдөдөө чиглүүлэх хэрэгцээ хамгийн их шаардлагатайг олж мэдсэн юм. Энэ зүйл амьдралд шууд өөрчлөлтийг бий болгодог.

Өнгөц байдлаар харахад өөрийгөө өрөвдөх нь бид өөрсдийгөө хэр зэрэг үнэлдэг, өөрсдийгөө эерэгээр харж байгаа эсэх, “өөрийгөө үнэлэх” үнэлэмжтэй төстэй байж магадгүй юм.

Гэхдээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусадтай өөрийгөө харьцуулах, жиших, өрсөлдөөний мэдрэмжийг төрүүлдэг тул энэ нь зарим талаараа сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

“Өөрийгөө үнэлэх нь амжилтанд хүрэх, хүмүүс танд таалагдахаас хамаардаг тул тийм ч тогтвортой биш юм. Тиймээс сайн үйл явдал тохиолдсон өдөр өөрийгөө өндрөөр үнэлж, эсэргээрээ бол энэ үнэлэмжээ алдаж болно” гэж Нефф хэлэв.

Мөн өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг хүмүүс бардамнан бусдыг дээрэлхэх, түрэмгийлэх хандлагатай байдаг.

Өөрийгөө өрөвдөх сэтгэлийг төлөвшүүлснээр энэ зангаас зайлсхийх боломжтой бөгөөд ингэснээр гомдож, ичиж зовсон үедээ өөрийгөө олж авах боломжтой болно.

Тиймээс Нефф үүнийг хэмжих сэтгэлзүйн хэмжүүрийг гаргахаар шийдсэн бөгөөд оролцогчид дараах асуумжуудад 1 (хэзээ ч биш)- 5 (бараг үргэлж) хүртэлх оноогоор үнэлгээ өгөх ёстой байв.  

Сэтгэлийн шаналал мэдрэх үедээ би өөрийгөө хайрлахыг хичээдэг

Би алдаагаа хүний амьдралын нэг хэсэг гэж харахыг хичээдэг

Шаналсан үедээ би нөхцөл байдлыг тэнцвэртэй байдлаар харахыг хичээдэг

 болон

Би өөрийн алдаа дутагдалтай талдаа дургүйцэж, шүүмжлэлтэй ханддаг.

Өөрийнхөө дутуу дулимаг байдлын талаар бодоход энэ нь намайг эргэн тойрноосоо өөрийгөө тусгаарлах, хөндийрөхөд хүргэдэг.

Сэтгэл санаагаар унах үедээ би буруу зүйлд автагдах шинжтэй байдаг

 Эхний асуумжуудад өндөр үнэлгээ авсан бол өөрийгөө өрөвдөх, энэрэх чавдар өндөр байна гэсэн үг.

Неффийн анхны судалгаагаараа өөрийгөө өрөвдөх сэтгэл нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, амьдралын чанартай хэрхэн холбогдож буйг судалсан.

Олон зуун оюутнуудыг судалгаанд хамруулсны үндсэн дээр энэхүү шинж чанар нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүртэй сөрөг хамааралтай, амьдралын ерөнхий сэтгэл ханамжтай эерэг хамааралтай болохыг олж мэджээ.

Хамгийн чухал нь энэхүү судалгаагаар өөрийгөө өрөвдөх сэтгэл нь өөрийгөө үнэлэх хэмжүүрээс ялгаатай болохыг батлав.

Өөрөөр хэлбэл, давуу талаа мэдрэх амархан ч алдаа гаргасан үед өөрийгөө уучлах нь маш хэцүү байдаг.

Ихэнх хүмүүс “өөрийгөө өрөвдөх сэтгэл” -ийг лаа асаах, бясалгал хийх эсвэл “өөрийгөө халамжлах” бусад зүйлстэй ижил гэж ойлгодог боловч энэ нь илүү гүн гүнзгий ойлголт юм.

Мөн судалгааны үр дүн хэд хэдэн сонирхолтой зүйл ажиглагдсан байна. Энэ нь бие махбодийн эрүүл мэндтэй хамаатай аж.

Өөрийгөө өрөвдөх сэтгэл өндөр хүмүүс нурууны өвчин, толгой өвдөлт, дотор муухайрах, амьсгалын замын өвчин гэх мэт янз бүрийн өвчний талаар мэдээлэх нь бага байжээ.

Биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан нь чимээгүй стрессийн хариу байж болох бөгөөд энэ нь бидний эд эсийг удаан хугацаанд гэмтээдэг болохыг тогтоожээ.

Гэхдээ эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь зан үйлийн ялгаатай байдлаас үүдэлтэй байж болно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө энэрэх сэтгэл өндөр хүмүүс хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан бие махбоддоо илүү сайн анхаарал тавьдаг болохыг нотолж байна.

“Өөрийгөө өрөвдөх сэтгэл өндөр байдаг хүмүүс ерөнхийдөө илүү идэвхтэй байдаг” – Сара Данн

“Өөрийгөө өрөвдөх сэтгэл өндөр түвшинд байгаа хүмүүс ерөнхийдөө илүү идэвхтэй байдаг” гэж Дербигийн Их Сургуулийн сэтгэл судлаач Сара Данне хэлжээ. Энэхүү зан чанар нь аав ээжийн халамжтай ижил бөгөөд бид өөрсөддөө эелдэг байдлаар хандаж, хэт шүүмжлэлгүйгээр хандах боломжтой гэдгээ мэддэг.  

Зарим хүмүүс энэ зан чанар нь залхуу зан, хүсэл эрмэлзэлгүй байдалд хүргэх болов уу, өөрийгөө шүүмжлэх нь бидний амьдралд чухал ач холбогдолтой өөрчлөлт хийхэд түлхэц болдог гэж үздэг.

Энэхүү санаа бодлын эсрэг нотолгоо бол өөрийгөө өрөвдөх сэтгэл өндөртэй хүмүүс алдаагаа засах хүсэл эрмэлзэл илүү өндөр байдгийг 2012 оны судалгаагаар тогтоосон. Жишээлбэл, тэд чухал шалгалтанд илүү их хичээх хандлагатай байсан бөгөөд найзынхаа итгэлийг алдаж урвах гэх мэт ёс суртахууны зөрчлийг нөхөхөд илүү их анхаардаг байв.

Өөрийгөө өрөвдөх сэтгэл нь өөрийгөө өмөөрөх гэхээс илүүтэйгээр сул талуудаа нөхөх, амьдралдаа эерэг өөрчлөлт хийх боломжийг олгодох мэдрэмжийг бий болгож чаддаг юм.

Алдаа гаргасны дараа олон хүмүүс өөрсдийгөө шүүмжилсэн хариу арга хэмжээ авахыг хүсдэг боловч судалгаагаар өөрийгөө шүүмжлэхээ багасгаснаар тэсвэр тэвчээрийн түлхүүр болдгийг харуулж байна

Энэхүү зан чанарыг хэрхэн бий болгох вэ?

Өөрийгөө өрөвдөх зан чанарыг бий болгож болно гэсэн гэсэн олон тооны нотолгоо байна. Хамгийн чухал аргуудын нэг бол “хайр энэрлийн бясалгал” бөгөөд энэ нь өөрийгөө болон бусдыг уучлах, халуун дулаан мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүлэхэд оюун санаагаа чиглүүлдэг.

Саяхны нэг туршилтаар Тобиас Кригер болон Швейцарийн Бернийн Их Сургуулийн хамт олон энэ дасгалаар өөрийгөө шүүмжлэх шалтгаан, түүний үр дагаврын талаархи онолын хичээлийг заах онлайн сургалтыг зохион байгуулжээ. Долоон хичээлийн дараа оролцогчдын өөрийгөө өрөвдөх сэтгэлийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, стресс, сэтгэлийн хямрал буурсан үзүүлэлт гарчээ.

Цар тахлын үеэр эдгээр бясалгалын практикийг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж Нефф хэллээ. Тусгаарлалт, зайнаас ажиллах, хайртай хүмүүсээ асран халамжлах зэрэг нь өөрийгөө шүүмжлэх орчинг бүрдүүлж өгсөн гэж хэлж болно. Бид эдгээр олон асуудал, сэтгэлийн хямралыг арилгаж чадахгүй ч гэсэн ядаж өөрсдөдөө хандах хандлагаа өөрчилж, тулгарч буй бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгох боломжтой.

“Өөрийгөө өрөвдөх сэтгэл, өөртөө анхаарал халамж тавих нь сул дорой байдлын шинж гэж үзэхээ болих хэрэгтэй” гэж Нефф хэлэв”

Эх сурвалж: bbc

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд