No menu items!
HomeХоол, шим тэжээлЦусны даралт ихтэй хүмүүс хэрэглэвэл зохих 8 жимс

Цусны даралт ихтэй хүмүүс хэрэглэвэл зохих 8 жимс

-

Америкийн Зүрхний Холбооны мэдээлснээр насанд хүрсэн хүмүүс цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахын тулд өдөр бүр 4700 мг кали хэрэглэж байх ёстой гэжээ. Цусны даралт 120/90-ээс дээш байвал гипертензи үүсэх эрсдэл өндөр байдаг. Иймд калийн хэрэглээг сайжруулахыг зөвлөж байгаа юм. Мөн кали нь зүрх, бөөрийг хамгаалах чадвартай байдаг.

Кали ихээр агуулдаг 8 жимсийг танилцуулъя

1. Жүрж

Хамгийн түгээмэл, өргөн хэрэглэгддэг жимсний нэг болох жүрж нь калигаар баялаг юм. Уг жимс витамин С-ээр баялаг төдийгүй жүүсийг нь уувал цусны даралтаа хянахад тусална.

2. Гадил

Гадил жимс нь 100 гр тутамд 358 мг кали агуулдаг. Гадил жимсийг смүүти, сүүн коктейлд нэмж эсвэл өглөөд талхтай хамт хэрэглэснээр цусны даралтын түвшинг зохицуулах боломжтой.

3. Чангаанз

Энэтхэгээр хубани гэж нэрлэдэг чангаанз бол цусны даралтаа бууруулах гэж байгаа хүмүүс хэрэглэхэд тохиромжтой жимс юм. Уг жимс нь 100 гр тутамд 259 мг кали агуулдаг (USDA-ийн мэдээллийн дагуу).

4. Авокадо

Авокадо жимс нь эрүүл мэндэд ач тустай бөгөөд цусны даралтыг зохицуулах чадвартай. Авокадо нь гадил жимснээс ч илүү кали агуулдаг (USDA-ийн мэдээллээр). Тиймээс өглөөд авакадо хэрэглэж байгаарай.

5. Улаан лооль

Улаан лооль нь дэлхий даяар өргөн хэрэглэгддэг хүнс юм. 100 гр улаан лооль нь 237 мг кали агуулдаг (USDA-ийн мэдээллийн дагуу). Амтат шүүслэг ногоог дангаар эсвэл хоолонд ч хийж болно.

6. Гуава

Энэхүү халуун орны жимс нь эрүүл мэндэд асар их ашиг тустай. Витамин С ба калийн хамгийн том эх үүсвэр юм. Үүгээр жүүс, коктейль, жимсний салат хийж болно.

7. Анар

Анар жимсний тод улаан үр нь салат, смүүти , шарсан талх, тэр ч байтугай карри, шөл зэрэгт маш сайн нэмэлт болдог. Анар нь 100 грамм тутамд 236 мг кали агуулдаг бөгөөд хамгийн эрүүл жимсний нэг юм.

8. Киви

Амтат жимс нь калигаар баялаг бөгөөд 100 гр тутамд 312 мг эрдэс бодис агуулдаг. Зуны улиралд киви жимсний жүүсийг ууж даралтаа зохицуулаарай.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд