LOADING

Type to search

Өглөө сэрээд эвшээх, суниах нь яагаад чухал вэ

Share

Сэрүүлэг босоорой гэсэн дохио өгөхөд бид сэрээд нойрмоглонгооо суниаж, эвшээдэг. Өглөө сэрээд эвшээх, суниах хоёр үйлдэл нь бидний бие махбодийг сэргээгээд зогсохгүй биед олон чухал нөлөө үзүүлдэг байна.

Суниах нь булчингуудын үйл ажиллагааг зохицуулдаг

Унтаж байх үед булчин амарч таталцлын дагуу шингэн нь нурууны дагууд хурдаг. Өглөө сэрээд суниаснаар шингэн тарж, хэвийн байрлалдаа очиход тусалдаг. Энэ үйл явц нь мөн босч, хөдөлж эхлэхэд шаардлагатай хөдөлгөөнийг тооцоолоход тусалдаг байна.

Стрессийг бууруулна

Эвшээх болон суниах нь бидний цусны урсгалд нөлөөлдөг бөгөөд энэ нь стрессийг автоматаар бууруулдаг байна. Учир нь энэ үед бидний зүрхний цохилт, хоол боловсруулах, дотоод шүүрлийн үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн системийн хэсэг идэвхждэг.

Хөшүүн байдлаас гарахад тусална

Шөнийн турш хөдөлгөөнгүй байснаар бие махбод хөшүүн болдог бөгөөд өглөө сэрээд суниаснаар үе мөч, булчингийн үйл ажиллагаа идэвхиждэг. Өөрөөр хэлбэл босох, эрч хүчтэй байх гэсэн дохиог бидний тархи өгч байгаа юм.

Тархи булчингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх дохиог илгээнэ

Суниах нь тархи болон булчингийн хоорондын холбоог сэргээхэд тусалдаг. Энэ нь суниах  үед тархи булчингуудад илүү хүчтэй дохио илгээдэг гэсэн үг юм. Дохиог хүлээн авсан булчингууд үүргээ биелүүлж эхэлнэ.

Эвшээх нь сэрүүн, сэргэг байлгадаг

Бид даалгавраа үргэлжлүүлэхээс залхсан үедээ эвшээлгэдэг шүү дээ. Харин эвшээх нь тархийг сэрүүн байлгахад тусалдаг гэж та сонсож байсан уу?

Өглөө сэрэнгүүтээ эвшээх, суниах нь мэдрэлийн системийг идэвхжүүлж, сэрүүн, сэргэг байлгах суурь үйл явцын хурдыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг юм байна.

error: Content is protected !!