No menu items!
HomeUncategorizedСтресст орсон үед хашгирах нь тайвшруулдаг

Стресст орсон үед хашгирах нь тайвшруулдаг

-

Хашгирах, чанга дуугаар орилох нь бүх асуудлыг шийдэж чадахгүй ч асуудлаа шийдэхэд тань туслах хамгийн эхний алхам юм. Бясалгал хийх, усанд орох уу, тайвшрах дадалд суралцах зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй стресс тайлах олон аргууд бий.

Дээвэр дээр, хүнгүй газар, эсвэл дэрээ нүүрэндээ наагаад хашгирах нь бэрхшээл тулгарсан, хэрхэн шийдэхээ мэдэхгүй байх үед тайшврах гол арга зам юм.

Чанга дуугаар орилох нь яагаад бидний сэтгэл санааг богино хугацаанд тайвшруулдаг вэ?

Энэ нь бидний бусад сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдтэй холбоотой.  Уйлах, инээх, гуниглах, баярлах нь тайван байдлыг бий болгодог шиг чанга дуугаар орилох нь уур уцаар, бухимдлаас салахад тусалж, богино хугацаанд тайвшруулдаг. “Бидний мэдэрч буй бүх сэтгэл хөдлөл нь түүнтэй уялдан зохицох нэг ямар нэгэн үйлдэлтэй байдаг” гэж Манхэттены сэтгэлзүйч эмч Ави Клейн хэлжээ.

Бачимдсан, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, уурлаж бухимдсан, тэсэрч, дэлбэрэх шахсан үед орилох нь хамгийн зөв шийдэл. Ингэлээ гээд асуудлыг шийдчихгүй ч тухайн цаг мөчид таныг тайвшруулах, сэтгэл санааг сэргээх, хүнд нөхцөл байдлаас чөлөөлөх гарц гаргалгаа нь энэ байж болох юм.

Чанга дуугаар хашгирах нь буцалж буй зүйлийг дэврэхээс нь өмнө тагийг авахтай ижил. Дотны найзтайгаа ярилцах эсвэл хашгирах нь мэдрэмжээ чөлөөлөх, хурцадмал байдлыг арилгах сайн, батлагдсан арга юм гэж Скрантоны Их сургуулийн сэтгэл судлалын профессор Жон Норкросс хэлжээ.

60-70-аад оны үед анх хашгирах, чанга дуугаар орилохыг сэтгэл заслын эмчилгээнд ашиглаж байсан бөгөөд Жон Леннон, Йоко Оно нарын алдартнууд энэ эмчилгээний аргыг дэмжиж байлаа.

Эмчилгээний гол арга барил нь сэтгэлзүйн асуудал, уур бухимдлаа “хөөх” байв. Гэхдээ энэ нь богино хугацааны буюу түр зуурын л шийдэл юм.  Харин хүмүүс нэг сайн хашгираад л бүх асуудал намжих мэтээр ойлгодог. Хэрэв та үргэлж ийм үйлдэл гаргахыг хүсэхгүй л байгаа бол асуудлын үүдэл шалтгааныг тогтоож шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Стресс тайлах эрүүл, баталгаатай өөр олон арга бий.

Эх сурвалж: popsc

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд