LOADING

Type to search

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах 5 дасгал

Share

Хэвлий нь хамгийн их өөх хуримтлуулдаг хэсэг гэж тооцогддог бол гуяны дотор тал ч мөн ялгаагүй байдаг. Эрүүл хоолны дэглэм барихаас гадна тогтмол дасгал хийх нь бие галбираа хадгалахад тусална. Төгс хөлтэй болохын тулд гэртээ хийж болох хамгийн сайн 5 дасгалыг энд орууллаа.

Мэлхий шиг үсэр

Алхам 1: Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.

Алхам 2: Хагас суугаад гараа урдаа ав.

Алхам 3: Одоо мэлхий шиг урагшаа үсрээрэй.

Алхам 4: Буухдаа өвдөгөө нугалсан чигээрээ байна.

Алхам 5: Гуяны дотоод хэсэгт ачаалал мэдрэгдэх хүртэл давт.

Хоёрдугаар дасгал

Алхам 1: Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.

Алхам 2: Зүүн хөлөө арагш болго. /Зурагт үзүүлсэн шиг байрлал авах хэрэгтэй/

Алхам 3: Алгаа хавсран хоёр өвдөгөө нугална.

Алхам 4: Нөгөө талдаа адил давт

Хажуу талаараа хэвт

Алхам 1: Биеийнхээ нэг талаар хэвт.

Алхам 2: Хоёр хөлийн хуруу, өсгий нийлэх ёстой.  

Алхам 3: Хоёр хөлөө аажмаар дээш өргө.

Алхам 4: Эхний байрлал руугаа буцахаасаа өмнө 2 секундын турш барь.

Хөлөө өргө

Алхам 1: Дөрвөн хөллөнө.

Алхам 2: Нэг талын хөлөө аажмаар дээш өргөөрэй.

Алхам 3: Энэ байрлалд хэдэн секундын турш болно.

Алхам 4: Эхний байрлал руугаа эргэж, нөгөө хөлөөрөө адилхан давтана.

Гуянд ачаалал өгөх дасгал

Алхам 1: Биеийнхээ нэг талаар хэвтээд тохойгоороо түш.

Алхам 2: Нэг хөлөө нугалаад биеийнхээ дагуу тавина.

Алхам 3: Харин нөгөө хөлөө аажмаар дээшлүүлнэ.

Алхам 4: Өргөгдсөн хөлөөрөө 10-20 дугуй хөдөлгөөн хийж эргүүлнэ.

Алхам 5: Нөгөө хөлөөрөө давт.

Эх сурвалж: timesofindia

error: Content is protected !!