ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Сүүлийн 24 цагийн байдлаа нийт 16854 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд “Мөнххада” компанийн голомттой холбоотой тусгаарлан ажиглалтад байсан 4 хүн, мөн БЗД-ийн 17, 12-р хороонд оршин суугч нэг гэр бүлийн 8 гишүүнээс халдвар илэрлээ.
Батлагдсан тохиолдлын нэг иргэн нь ХУД-ийн Цагдаагийн хэлтэст ажилладаг байсан тул тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамрууллаа.
МУ-д бүртгэгдсэн нийт халдвар 1491 байна. Сүүлийн 24 цагийн ЦТЭ-ээс 38, ХӨСҮТ-ээс 14 хүн эдгэрэн гарч дараагийн хяналтанд шилжлээ” гэв.