No menu items!
HomeОнцлохСэтгэл зүй, бодол санаагаа удирдахад туслах 10 зөвлөгөө

Сэтгэл зүй, бодол санаагаа удирдахад туслах 10 зөвлөгөө

-

Та дотоод сэтгэлээ удирдахыг хүсч байна уу?

Магадгүй та саяхан болсон салалтын талаар бодохоо болих эсвэл хэн нэгнээс хөндийрсөндөө сэтгэлээр унахаа больж, илүү найдвар дүүрэн амьдрахыг хүсч байж магадгүй юм. Бодохыг хүсээгүй зүйл бухимдлыг ихээр үүсгэдэг. Стресс болон бусад бэрхшээлээс болж сэтгэлээр унах нь хэвийн л үзэгдэл юм. Өөрийн бодлоо цэгцэлж, оюун ухаанаа удирдахад дараах 10 арга танд тус болно.

Өөрчлөхийг хүсч буй бодлуудаа тодорхойл

Бараг хүн бүхэн сөрөг зүйл бодож сэтгэлээр үе үе унадаг. Хэрэв та одоо, амьдралынхаа зарим бэрхшээлтэй тулгарсан бол бодол санаагаа удирдахад хэцүү байж магадгүй юм. Гэсэн хэдий ч өөрчлөхийг хүсч буй бодлуудаа тодорхойлох хэрэгтэй.

Дараах зүйлсээс болж сэтгэл түгшиж, сөрөг бодол үүсдэг.

  • Цуурхал
  • Сөрөг яриа
  • Дотоод зөрчил, эсвэл таны сонголт, харилцаанд нөлөөлж болох зүйлс
  • Байнгын гутранги үзэл. Эдгээр зүйлсийг өөрчилж, оюун санаагаа удирдаарай.

Бодохыг хүсдэггүй зүйлээ бод

Хүн аль болох сэтгэлийн хямралд хүргэх бодлоос зайлсхийхийг илүүд үзнэ. Гэсэн хэдий ч хэцүү зүйлийг бодохгүй байх нь амар амгаланд хүрэх арга биш юм. Үүний оронд тэдгээрийг сайн бодож нүүр тул. Эсрэгээрээ энэ нь танд хүч өгөх болно.

Та хичнээн их хичээж зүтгэсэн ч амьдрал таны төлөвлөсөн шиг болохгүй байна уу? Юу ч бүтэхгүй байгаа үед бидний урам зориг хугардаг нь үнэн. Гэхдээ үүнийг болохгүй гээд орхих биш шийдлийг олохыг хичээ. Эдгээр айдсыг хүлээн зөвшөөрснөөр тэдэнтэй тулалдаж, муу зан авираа дарах боломжтой.

Бясалгал хийж үзээрэй

Хүсээгүй бодлыг хүлээн авч цэгцлэх нэг сайхан арга нь бясалгал. Бясалгал нь оюун ухаанаа удирдахад тусалдаг, ялангуяа анх эхлэх гэж байгаа бол. Та ганцаараа нэг газар суугаад тайвширдаг байж болно. Гэхдээ бодол санаагаа бүрэн цэгцэлж чадахгүй.  Харин бясалгал танд тусална.

Энэ арга нь хүсээгүй бодлуудтайгаа нүүр тулахад тусалдаг бөгөөд сэтгэл ч тайвширч эхэлнэ. Бясалгах тусам сэтгэлийн дарамт, хүнд бодлууд аяндаа замхардаг.

Ялангуяа бясалгал нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулахаас гадна сөрөг сэтгэл хөдлөл, стрессийг арилгаж, тэсвэр тэвчээр, өрөвч сэтгэлийг нэмэгдүүлдэг гэлцдэг. Мөн насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтыг удаашруулахад тусалдаг байна.

Өөртэйгөө ярилц

Өөртэйгөө ярилцах нь сэтгэлгээгээ өөрчлөхөд тань тусална. Өөртэйгөө ярих нь хэцүү байвал  гуравдагч хүний байр сууринд шилжиж үзээрэй. Жишээлбэл, “Би өрөвдмөөр хүн юм гэхдээ би үүнээс ч илүү муу зүйлийг туулсан. Тиймээс би үүнийг ч бас шийдэж чадна” гэхийн оронд “Би чамайг яг одоо зовж шаналж байгааг мэднэ, гэхдээ та бусад бэрхшээлийг даван туулахын тулд шаргуу ажилласан. Танд ч гэсэн энэ шинэ асуудалтай нүүр тулах хүч байгааг би мэднэ” гээд туршаад үзээрэй.

Энэ нь жаахан эвгүй санагдаж магадгүй юм, гэхдээ энэхүү арга нь хоёр чухал давуу талтай. Нэгдүгээрт, өөрийгөө хөндлөнгийн ажиглагчийн байр суурьнаас ажиглаж, сэтгэлээ удирдаж сурахад тусална. Хоёрдугаарт, нөхцөл байдлыг гуравдагч хүний ​​өнцгөөс харж асуудлыг ухамсартайгаар шийдэхэд тусалдаг.

Эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүл

Эерэг сэтгэлгээ гэдэг нь буруу зүйлд автахгүй байх нэг чадвар юм. Эерэг бодол нь тухайн нөхцөл байдлын бодит үр дүнг өөрчлөхгүй, гэхдээ таны нөхцөл байдалд хандах хандлагыг өөрчлөх болно. Өөрийгөө буруутгаад л байвал сэтгэл санаа улам л дордох болно. Харин өөрийгөө өрөвдөх сэтгэл нь урам хугаралтыг алхам алхмаар анагааж, дараагийн боломж руугаа анхаарлаа хандуулахад тусалдаг.

Төсөөллөөрөө өөрийгөө удирдах

Энэ нь сэтгэлийн тайван байдлыг төлөвшүүлэх эерэг зүйлсийг төсөөлөх бясалгалын арга юм. 2014 оны жижиг судалгаагаар нь төсөөллөөрөө өөрийгөө удирдах нь эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож, стресс, сэтгэлийн түгшүүрийг арилгахад тусалдаг болохыг тогтоожээ.

Энэхүү энгийн дасгалыг хийгээрэй

  • Тав тухтай байрлалд суугаад, нүдээ ань.
  • Гүнзгий амьсгаа аваарай.
  • Оюун ухаандаа тайвширч эхэлсний дараа эерэг дүр зургийг нүдэндээ төсөөл. Таны бага насны дурсамж, нуурын эрэг, дуртай цэцэрлэгт хүрээлэн, намрын навч, цэлмэг өдөр гээд л амар амгаланг авчирдаг зүйлийн талаар бодож үзээрэй. Мөн дуу чимээ сонсож, үнэр, агаарыг мэдрэх зэргийг давхар хийж болно.
  • Өөрийнхөө бүтээсэн дүр төрхийг бодож, хүрээлэн буй орчноо анхааралтай ажиглаж, бүх зүйлийг нарийвчлан авч үзээрэй.
  • Үүнд 10-15 минут зарцуул.
  • Дасгалыг гүнзгий амьсгаагаар дуусгаад нүдээ нээ.

Тэмдэглэл бичээрэй

Бодлоо бичгээр илэрхийлэх нь таны оюун санааны цар хүрээг шууд өөрчлөхгүй байж болох ч таагүй байдлыг хянах чадварыг сайжруулахад тусална.

Сэтгэлийн зовлонгоо шууд бичих нь аймшигтай санагдаж магадгүй, гэхдээ эдгээр мэдрэмжийг цаасан дээр буулгах нь үнэнг хүлээн зөвшөөрөх боломжийг олгодог.

Хэрэв та бухимдаад байвал үлгэр ярьж байгаа юм шиг хүүрнэл хэлбэрээр бичиж үзээрэй. 15 минутын турш тэмдэглэл хөтөлж, түүнийгээ бясалган бодоорой.

Анхаарал төвлөрүүлэх

Зарим тохиолдолд анхаарлаа төвлөрүүлэхгүй байх нь бодлыг дахин шинэ зүйлд чиглүүлж, оюун санааны цар хүрээгээ сайжруулахад тусалдаг. Зарим зүйлд сатаарахгүй байх нь урам зориг, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг байна.

Долоо хоногийн цаг агаарын таагүй байдал таны явган аяллыг хойшлуулсан тул сэтгэл санаагаар унадаг уу? Төлөвлөсөн зүйлээ хийж чадаагүй бол өөр зүйлд анхаарлаа бүрэн хандуулах нь зовлонтой байдаг. Гэхдээ ном уншиж дуусгах, өрөөгөө цэвэрлэх, хуучин хувцаснуудаа ялгах нь өөртөө их цаг зарцуулсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг тул эдгээрийг хийж байгаарай. Энэ нь илүү их зүйлийг хийх урам зориг өгдөг юм шүү.

Мөн дараах эерэг зүйлийг хийгээрэй. Эдгээр нь анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

  • хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх
  • тайвшруулах эсвэл сэтгэл сэргээсэн хөгжим сонсох
  • алхах

Стрессийг зохицуулж сурах

Стресс, сэтгэлийн түгшүүр нь хүсээгүй бодлыг өдөөж өгдөг. Энэ нь илүү их түгшүүр төрүүлж, улмаар сэтгэлийн хямралд хүргэж болзошгүй юм.

Амьдралынхаа стрессийн гол эх үүсвэрийг судалж, тэдгээр өдөөгч хүчин зүйлийг арилгах эсвэл багасгах боломжит арга замыг эрэлхийл. Ихэнх хүмүүс стресс үүсгэгч хүчин зүйлийг бүрэн устгаж чаддаггүй. Харин оюун санаа, бие махбодоо эрүүлжүүлэхэд цаг заваа зориулснаар сайн сайхан байдал сайжирна.

Өөртөө анхаарал тавих нь дараах зүйлээс эхэлнэ.

  • чанартай унтах
  • тэжээллэг хоол идэх
  • Бусадтай харилцаатай байх
  • шаардлагатай үед тусламж хүсэх
  • тайвшрах цаг гаргах

Эмчтэй ярилц

Таны харилцаа, сайн сайхан байдалд нөлөөлөх аливаа сэтгэхүйн асуудалд мэргэжлийн туслалцаа авах нь зүйтэй. Эмч танд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, боломжит шийдлүүдийг хайж олоход туслах болно.

Сэтгэл зүйн олон төрлийн эмчилгээ байдаг. Тухайлбал,

  • танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ
  • оюун ухаанд суурилсан танин мэдэхүйн эмчилгээ
  • психодинамик эмчилгээ

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд