ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,
Үлдсэн нэг тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдсөн. Энэ нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна” гэв.