LOADING

Type to search

Өглөөг буруу эхлүүлдэг хорт 5 зуршил

Share

Аристотель бидний зуршлыг тодорхойлохдоо “бид өнөөдөр ямар хүн байх, маргааш ямар хүн болохыг тодорхойлдог зүйл бол зуршил юм. Өдөр бүр давтагдах хамгийн өчүүхэн үйлдлүүд ирэх сар, дараа жил, арван жилийн дараа ямар байх тэр оршихуйн замыг таныг анзаараагүй байхад удирдан чиглүүлсэн байх болно” хэмээжээ.

Эдгээр зуршлуудын зарим нь сайхан амьдралын саад болж байгаа ч байж мэднэ. Тиймээс та өглөөг зөв сайхан эхэлж хорт буруу зуршлуудаасаа салах хэрэгтэй.

Өдрийг хэрхэн эхлүүлэх арга хэлбэрээ сайжруулахад туслах хэдэн арга техникийг зөвлөж байна. Та өөрийн буруу зуршлаа чухам юу болохыг мэдэхгүй бол далайд төөрсөн усан онгоц шиг л байх болно. Харин үүнийгээ таньж засах боломж бий.

Өөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй байх

Таны амьдралд үр хүүхдээ асрах, цай хоол хийх гээд барагдахгүй их гэр орны ажил мөн ажил дээрээ ачаалал ихтэй байх зэргээр өөрөөс тань хамааралгүйгээр өөртөө цаг гаргах боломж гарахгүй байж болно.

Гэхдээ өөртөө санаа тавьж, өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдад санаа тавьж, бусдыг хайрлана гэж байдаггүйг санаарай.

Үүнийг ойлгосноор та цагаа зөв удирдаж эхлэх болно. Үнэхээр чухал зүйлийг хийх цагаас тань хороож буй ажил болон хүмүүст “үгүй” гэж хэлэхээс эмээх хэрэгүй. Дашрамд хэлэхэд энэ бол хувиа хичээхтэй ямар ч холбоогүй юм. Бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэж сайхан үг байдаг юм шүү.

Өөртөө хэрхэн цаг гаргаж сурах вэ?

Оюун санаагаа тайвшруулахаас эхэлнэ.

Өглөөг эхлэхдээ урд өдрийн дуусгаагүй ажил төрөлдөө санаа зовниж, айж түгшиж байгаа бол энэ танд муугаар нөлөөлнө.

Хэрэв таны оюун ухаан тайван бус байвал үзэг барьж аваад бодлоо тэмдэглээрэй. Үүнийг хийснээр та тайвшрах мэдрэмж авч, оюун ухаан цэгцэрч эхлэх бөгөөд энэ үед та илүү их эрч хүчтэй болдог аж.

Боссоныхоо дараа хэдхэн минутын турш гүнзгий амьсгаа аваарай. Бясалгал, Иогийн дасгал хийж ч болно.

Өглөөг талархлаар угтахгүй байх

Талархалтай байх нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон эрдэмтэд нотолж байгаа билээ.

Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар талархлын дадал хэвшлээс эерэг үр нөлөө гарч байгааг олж нээсэн байна. Жишээ нь:

    Өөрийгөө үнэлэх байдал нэмэгдсэн

    Оюун санааны уян хатан байдал, бэрхшээлтэй нүүр тулж даван туулах чадвар

    Стресс, сэтгэлийн түгшүүрийн түвшинг бууруулсан

    Нойрны чанар сайжирсан

Тэгэхээр та яагаад энэ боломжийг ашиглан илүү их талархалтай байж амьдралдаа илүү сайн үр дүнг бий болгож болохгүй гэж?

Хэрхэн хорт зуршлаасаа салах вэ?

Суугаад хамгийн их талархаж явдаг зүйлсийхээ жагсаалтыг гарган зүгээр нэг бичээд орхилгүй анхаарлаа төвлөрүүлээрэй.

Шинэ өглөөний нарыг угтаж байгаадаа, “зүгээр л” амьдарч байгаадаа хичнээн азтай байгаагаа ухаарах цаг гарга.

Бидэнд талархах юм маш их. Амьд оршин буйдаа, бусдын анхаарал халамж, дэмжлэг, эрүүл саруул оюун ухаан, бие бялдар мөн азтай байх гээд л. Дараа нь, бидний эргэн тойронд байгаа гэр бүл, найз нөхөд.

Хүссэнээрээ нарийвчлан бичиж болно шүү дээ. 13-р зууны Персийн яруу найрагч Румийн хэлсэнчлэн:

    “Амьдралдаа бүх зүйлд талархалтай байгаарай”

Амьсгалж байгаа нь хүртэл хязгааргүй их талархлын эх үүсвэр болж чадна. Шинэ өглөө шувуудын жиргээ болон их хотын нүргээн, машины дуу чимээ, уянгат яруу хөгжим сонсох, эргэн тойрноо харж чаддаг нүдтэй байгаадаа гээд талархах зүйлс хязгааргүй.

Бусдын хүлээлтийг биелүүлэх гэж яарах

Бусдын сэтгэлд нийцэх гэж хичээх хэрэггүй. Бусдад таалагдах гэж амьдрах нь хамгийн утгагүй зүйл юм.

Синем Гюнелийн хэлсэнчлэн: “Бусдын хүлээлтийн дагуу амьдралаа авч явах нь аз жаргалгүй байх хамгийн гол шалтгаан юм”

Хэрхэн муу зуршлаасаа салах вэ?

Өглөө нүдээ нээнгүүт зурагтаа асааж, утсаа оролдох нь хамгийн буруу зүйл ингэснээр та сөрөг муу элдэв зүйлсийг уншиж, харж заримтай нь санал нийлж заримд нь дургүйцэн түүнийгээ илэрхийлж сэтгэгдэл бичих гэх мэтээр түүнд автаж эхэлдэг. Энэ нь яг л хар тамхи шиг таныг донтуулдаг болохыг анзаарах хэрэгтэй.

Энэ нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний нэгэн өглөө сэрээд и-мейлээ шалгахаа азнаарай.

Энэ бол таны амьдрал учраас та юунд хэзээ цаг зав, анхаарал, эрч хүчээ юунд хэрхэн зарцуулахаа та өөрөө шийдэх ёстой юм шүү.

Хангалттай хэмжээний шим тэжээл, шингэний хэрэглээгүй байх

Хүний биеийн 70% нь уснаас бүтсэн байдаг бөгөөд өглөө сэрэхэд таны бие махбод бараг бүх ус, өдрийн авсан шим тэжээлээ зарцуулсан байдаг тиймээс та шингэнээ нөхөж биеэ шим тэжээлээр хангах хэрэгтэй. Орныхоо хажууд аяга ус тавьж хоноод өглөө сэрэнгүүтээ уугаарай.

Өглөө шингэн зүйл уулгүйгээр хооллох нь буруу. Эхлээд заавал бүлээн ус ууж хэвшээрэй.

Өглөөд хэт хүнд биш хэрнээ шим тэжээлтэй хөнгөн хоол идээрэй.

Ямар ч тохиолдолд өглөөний цайгаа уухгүй байж болохгүй. Хэрэв та өглөө хүүхдээ хүргэх гээд ундаа ууж амждаггүй бол урд өдөр нь бэлэж болно. Мөн Грекийн тараг, гадил жимс, үр, бүйлсийг холиод 2 минутанд өглөөний цай бэлтгэх боломжтой.

Бие махбодоо идэвхжүүлэхгүй байх

Эрүүл биед саруул ухаан оршдгийг санаарай. Иогийг зөв хийснээр зөвхөн биеийн тамирын дасгал төдийгүй зарим төрлийн хөдөлгөөнт бясалгал болж чаддаг.

Ухамсартайгаар амьсгалснаар та оюун ухаанаа тайвшруулж, бодлоо хянаж чаддаг болно. Мөн бүх биеэ халааж хөлсөө гарган, сунгалтын тэнцвэрийн гээд олон төрлийн дасгалыг нэг дор хийх боломжтой. Дасгалыг өдөр тутмын өглөөний дадал зуршлын нэг болгоорой. Өөрийн биеийн түвшиндээ тохирсон дасгалыг сонгох нь чухал. 20 минутын турш алхах, гүйх гэх мэтээр.

 Та өдрөө хэрхэн эхлүүлж байгаа нь мөн өдрөө хэрхэн дуусгаж байгаагаас хамаарна.

Урд өдрийн төгсгөл нь дараа өдрийн эхлэлд нөлөөлдөг. Тиймээс дараах эрүүл зөв дадал хэвшлийг бий болгоорой.

    Өөртөө зориулж илүү их цаг гарга

    Амьдралд талархаж байгаагаа илэрхийл

Дургүй зүйлдээ “үгүй” гэж хэлж сурах

Хангалттай шингэн уур, шим тэжээлтэй хоол хүнс сонго

Өдрийг аль болох өөртөө сайхан байхаар үр бүтээлтэй, харамсахгүйгээр өнгөрөөж сурахыг зориорой. Өөртөө тохирох хамгийн сайхан гэх зүйлсээ дадал зуршил болгох жагсаалтдаа нэмээрэй.

Thriveglobal

error: Content is protected !!