No menu items!
HomeЗөвлөгөөАливаа зүйлийг хойшлуулалгүй цаг тухайд нь хийх арга зам

Аливаа зүйлийг хойшлуулалгүй цаг тухайд нь хийх арга зам

-

Аливаа ажлыг хойшлуулах нь бидний ажил, аз жаргал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амжилтаас хойш чангаадаг зүйл.

Энэхүү муу зуршлаасаа салснаар мэргэжлийн болон хувийн амьдралд олон талын ач холбогдолтой юм. Аливаа зүйлийг хойшлуулах нь эерэг өөрчлөлт бий болгоход тулгардаг гол бэрхшээл бөгөөд байнга ажлыг хойшлуулдаг хүн ажилд ороход хүндрэлтэй, орсон ч идэвх санаачлагатай ажиллагсдаас бага цалин авдаг байна.

Ажлыг байнга хойшлуулдаг хүмүүс “за маргааш, маргааш…” гэсээр чухал ажлуудаас бултах хандлагатай байдаг бөгөөд үүний үр дүнд байнгын түгшүүртэй байдаг. Тиймээс архаг өвчин, түүний дотор зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.

Куинслэнд мужийн Гриффитийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан Жейсон Вессел энэхүү залхуурал, аливаа ажлыг хойшлуулдаг асуудлын шийдэх сэтгэлзүйн үндэс рүү чиглэсэн дөрвөн “тусгалын цэг”-ийг боловсруулжээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр амьдралдаа илүү чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрдэх юм.

Вессел “Temporal Motivation Theory”-оос санаа авч, аливаа зүйлийг хойшлуулдаг 4 шалтгаан буюу “тусгалын цэг”-ийг  нэрлэжээ.

Шалтгаан, сөрөг үр дагаврыг мэдсэнээр энэхүү муу зуршлаасаа салах бүрэн боломжтой.

1. Бид даалгавраа амжилттай биелүүлэх боломжоо дутуу үнэлдэг бөгөөд энэ нь бидний  урам зоригийг бууруулдаг.

2. Бидний олонх нь аливаа зүйлийг хойшлуулах, хугацаандаа дуусахгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй болохыг мэддэггүй.  

3. Бид цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн даалгаврын үнэ цэн, ач тусыг үнэлж чаддаггүй бөгөөд энэ нь урт хугацааны үр дагавраас биед амар байдлыг илүүд үздэг гэсэн үг юм.

4. Энэхүү муу дадал зуршлаасаа салах арга замаа тодорхойлж, амжилтаа ахиулах боломж хүн бүрт байдаг ч хийдэггүй. Аналитик байдлаар сэтгэх чадвар дутагдаж байна гэжээ.

Тиймээс дараах зүйлсийг өөрөөсөө асуугаарай.

Амжилтанд хүрэхийн тулд зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

Шаардлагатай даалгавраа биелүүлээгүй тохиолдолд юу болох вэ?

Таны хийх ёстой дараагийн яаралтай алхам юу вэ?

Хэрэв та цаг алдалгүй зорилгодоо хүрэхийн тулд нэг зүйлийг хийх ёстой гэвэл энэ нь юу байх вэ?

Вессел үүнийгээ батлахаар туршилт явуулжээ. Бичгээр шалгалт өгөх ёстой 100 гаруй бакалаврийн оюутнуудыг туршилтанд хамруулсан бөгөөд дээрх дөрвөн шалтгаан түүний үр дагаврыг тайлбарласны дараа даалгавраа хийх ахиц дэвшлийг хэмжих зорилгоор оюутнуудад тогтмол мессеж илгээн, даалгаврыг биелүүлэх явцаа (0-100% хүртэл) үнэлэхийг хүсэв. Хоёр долоо хоногийн турш оролцогчдын ахиц дэвшлийг харьцуулж үзэхэд Вессел дээрх дөрвөн зүйлийг ойлгосон оюутнууд даалгавраа дуустал хойшлуулалгүй, эрт хийх магадлал өндөр байгааг тогтоожээ. Хоёр долоо хоногийн хугацаа тэдний ажлаа хойшлуулах нь мэдэгдэхүйц хэмжээгээр багасгажээ. Гэхдээ мэдээж үр дүн нь шууд илрэхгүй.

Гэхдээ “Юу хийх ёстойгоо мэддэг ч “хийдэггүй” гэж хэлэх тохиолдол цөөнгүй байдаг” талаар Вессел дурьдсан юм. Суралцагчдид байн байн сануулга мессеж илгээхэд дургүйцсэн ч ихэнх нь туршлагаасаа маш их зүйлийг сурч мэдсэн гэдгээ хэлсэн аж.

Вессел ижил төстэй зарчмуудыг баримталдаг хүмүүст зориулсан аппликейшн бүтээсэн бөгөөд  зорилго нь ямар байхаас үл хамааран дээрх “тусгалын цэгүүд”-ийн талаар авч үзэх нь бүгдэд ашигтай гэдгийг хэлжээ.  

Хэрэв ажлаа хойшлуулахгүй байх дадал хэвшлийг бий болгохыг хүсвэл цаг тухай бүрт нь сануулах дохиог тэмдэглээрэй. Цахим болон цаасан хуанли дээрээ чухал зүйлсээ хийх, сануулах дохиог өдөрт оруулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө аливаа зүйлийг цаг тухайд нь хийдэг хүн эсэхээ ч хянах боломжтой юм.

Хамгийн гол нь та ямар зорилгоо бодитойгоор үнэлж, түүндээ тэргүүлэх ач холбогдол өгч чадаж байгаа эсэхээ шалгаж, бодож эргэцүүлэхэд цаг гаргаж байх хэрэгтэй.

Эдгээр нь тууштай байдал, зохион байгуулалтыг дээшлүүлж, та чухал зүйлдээ илүү их цаг зарцуулахаас гадна илүү аз жаргалтай, эрүүл саруул байх болно.

Эх сурвалж: bbc

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд