No menu items!
HomeОнцлохМэргэжилтнүүд өөрсдийгөө тайвшруулдаг үр дүнтэй аргуудаасаа хуваалцлаа

Мэргэжилтнүүд өөрсдийгөө тайвшруулдаг үр дүнтэй аргуудаасаа хуваалцлаа

-

2020 он хүндхэн жил байлаа. Хүмүүс COVID-19 хэмээх үл үзэгдэх дайсантай тэмцэлдээд зогсохгүй, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг ил тод шүүмжилж байв. Хүнд байдал, алдагдал, айдас, өвдөлтийг мэдэрч буй энэ үед бидний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал урьд урьдынхаас илүү чухал болж байна. Тэврэлт, дэлгүүр орох гэх мэт ердийн зүйлүүд түгшүүр төрүүлэх болсноор бид стресстэж эхэлсэн.

Харин 2021 он хүн төрөлхтний хувьд найдвар дагуулсан, шинэ зүйлийн эхлэл болж байна. Вакцин аажмаар гарч, хүмүүс хуучин амьдралдаа эргэн ороход тун ойрхон ирлээ. Гэхдээ бид энэ онд  сэтгэл санаа, эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх ёстойталаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэхээр шийдсэн юм. Тэд тайван, аз жаргалтай байдлаа хамгаалахын тулд өөрсдийн хийж хэрэгжүүлдэг алхмуудыг хуваалцлаа.

Сайн унтаж, өөртөө зөөлөн хандаарай

Филадельфи дахь сэтгэл засалч Perri Shaw Borish “Өдөр бүр хангалттай хэмжээгээр амрах нь дараа дараагийн өдрүүдэд илүү хүчтэй байхад тусалдаг. Миний тууштай баримталдаг нэг зарчим бол сайн унтаж амрах юм. Би шөнө бүр найман цаг унтахыг урьтал болгодог” гэсэн байна. Өдрийн цагаар бие тавгүйтүүлж, түгшүүр төрүүлж болзошгүй ямар нэгэн зүйл  хааяа тохиолддог. Хэрэв та сайн унтаж амарч чадсан бол тэдгээрийг даваад л гарна. Дараа  дараагийн бэрхшээлтэй тулгарсан ч бүх асуудлыг шийдэж чадна. Нойргүйдэл нь бухимдал, сөрөг байдлыг үүсгэдэг. Мөн өдөржингөө эрч хүчтэй байхын тулд өөртөө зөөлөн хандаарай. Жишээлбэл, гарах гээд түлхүүрээ олохгүй байгаа бол бухимдахын оронд гүнзгий амьсгаа аваад хаана тавьснаа сайн бодоорой.

Ном унших нь нэг төрлийн бясалгал юм

Хэдийгээр бид бясалгал хийх үедээ тайвширдаг ч айдастай хэвээр л байдаг. Тайван сууж, өөртэйгөө ярилцах нь оюун ухаанаа төвлөрүүлэх цорын ганц арга зам биш юм. “Ном унших нь өөрийгөө нээх хамгийн энгийн бөгөөд амжилттай арга болох нь батлагдсан” гэж мэргэжилтэн Мишель Кури хэлжээ.Энэ бол тархиа дасгалжуулах явцдаа ухамсар, уран сэтгэмж, сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах  боломж юм. Та ч гэсэн үүнийг хэрэгжүүлээрэй.

“Эхлүүлэх, зогсоох, үргэлжлүүлэх” жагсаалтыг гаргах

Шинэ жилийн эхний өдрүүдэд эдгээр гурван жагсаалтыг инстаграм даяар нийтэлж байхыг  та харсан байх. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл өгөхийн зэрэгцээ зорилгоо тодорхойлох (хэрэгжүүлэх) хэрэгсэл болж өгдөг. Сэтгэл зүйч Ванета Сандху ” Байдлыг бодитоор дүгнэж сурах нэг арга бол “Эхлүүлэх, зогсоох, үргэлжлүүлэх ” жагсаалтыг гаргах явдал. Тэрээр “Би сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахын тулд хийж болох нэг зүйл, хийхээ болих ёстой нэг зүйл, мөн энэ нь миний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тусалсан тул үргэлжлүүлэн хийнэ гэж бодсон зүйлийнхээ жагсаалтыг гаргасан” гэжээ.

Ванета Сандху: Энэ жил би дараах зүйлсийг өөртөө амласан.

Эхлэл: Би асуудлыг илүү том зургаар харахыг хичээнэ. Мөн өөртөө Дараа долоо хоногт ямар үр дүнд хүрсэн байх вэ? дараа жил гэхэд ямар болох вэ? гэх мэтээр ажил хэрэгч асуултыг байнга тавина.

Зогс: Мессежний хариуг хожимдуулсандаа уучлалт гуйхаа болино. Би хариу өгөх завгүй байсан. Үүний төлөө уучлалт гуйх шаардлагагүй!

Үргэлжлүүлэх: Зам зуурын жижиг ялалтуудаа тэмдэглэнэ. Жижигхэн зүйл ч гэсэн ахиц дэвшлийг мэдрүүлдэг. Жишээлбэл, би бусадтай бодлоо хуваалцахаасаа өмнө номыг заавал бүхэлд уншиж дуусгах шаардлагагүй. Харин үргэлжлүүлэн унших хүсэлтэй байхад л болно.

Зорилгоо тодорхойлох үг

Клиникийн сэтгэлзүйн эмч Эрин Вили “Би өнгөрсөн жилийн амжилтаа тэмдэглэхийн тулд долоо хоногийн турш хуучин төлөвлөгөөгөө уншиж, дүгнэдэг. Жилийн туршид юу сурч мэдсэнээ, хамгийн их амжилт гаргасан, урам хугарсан зүйлээ эргэцүүлэн бодож, цаг хугацааг өнгөрөөдөг.  Эдгээр нь намайг шинэ жилдээ юу хийх ёстойг мэдрүүлдэг” гэжээ.  Тэрээр мөн зорилгоо тодорхойлох үгсийг бичиж, жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг байна.  “Өнгөрсөн жилийн миний зорилгыг тодорхойлох үг “сахилга бат” байсан. Надад өдөр бүр хийдэг өглөөний зан үйл байдаг. Би өглөө сэрээд том шилтэй усанд нимбэг хийж тавиад, тэмдэглэлээ уншдаг. Энэ нь тайван болгож, аливаад талархалтай хандахад тусалдаг” гэсэн байна.

Эх сурвалж: byrdie

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд