No menu items!
HomeОнцлохХамгийн хямд зардлаар амьдрах боломжтой 9 орон

Хамгийн хямд зардлаар амьдрах боломжтой 9 орон

-

InternationalLiving.com сайтын шинжээчдийн гаргасан тэтгэвэр, тэтгэмжийн индексээр дараах орнууд тэргүүлж байна. Энэхүү индекст амьжиргааны өртөг зардал, засаглал, уур амьсгал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг 10 ангиллын 25 чилгэлийг харгалзан үзжээ.  Эдгээр орнуудад хамаагүй бага зардлаар тав тухтай амьдарч болох аж. Жагсаалтын эхний есийг дор дурьдав. Эдгээр орнуудын иргэд илүү эрүүл, аз жаргалтай, стресс багатай байдаг. 

Коста Рика

 “Төв Америкийн Швейцарь” гэж нэрлэгддэг Коста Рика жагсаалтыг тэргүүлжээ. Энд төр засгаас үзүүлэх дэмжлэг, нийгмийн халамж сайтай, ард иргэдийнхээ амьдралын боломжид ихээхэн анхаардаг. Гадаадын иргэд тус улсын иргэдийг “халуун дотно, найрсаг ард түмэн” хэмээдэг. Цар тахал тус улсын эдийн засагт хүчтэй цохилт өгч, эрүүл мэндийн тогтолцоонд хүнд дарамт учруулсан ч гадаадад амьдрах хүсэлтэй хэн бүхний нэн тэргүүний сонголт байх болно.

Амьдрахад таатай хотууд: Ихэнх хүмүүс Сан-Хосе болон түүний эргэн тойрон дахь сэрүүн уур амьсгалын бүсэд амьдрах дуртай бол зарим нь Гуанакастын наран шарлагын газар, улсын өмнөд хэсэг болох Карибын тэнгисийн ширэнгэн ойд дуртай байдаг аж.

Зардал: Ганц бие хүн сард 1615 орчим доллар, хосууд сард 2000 орчим доллараар аятай тухтай амьдрах боломжтой бөгөөд энэхүү зардалд хоёр өрөө байр түрээслэх, хүнсний бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ, унаа, эрүүл мэндийн үйлчилгээ багтдаг.

Панам

Панам олон шалтгаанаар тэтгэвэр, тэтгэмжийн индексээр тэргүүлэх орнуудыг тоонд багтаж байгаа бөгөөд энэхүү байр сууриа олон жилийн турш хадгалж байгаа талаар International Living-ийн сурвалжлагч хэлж байна.  Далайн тэнгис, дулаан цаг агаар, томоохон хотуудын тохь тухтай байдлыг мэдрэх боломжтой. Панам бүс нутагтаа хамгийн баян орнуудын нэгд тооцогддог.  

Хэрэв тэтгэвэр, тэтгэмж авдаг бол хэдэн настайгаасаа үл хамааран оршин суугаа газартаа өргөдөл гаргаснаар цахилгаан эрчим хүчний төлбөрийн 25%, кино, үзвэр үйлчилгээний тасалбарын 50%, онгоцны тийз, эмийн 20%, ресторанд хооллолтын 25% болон өөр олон зүйл дээр хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

Амьдрахад таатай газар: Нийслэл Панам хотын дэд бүтэц, Төв Америкийн хамгийн орчин үеийн, хамгийн сүүлийн үеийн метрополис хотуудын түвшинд хүрч, олон бүтээн байгуулалт үргэлжилсээр байна. Карибын тэнгисийн Бокас дель Торо, Бокете уулын нуруу, Сан Карлосын наран шарлагын газар, Санта Фе тосгон, Эль Валле гэх газрууд мөн амьдрахад таатай юм.

Зардал: Ганц бие хүн Панамад сард 1590-2940 доллар төлж амьдрах боломжтой. Тус улсад эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардал хямд гэдгээрээ алдартай. Жишээлбэл, эмчид үзүүлэхийн тулд 10-20 доллар төлдөг аж.

Мексик

Нэг сая гаруй америкчууд, хагас сая Канадчууд тус улсад түр оршин суудаг. Тэд ихэнхдээ өвлийн улиралд, хүйтэн цаг агаараас зугтахын тулд Мексикийг зорьдог аж.

Амьдрахад таатай хотууд: Гадаад иргэдийн сонголтуудад Колонийн өндөрлөг газар, сэрүүн уур амьсгал, Лос Кабосын хуурай дулаан уур амьсгал, Өмнөд Калифорнийн “төгс” уур амьсгал бүхий газрууд багтдаг аж. Мексикийн уламжлал, архитектур, зан заншлыг илтгэдэг Пуэбло Магикос хотыг зорих хүмүүс олон.  

Зардал: Энд амьдралын өртөг нь амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална. Гэхдээ ганц бие хүн сард дунджаар 1700 доллараар хөгжилтэй, аятай тухтай амьдарч чадна.  Харин хосууд сард 2000 доллараас бага мөнгөөр ​​амьдрах боломжтой аж. Энэхүү зардалд үл хөдлөх хөрөнгө (түрээслэх, худалдаж авах), хоол хүнс, тээвэр, эмнэлгийн үйлчилгээ, үзвэр үйлчилгээ зэргийн төлбөр бүгд багтсан.

Колумб

Колумб улс Латин Америкийн эд цэцэглэн хөгжиж буй орнуудын нэг бөгөөд АНУ-ын визтэй бол 90 хоногийн дараа дахин 90 хоног сунгаж болно.

Амьдрахад таатай газрууд: Хурдацтай хөгжиж буй Меделлин бол цаг уурын хувьд хамгийн таатай бөгөөд жуулчдыг татах төв цэг болоод байна. Хэрэв та халуун уур амьсгалыг хүсч байвал Карибын тэнгисийн эрэг хавийн Санта Марта, Картагена хотууд тохиромжтой аж.

Зардал: Ганц бие хүн сард 1030 доллар, хосууд Колумбын ойролцоох хотуудад сард 2000 долларын зардлаар аятай тухтай амьдрах боломжтой. Мөн байрны зардал нь хямд.  

Португал

Орчин үеийн хотууд, наран шарлагын газар, ногоон толгод, дэлхийн хамгийн шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ, амьдралын өртөг хямд, аюулгүй байдал зэрэг тус улсын талаар дурьдах зүйл их.

Амьдрахад таатай газрууд:  Машингүйгээр амьдрахыг хүсч байна уу? Тэгвэл Лиссабон, Порто хотуудаар зочлоорой. Мөн Алентеджо бол цөөн хүн амтай бүс нутаг. Өөр нэг онцлог хот нь Атлантын далайн эрэгт байрлах загасчны тосгон Алгарве юм.

Зардал: Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг боловч та Америкт амьдрах зардлын 1/3-ээр амьдрах боломжтой.  Ганц бие хүний ​​хувьд 2020 доллараас эхэлж байгаа бол хосууд сардаа 2500 доллараар тансаг хэв маягаар амьдрах боломжтой аж. Лиссабон, Порто, Каскаис эсвэл Алгарвад амьдрахыг хүсвэл энэ тоо 3000 доллар хүртэл өснө гэнэ. Райнха хотын ойролцоо иж бүрэн тавилгатай, гурван унтлагын өрөөтэй байшинг сард 400 доллараар түрээслэх боломжтой.

Эквадор

“Эквадор шиг хямд өрттгөөр тансаг амьдрах боломжтой газар цөөхөн. Хүн бүрт зориулсан тусгай зүйлс байдаг” гэж шинжээчид үзэж байна.

Амьдрахад таатай газрууд: Ихэнх гадны иргэд Кито хот эсвэл Куэнка хотод байрладаг. Мөн далайн эргийн хот болох Салинас, Котакачи, Вилкабамба тосгонд амьдрах хүмүүс их.  

Зардал: Амьдарч буй хот, амьдралын хэв маягаас хамааран ганц бие хүмүүс сард 1210-1525 доллараар аятай тухтай амьдрах боломжтой.  Харин хосуудын хувьд 1650-1825 доллар аж. Эндхийн түрээсийн байр хямд бөгөөд Куэнка хотын төвд хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөөтэй кондог сарын 500 доллараар түрээслэх боломжтой. Мөн 15 доллараас дээш үнэтэй жимс, хүнсний ногоо бараг байхгүй бөгөөд өдөрт 20 долларын өрхийн тусламж авах боломжтой. Нэмж дурьдахад энд ихэнх газарт нь автомашингүй явж, автобусанд 30 цент ба түүнээс бага мөнгө, таксинд 2-5 доллар зарцуулна.

Малайз

Халуун орны цаг агаар, гоёмсог далайн эрэг, арлууд, ширэнгэн ой, шуугиантай хотууд, бүс нутгийн хамгийн сайн хоол хүнс, худалдааны төвүүд, кино театрууд гээд Малайзад гайхалтай олон зүйлс бий. Мөн Малайз бол найз нөхөдтэй болох, англи сурахад хамгийн тохиромжтой орон.

Амьдрахад тохиромжтой газрууд: Куала Лампур, Пенанг хотод олон гадаад иргэд амьдардаг бөгөөд энэхүү хоёр хотоос 30 гаруй улс руу шууд нислэг үйлдэх боломжтой.

Зардал: Ганц бие хүн сард 1705 доллар, хосууд сард 2000 доллараас бага өртөгөөр амьдрах боломжтой. Хоёр, гурван унтлагын өрөө бүхий байрыг сард 550-650 доллараар түрээслэх боломжтой.

Франц

Энэ улсад таныг завгүй байлгах зүйлс олон.

Амьдрахад таатай газрууд: Тансаг үл хөдлөх хөрөнгө, тансаг амьдралын хэв маягийн хослол нь Норманди, Бреттани зэрэг далайн эргийн бүс нутгууд юм.  Aix-en-Provence бол Францын өмнөд хэсэгт байрладаг бас нэгэн алдартай жуулчны газар юм. Бордо, Бургундия хотууд дарс сонирхогчдыг анхаарлыг ихээхэн татдаг.   

Зардал: Ганц бие хүн сард 1959 доллар, хосууд 2083 доллараар аятай тухтай амьдрах боломжтой.  Зарим газарт 150,000 доллараас бага үнээр хоёр өрөө байр худалдаж авах боломжтой. Эрүүл мэндийн үйлчилгээ нь бас боломжийн үнэтэй. Францад гурван сар амьдарсны дараа хөнгөлөлт эдлэх боломжтой болох бөгөөд эмчид үүлэхэд 9 доллар төлнө.

 Мальта

Үйлчилгээний чанар, дэд бүтцийн хөгжлөөрөө нэлээд дээгүүрт ордог энэхүү арлын улс газар нутгийн хувьд Род Айландын аравны нэгтэй дүйцэхүйц хэмжээтэй боловч маш сайхан байршлаараа жуулчдыг татдаг. Грек, Турк, Израиль, Египет, Марокко, Испани, Франц зэрэг газрууд руу усан онгоцоор зорчих боломжтой.

Амьдрахад таатай газрууд:  Мальта нь гурван арлаас бүрддэг бөгөөд үүнд Мальта, Гозо болон Комино багтдаг.

Зардал: Хосууд Мальтад сард 2,331 доллар төлж сайхан амьдрах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүний үнэ АНУ-аас 25% -иар бага байдаг.  Энд авто машины хэрэгцээ байхгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл нь хямд.  Орчин үеийн, иж бүрэн тавилгатай нэг өрөө байр байр 460 доллараас бага үнэтэй. Үүнд мөн инженерийн шугам сүлжээ, Wi-Fi орно.  

Эх сурвалж: forbes

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд