LOADING

Type to search

Өтгөн хаталтыг зогсоох жимсний шүүснүүд

Share

Зөв хооллолт нь өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ. Өтгөн хатсан үед  ислэгээр баялаг хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Жимсний шүүс нь өтгөн хаталтаас ангижрахад тусалдаг гэдгийг та мэдэх үү?

1. Алимны шүүс

Алимны шүүс нь А, С, Е, К, фоли зэрэг тэжээллэг бодисоор баялаг төдийгүй өтгөн хаталттай тэмцэхэд тусална. Өтгөн хатсан үед дунд зэргийн алимны шүүсийг шахаж уугаарай.

2. Лийрийн шүүс

Лийрийн шүүс нь витамин С, К, кали болон бусад олон чухал тэжээллэг бодис агуулдаг бөгөөд өтгөн хаталтыг арилгахад тусална. Мөн хүүхдийн өтгөн хаталтыг эмчлэхэд хагийн тохиромжтой ундаа юм.

3. Нимбэгний шүүс

Нимбэгний шүүс нь С аминдэмээр баялаг бөгөөд таны эрүүл мэнд, тэр ч байтугай арьсанд тустай. Энэхүү шүүс нь өтгөн хаталтыг бууруулж чаддаг. Шүүсийг бэлтгэхийн тулд нэг аяга бүлээн усанд тал нимбэгний шүүс шахаж, хийгээрэй. Хэтэрхий гашуун санагдвал зөгийн бал нэмж болно.

4. Хар чавганы шүүс

Хар чавганы шүүс нь шим тэжээлээр баялаг юм. Энэ нь хоол боловсруулалтыг сайжруулдаг. Энэ шүүс нь кали агуулдаг тул цусны даралт ихсэлтийг хянахад тустай байдаг.

Эх сурвалж: Doctorndtv

error: Content is protected !!