No menu items!
HomeХүмүүсХүчирхэг эмэгтэй Эмма Уотсон

Хүчирхэг эмэгтэй Эмма Уотсон

-

Эмма Уотсон гэдэг нэрийг сонсоход л “Харри Поттер” киноны Гермион Грейнжер санаанд орох нь дамжиггүй. 9 настайгаасааа тус кинонд тоглож эхэлсэн жүжигчин бүсгүй өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амжилтын эзэн болсон.

Түүний бага нас Гермион Грейнжертэй салшгүй холбоотой

Тэрбээр 1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд Францын Парис хотноо Английн хуульчийн гэр бүлд төрсөн бөгөөд 2001 оноос эхлэн “Харри Поттер” цуврал кинонд тоглож алдар хүндийн эхлэлээ тавьсан. Энэхүү киноноос хойшхи түүний гол дүрд нь тоглосон анхны бүрэн хэмжээний кино бол “Ноа” юм.  

“Харри Поттер”-ын Гермиона Грэйнжер бол Эмма Уотсоны мөрөөдлийн дүр байсан бөгөөд тийм ч учраас сонгон шалгаруулалтад орсон аж. Тэрбээр сонгон шалгаруулалтаас гарч ирснийхээ дараа яг л “сугалаанд хожсон юм шиг” санагдаж байсан хэмээн дурсан ярьжээ. Уотсон амьдрал дээрээ ч яг л Гермиона шиг мятрашгүй гал дөлтэй, байгалиас өгөгдсөн авъяастай, зорьсон замаасаа буцдаггүй зоримог шийдэмгий нэгэн.
“Харри Поттер” богино хугацаанд маш их амжилтанд хүрж, дэлхий нийтийг байлдан дагуулсан бөгөөд Эмма ч мөн алдар нэрийн эзэн болсон юм. Харри Поттерийн эхний анги болох “Шидтэний Чулуу” дэлгэцнээ гарснаас хойш дараа түүний амьдралын 10 жил “Харри Поттер”-той хамт дэлгэцнээ үргэлжилжээ.

“Харри Поттер”-той өнгөрүүлсэн цаг хугацаа

“Харри Поттер”-ын сүүлчийн анги нээлтээ хийх үед Эмма 21 настай байжээ. Кино зураг авалт түүний бага болон өсвөр насанд үргэлжилсэн. Түүний үеийн ихэнх хүүхдүүд ахлах сургуулиа төгсөх гээд төгсөлтийнхөө үдэшлэг дээр юу өмсөхөө шийдэж байх үед Эмма ихэнх цагаа зураг авалтын талбайд өнгөрөөж байв. Тэрээр The Telegraph-д өгсөн ярилцлагадаа “Би Гермиона болсоор удсан болохоор миний өсвөр нас бусад шиг байгаагүй. Энэ цаг үеийг би өөрөөсөө өөр хүний амьдралаар өнгөрөөсөн” гэжээ. 

Цувралын дараа түүний өөртөө анхаарал тавих цаг эхэлсэн бөгөөд “Харри Поттер” киноны асар их амжилтыг дагаж карьерийнхаа оргилд хүрсэн мэт санагдаж байсан ч үнэндээ түүний карьер дөнгөж эхэлж байв.

Тасралтгүй суралцах Эмма

Тэр жилийн есөн сард нь зураг авалттай байсан ч хажуугаар нь суралцсаар 2006 онд ахлах сургуулиа төгсөхдөө арван хичээлээр шалгалт өгсөн бөгөөд бүгдэд нь А үнэлгээ авч байв. Англи хэл, Газарзүй, Урлагийн түүхийн чилгэлээр гүнзгийрүүлэн судалж, AS зэрэг хамгаалсан. Дараа нь Брауны Их сургуулийг сонгон суралцсан бөгөөд энэ хугацаандаа Оксфордын Ворчестер коллежид оюутан солилцоогоор суралцав. Тэр Брауны Их сургуульд Английн утга зохиол судлал мэргэжил эзэмшсэн.

Мөн 2013 онд тэрбээр йог, бясалгал заах гэрчилгээ авсан бөгаад бясалгалын сургалт зохион байгуулдаг гэнэ.

Гермионагийн дүр түүнд феминизмыг ойлгоход нөлөөлсөн

Тэрбээр “Харри Поттер”-оос ойлгож авсан хамгийн том сургамж бол “охидын хүч” хэмээж байв. Хүмүүс түүнийг  НҮБ-аас санаачилсан HeForShe хөдөлгөөнөөр сайн мэддэг болсон.

Тэр эрэгтэйчүүд давамгайлсан салбарт ажиллаж байсан туршлагаараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн-д жендэрийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэх зорилготой “Сайн санааны Элч” болсон юм.

2014 онд HeForShe хөдөлгөөний үеэр хэлсэн үгээрээ ихээхэн сайшаалыг хүртсэн билээ. Тэр “Феминист чанарууд нь ганц эмэгтэйчүүдэд байдаг зүйл биш эрчүүдэд ч байдаг. Би эрэгтэй учраас ингэж бодох ёсгүй гэхийнхээ оронд үүнийгээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэж нандигнах хэрэгтэй гэсэн утгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

“Харри Поттер” цувралаас төрсөн саятан

2007 онд “Харри Поттер”-ын тав дахь анги гарах үед Уотсон 17 настай байсан бөгөөд ойролцоогоор 12 сая долларын цалин авдаг байжээ. Тухайн үедээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “миний өөртөө худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл бол зөөврийн компьютер” хэмээж байв. Алдар нэр, амжилт олсон ч тэрбээр даруухан нэгэн.

2010 онд Vanity Fair-ээс “Холливудын хамгийн их орлоготой 40 жүжигчин” жагсаалтад багтсан тэрбээр жилд ойролцоогоор 25 сая доллар орлого олдог байв.

Загварын тайзнаа гэрэлтэнэ

Түүний загварын гараа 2005 онд Teen Vogue сэтгүүлийн зураг авалтаар эхэлсэн бөгөөд 2009 оноос Burberry-ийн намар, өвлийн коллекцийн нүүр царай болсон юм.  Мөн 2011 онд “Ланком”-ын нүүр царайгаар сонгогдсоноо зарлажээ.

Нэгэн ярилцлагадаа тэрбээр “Загвар бол миний дуртай зүйл, энэ нь надад өөрийгөө илэрхийлэх, улам илүү бүтээлч болгоход тусалдаг гэх үү дээ. Яг л кинод дүр бүтээхтэй ижил, өөрийн мөрөөдлөө бүтээж, фото зургийн тусламжтайгаар өөрийнхөө цоо шинэ талыг үргэлж харуулж чаддаг” гэв.

Үлгэрийн, шидэт ертөнцөөр хоёр дахиа зочлов

Хамгийн сүүлд тэрээр “Walt Disney” компаний бүтээл “Beauty and the Beast” киноны гол дүрийг бүтээсэн билээ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бэлл гэж ер нь ямар хүн юм бэ гэсэн зүйлс барагтаа гараад байдаггүй. Өөрийнхөө зүгээс би түүнийг илүү таниулахыг хүссэн. Яагаад тэр ном унших дуртай болсон, тосгондоо яагаад гадны хүн шиг тооцогдох болсон, Гастонд яагаад дургүй зэргийг харуулахыг хичээсэн. Хүүхэлдэйн кинон дээр түүний аав янз бүрийн зүйл зохион бүтээдэг бол энэ удаа Бэллийг зохион бүтээгч болгосон” хэмээжээ.

Нууцлаг ертөнц

Тэр фенүүдтэйгээ зураг авхуулах дургүй. Түүнчлэн хувийн амьдралынхаа талаар ч олон нийтэд дэлгээд байдаггүй аж.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд