LOADING

Type to search

А.Амбасэлмаа: 13 тохиолдол шинээр илэрч, 38 хүн эдгэрэн дараагийн хяналтанд шилжлээ

Share

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр нь “Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлан ажиглалтад байсан нэг эмч, БГД-ийн голомттой холбоотой 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, 17-р хорооны нэг орцны 4 хүн өвчилсөн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын тохиолдол 643 боллоо.

Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1469, үүнээс эдгэрсэн 909 байна. Сүүлийн 24 цагийн байдлаар ЦТЭ-т эмчлэгдэж байсан 18, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 20 хүн эдгэрч дараагийн хяналтанд шилжлээ” гэв.

error: Content is protected !!