No menu items!
HomeГоо сайханАрьс чангалж, үрчлээ багасгах нүүрний иогийн хялбар дасгалууд

Арьс чангалж, үрчлээ багасгах нүүрний иогийн хялбар дасгалууд

-

Бусад бүх зүйл шиг арьс ч бас тогтвортой байдлыг шаарддаг. Бидний залуу, эрч хүчтэй байгааг эрүүл зуршлаар тодорхойлдог шүү дээ. Хэрэв арьсаа эрүүл байлгахыг хүсвэл гурван зүйлийг заавал ашиглаж байх ёстой. Цэвэрлэгч,Тонер, Чийгшүүлэгч.

Сүүлийн үед арьс арчилгаа нь дан ганц гоо сайхны бүтээгдэхүүнээс хамааралтай биш болсон. Энэ нь эрүүл мэнд, сайн сайхан байхын цогц зүйлд хамаарагдаж байна. Энэхүү цогц нь зөвхөн бидний хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнээр тодорхойлогдохгүй. Өөрөөр хэлбэл арьсаа арчлахад дасгал, хоолны дэглэм ч чухал үүрэгтэй юм.  

Арьсны мэргэжилтэн, Доктор Эльза Юнгман  “Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн, даавар, хүрээлэн буй орчин, стресс гэх мэт зүйлс нь арьсны экосистемд нөлөөлдөг” гэсэн байна.

Мөн тэрээр “Нүүрний иог нь бие махбод, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, арьсны өнгийг сэргээх, тайвшруулах зэрэг гайхалтай үр дүнг өгдөг. Сэтгэлзүйн эрүүл байдал, тайвшрал нь арьсны эрүүл мэндийг сайжруулахад асар их үүрэг гүйцэтгэдэг” гэжээ.

Та тууштай байж чадвал үр дүнг нь мэдрэх болно. Мэргэжилтэн Эльза “Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд нүүрний иогийг өдөр бүр хийгээрэй. Өглөө эсвэл оройн цагаар 5-10 минутын турш хийж болно” гэжээ. Эдгээр тайвшруулах дасгалууд нь нүүрний булчинг чангалах, хурцадмал байдлыг арилгах, нүүр царайг гэрэлтүүлэхэд тусалдаг.

Нүүрний иогийн бусад давуу талуудаас дурдвал: үрчлээс багасч, арьс чангарч, цусны эргэлт нэмэгддэг. Хэрэв та нүүрний иогийн дасгал хийх гэж байгаа бол Эльза эдгээр гурван хялбар дарааллыг санал болгож байна.

Дасгал 1

Алхам 1. 2-3 хуруугаа  хацарны дор, эрүүнийхээ дээд хэсгийн хоёр үзүүрт байрлуул. /Зурагт үзүүлэв/

Алхам 2. Дунд зэргийн хүчээр чихний зүг чиглүүлэн дарна.

Алхам 3. 6 удаа давтана.

Дасгал 2

Алхам 1: Хоёр хуруугаа хамрынхаа харалдаа байрлуул (нүдний дотоод булангийн ойролцоо).

Алхам 2. Хацарны яс мэдрэгдтэл дараад, хуруугаа зөөлөн хөдөлгөнө.

Алхам 3. 6 удаа давтана.

Дасгал 3

Алхам 1: Хурууныхаа үзүүрээр хөмсөгнийхөө урдаас хойш хүртэл хөнгөн дарж, товшино уу.

Алхам 2: Дараа нь нүдний доорх ясны хэсгээр үргэлжлүүлэн товшино.

Алхам 3. Эцэст нь нүдний эргэн тойрон, хөмсөг, нүдний доогуур хөнгөн товш.

Эх сурвалж: Forbes

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд