LOADING

Type to search

2021 онд тренд болох угаалгын өрөөний дизайн

Share

Угаалгын өрөөний орчин үеийн чиг хандлагыг танилцуулж байна.

Графикийг бүтээлчээр ашиглах

Цэг, зураас, тод өнгө энэ оны угаалгын өрөөний хамгийн том чиг хандлагын нэг болох бөгөөд энэхүү дизайны шийдлийг бий болгоход хялбар аж. Их Британид ийм хэв маяг ихээхэн дэлгэрч байна.

Шинэ металл

Гоожуурын крант хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Алт, никель, эртний хүрэл гэх мэт янз бүрийн металл өнгөлгөөгөөр шинэчилсэн крант угаалгын өрөөний дизайныг шинэчилнэ.

Ханын чимэглэл

Орчин үеийн хэвлэх техник хэрэгслээр хана болон ваннаа гоёмсог болгох боломжтой. Луизагийн энэхүү бүтээл шиг зургийн цуглуулга 2021 оны угаалгын өрөөний ханыг чимэглэнэ.

Тод өнгө

 Сонгосон тод өнгөөрөө дагнах нь энэ оны угаалгын өрөөний чиг хандлага болж байна. Сонгосон өнгөндөө нийцсэн тавилга сав, болон бусад зүйлсийг нийцүүлнэ.

Зөөлөн дулаан уур амьсгал

Сонгодог саарал өнгийг энгийн хээтэй хослуулах бөгөөд хээ нь хана болон шалан дээр илүү тод ажиглагдана. Ханын хавтан, өнгөлгөөг бусад хэрэгсэлтэй хослуулснаар энгийн хэрнээ загварлаг орон зайг бий болгон тайвшрал бэлэглэнэ.

Холимог хэв маяг

Хар өнгийн цорго, дагалдах хэрэгсэл нь энэ хэв маягийн угаалгын өрөөг илүү дэгжин төрхтэй болгож байна.  Шалыг хүнд өнгөөр будаж, цэнхэр хана эсвэл улаан хивсэнцэртэй хослуулах боломжтой.

Алтлаг өнгө

Металл өнгө нь сүүлийн жилүүдэд дотоод засал чимэглэлийн чухал чиг хандлага болж байгаа бөгөөд энэ нь тухайн материалаас өвөрмөц ялгамжааг бйи болгохоос гадна гэрлийг тусгаж өнгөлөг харагдана.

Эмх цэгц

Энэхүү дизайны тусламжтайгаар эмх цэгцийг цогцлоох боломжтой бөгөөд байнга хэрэглэдэггүй эд зүйлсээ хадгалах боломжтой.  

Минималист угаалгын өрөө

Минималис хэв маягийн бүхий л элементүүдийг агуулсан энэхүү өрөө нь энэ оны чиг хадлагыг тодорхойлж байна.

Терраззо

Төвийг сахисан өнгийг хээгээр чимэглэснээр шинэлэг, орчин үеий хэв маяг үүснэ.

error: Content is protected !!