LOADING

Type to search

“Улаанбаатар хотын нийт барилгын 2.1 хувь, орон нутгийн 16.2 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй”

Share

2021 оны нэгдүгээр сарын 12-нд өгөөний 5 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ талаар мэргэжилтнүүд тайлбар өгсөн юм. Энэ үеэр МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д. Жаргал

“МУ-ын хэмжээнд 130 мянга орчим барилга байгууламж ашиглагдаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтанд ордог. 1970 оноос өмнө бюу газар хөдлөлтийн бат бэхийн норм гараагүй байх үед баригдсан барилга Улаанбаатар хотын нийт барилгын 8,7 хувь, орон нутагт 17,6 хувийг эзэлж байна. Газар хөдлөлтийг тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт 16,2 хувь, Улаанбаатар хотод 2,1 хувь байна. 2006-2020 онд МХЕГ-аас Улаанбаатар хотын газар хөдлөлтөд тэсвэргүй 3820 барилгад шалгалт хийсэн. Тодорхой ажлууд үргэлжилсээр байна.

Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудын барилга байгууламж дээр хяналт шалгалт хийж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Ханх суманд ЗДТГ-ын байр болон сургуулиудын ханын шавар нурсан, аймгийн төвийн 7 барилгуудын цонх, хаалга орчимд мөн жижиг хэмжээний цууралт үүссэн гэсэн мэдээлэл байна” гэв.

error: Content is protected !!