No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилУурлаж буй хүүхэдтэй зөв харьцах 6 арга

Уурлаж буй хүүхэдтэй зөв харьцах 6 арга

-

Ууртай хүүхэдтэй харьцахдаа бид биеэ барихыг хичээдэг ч заримдаа хяналтаа алдаж эхэлдэг.  Насанд хүрэгчид уурлах мэдрэмжийг даван туулж, зохицуулж сурсан байдаг бөгөөд яаж тайвшрахаа мэддэг. Харин таны өхөөрдөм жаалд уур хилэн, сэтгэл хөдлөлөө барих туршлага, даван туулах механизм дутагдаж байдаг.

Бид өрөвдөх сэтгэлийнхээ ачаар уураа зохицуулдаг. Хэрэв та энэ хямралыг сургамж болгон хувиргахыг хүсч байвал дараах зөвлөгөөг уншаарай. Хүүхдийнхээ уур уцаарыг хэрхэн яаж ойлгох талаар клиникийн сэтгэл судлаач Др Бетани Күүкийн зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийн уур уцаар

Таны мэдэх ёстой хамгийн эхний зүйл бий.  Уур хилэн бол эрүүл, ердийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юм. Таны хүүхдэд энэ мэдрэмжийг гаргах олон шалтгаан бий.”Уур хилэн бол түр зуурын, хоёрдогч сэтгэл хөдлөл юм” гэж Доктор Күүк тайлбарлав. Тэгэхээр ямар анхдагч мэдрэмжүүд хүнийг уурлуулж болох вэ? Энэ нь тухайн нөхцөл байдал, хувь хүний ааш зангаас хамаарч харилцан адилгүй байдаг боловч уйтгар гуниг, айдас, бухимдал, ичгүүр, түгшүүр нь үүний “буруутан” юм. Эдгээр анхан шатны сэтгэл хөдлөлүүд нь хүний амьдралын л нэг хэсэг бөгөөд үл мэдэгдэх нөхцөл байдлыг шийдэж сурахад тусалдаг. “Энэ бол өсч хөгжих, сэтгэл хөдлөлөө зохицуулж сурч байгаагийн илрэл” гэж Күүк тайлбарлав.

“Чухамдаа 4-өөс доош насны хүүхэд долоо хоногт есөн удаа уурлаж, уйлах, өшиглөх, цохих, түлхэх үйлдлийг 5-10 минутын турш хийдэг” гэж Йелийн Анагаах Ухааны Хүүхдийн Судалгааны төвийн клиник сэтгэл зүйч Денис Суходолский хэлэв.

Хүүхдүүд уураа янз бүрээр илэрхийлдэг. Гэхдээ “түрэмгийлэл” гаргаж буй аливаа сэтгэл хөдлөлийг эцэг эхчүүд онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд өөрт (өөрийгөө тэнэг гэж дуудах, өөрийгөө зүсэх эсвэл өөр байдлаар хорлох гэх мэт) эсвэл бусдад (үе тэнгийнхэн, гэр бүлийнхнийгээ зодох, гэмтээх гэх мэт) бие махбодийн болон сэтгэл санааны хохирол учруулах орно.

1. Юунаас болж уурлаад байгааг нь тогтоож, хүүхдэдээ үг хэлэх эрхийг нь өг

Хүүхдүүдэд, ялангуяа өсвөр насны хүүхдэд өөрийн мэдрэмжийг ярих нь хэцүү байдаг гэж Доктор Күүк хэлэв. Энэ нь эргээд айдас, сандрал, илүү их уур уцаарыг үүсгэдэг. Насанд хүрэгчид хүүхэдтэйгээ аль болох эелдэг байхыг хичээ. “Хүүхдэдээ тохиолдож магадгүй гэж үзэж байгаа зүйлээ тэмдэглэж аваад,  тайлбарлах нь  хүүхдэд мэдрэмжээ зөв илэрхийлэхэд нь тусалдаг” гэж тэр хэлэв.  Жишээлбэл, 5 настай хүүхэд  тоглоомоо эвлүүлж чадахгүй байгаа үедээ уурлалаа гэж бодъё. Та дараах асуултыг асууж үзээрэй. “Аль хэсэг хаана байхыг мэдэхгүй байгаадаа бухимдаж байна уу? Би өмнө нь иймэрхүү зүйлийг олон удаа мэдэрч байсан … Туслах уу? ” гэж хэл. Энэ үед хүүхэд тайвшрах болно.

2. Уур хилэнгийн талаар ярилц

Хүүхдийг тайван байгаа үед нь уур, аашны талаар гүнзгий яриа өрнүүлэхийг зөвлөж байна.  Жишээлбэл, Ууртай хүн ямар харагддаг вэ? Энэ нь том асуудал уу, жижиг үү? Энэ нь ямар өнгөтэй юм шиг санагдаж байна? Ямар бүтэцтэй вэ?  гэх мэтээр хүүхдийнхээ уран сэтгэмжид тааруулан ярилцаж, хүүхдийнхээ онцлог шинж чанаруудыг олж мэдээрэй. Үүний дараа та хүүхэдтэйгээ хамт лего эвлүүлэх, зураг зурах гэх мэт тайвшруулах дасгалыг хий.

3. Тухайн агшинд сонголт санал болго

Тэгэхээр, таны хүүхэд ууртай байхад юу хийх хэрэгтэй вэ? Жишээлбэл, “Үгүй ээ, одоо жигнэмэг авах боломжгүй, яагаад гэвэл зуушаа идчихсэн байсан шүү дээ” гэж хэлээд оронд нь өөр сонголтыг санал болго. “Хүүхэд (эсвэл насанд хүрсэн хүн) бухимдаж, уур уцаартай байх үедээ ухамсар, логик ойлголт гэх мэтээ алдаж, ухаалаг сонголт хийх боломжгүй болдог” гэж Күүк тайлбарлав.

4. Сэтгэл хөдлөл

Хүүхдүүдэд сэтгэлийн хөдлөлөө эерэгээр ашиглаж сурахад нь тусал. Хэрэв та анхдагч ба хоёрдогч сэтгэл хөдлөлийн талаар ярьж эхэлбэл хүүхдүүд үүнийг ойлгохгүй. Харин бодит байдлыг тайлбарла. Өөрийн гаргасан сэтгэл хөдлөлөө сарниулж, анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусал. Хүчтэй сэтгэл хөдлөл арилсны дараа та уур хилэнг өдөөж буй зүйлийг нь олж тогтоон, дотно яриа өрнүүлж болно.

5. Таван мэдрэхүйгээ ашигла

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь анхаарал төвлөрөлтөд чухал нөлөөтэй. Сэтгэл санаа тогтворгүй үед мэдрэхүйн зарим аргыг ашиглах нь хялбар байдаг. Тухайлбал, Эцэг эхчүүд хүүхдээ чихрээр тайвшруулах нь тийм ч муу зүйл биш юм. Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй байгаа үед амтлах, үнэрлэх мэдрэмжээр дамжуулж тайвширч болно. Уураа зохицуулах өөр нэг арга бол агаарт гарах юм. Гэртээ хүүхдүүдээ хашиж, зааварлаж суухаас илүү гадуур зугаалах нь үр дүнтэй.

6. Амьсгалын дасгал хийгээрэй

Гүнзгий амьсгаа авах нь мэдрэлийн системийг тайвшруулж, уур уцаараас салахад тусалдаг. Хүүхдийг яг уурлаж байх үед нь гүнзгий амьсгаа ав гэж хэлэх боломжгүй. Ийм учраас хүүхдээ тайван байх үед нь амьсгалын дасгал хамтдаа хийхийг зөвлөж байна. Амьсгалын дасгалын зарим техникүүд нь оюун ухааныг хөгжүүлэхэд тусалдаг гэж үздэг.

Эх сурвалж: purewow

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд