No menu items!
HomeОнцлохМэргэжилтнүүд өөрсөддөө цаг гаргадаг өвөрмөц аргуудаасаа хуваалцлаа

Мэргэжилтнүүд өөрсөддөө цаг гаргадаг өвөрмөц аргуудаасаа хуваалцлаа

-

Шинэ он эхлээд эхний сар дуусах дөхөж буй энэ цаг үед өнгөрөгч оны хямрал, сорилтууд үргэлжилсээр. Энэ цаг үед бид өөрсөддөө цаг гарган, анхаарал тавих нь зөвхөн оюун бодол, сэтгэл санаагаа эрүүл байлгаад зогсохгүй өөрийгөө танин мэдэх боломжийг бий болгоно. 

Mama Glow-ийн үүсгэн байгуулагч Латам Томас “бидний өөрсдийгөө хөгжүүлж тэтгэхэд зориулдаг цаг хугацаа нь хэвшмэл, нэг л янзын уйтгартай байдлаас өөр орон зайг бий болгохыг “гэрэлтсэн цаг” гэж нэрлэдэг” гэжээ. Энэ бол таныг тайвшруулж, сэргээж өгдөг бүх зүйлсийг мэдрэх хугацаа бөгөөд Томасын хэлснээр “сэтгэлээ нээж, өөрийн дотоод ертөнцөд нэвтрэх” цаг юм. Энэ цагийг бий болгосноор тэнгэрлэг дотоод ертөнцөө бий болгох, шинэчлэх боломж бий болно.

Хэрэв та өнгөрсөн жил өөртөө цаг гаргаж сурсан бол аль хэдийн хэр чухал болохыг нь ялгаж салгаж сурсан байх. Харин та шинээр эхлэх гэж байгаа бол танд туслах мэргэжилтнүүдийн өөрсөддөө цаг гаргадаг аргуудаас хүргэж байна.

Рэйчел Риккетс: “Дуулж, бүжиглэх нь сэтгэл санаа сайхан байх, чөлөөтэй амьсгалах хэрэгсэл юм”.

Шизу Окуса /Apothékary-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал/: “Би шинэ өдрийг үргэлж дасгал хөдөлгөөн пилатекс зэргээр эхлүүлдэг. Дэлгэцийн ард удаан сууснаас болж цусны эргэлт удааширдаг тиймээс дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтээ сайжруулж, стрессээ тайлдаг”

Челси Люгер /Well for Culture-ийг үүсгэн байгуулагч/: “Өөртөө анхаарал халамж тависнаар үргэлж ямар нэгэн шагнал дагалддаг. Сэтгэлийн түгшүүрээс салахын тулд ажлаа хойшлуулалгүйгээр цаг тухайд нь хийх хэрэгтэй. Би стресстсэн үедээ и-мэйлд хариулах, төлбөрөө төлөх, нэхэмжлэх илгээх, эсвэл өрөөгөө цэвэрлэж тайвширдаг. Дараа нь амттай зүйлээр өөрийгөө “шагнана”.  Усанд удаан орох, Netflix дээр нэвтрүүлгээ үзэх, амттан идэх, дасгал хөдөлгөөн хийх, алхах зэрэг нь гайхалтай тайвшралын мэдрэмж төрүүлдэг”

Нитика Чопра /Chronicon-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал/: “Олон хүмүүс өөрсдийгөө агуу, үнэ цэнтэй гэдэгт эргэлздэг. Тиймээс өөрийн үнэ цэнийг мэдрэхэд өөртөө зориулах цаг хугацаа амин чухал. Өөртөө анхаарал тавих эхний алхам бол өглөөг зорилготойгоор эхлүүлэх юм.  Шинэ өглөөг угтахдаа оюун санаагаа тайван байлгах хэрэгтэй. Би өглөө ихэвчлэн тайвшруулах хөгжим сонсож, эмх замбараагүй зүйлсийг цэгцэлж, цэвэрлэж, өглөөний цайгаа тухтай уудаг. Эдгээр зүйлс миний амьдралд ихээхэн өөрчлөлтийг бий болгосон. Шинэ өдрийг өөртөө анхаарал тавихаас эхэлдэг бөгөөд энэ нь бусдад, дэлхий ертөнцөд өөрийгөө бүрэн дүүрэн таниулах боломжийг олгодог”

Лексс-Браун Жеймс: “Миний сурсан шинэ зүйл, уур хилэнгээ дарах арга бол уран зөгнөл. Хэрэв та хэн нэгэнтэй муудалцсан бол хэлэхийг хүсч буй бүх зүйлээ тэдэнд хэлж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Хэдийгээр тэр бүх зүйлсээ бодит амьдрал дээр хэлэхгүй ч уур бухимдлаа хуримтлуулахгүйгээр гадагшлуулах боломжийг бий болгоно”.   

Рейчел Робинетт /Supernatural-ийг үүсгэн байгуулагч/ “Гэртээ тухтай амарч, алжаал тайлах хамгийн сайн арга бол и-мэйлээ хааж, утасныхаа сүлжээг хаах. Дараагийн нэг эрүүл амьдралын хэв маяг бол орой эрт унтаж өглөө сэрүүлэггүйгээр сэрэн гүйх юм. Үүний дараа тайвшрал мэдрэх бөгөөд шүлэг, богино өгүүллэг, эссэ бичиж, уншиж өдрийг өнгөрөөдөг. Дасгал, бүтээлч байдлын хослол нь оюун санааг гэрэлтүүлдэг”

Алис Иноуэ:  “Би стресс бухимдлаар дүүрэн өдрийн төсгөлд “4-7-8 амьсгал” гэж нэрлэгддэг эртний амьсгалын техникийг чухалчилдаг. Энэхүү “тайвшруулах амьсгал” хэдэн секундын дотор амар тайван байдлыг давалгааг бий болгодог. Хэрэв үүнийг туршиж үзэхийг хүсвэл гүнзгий амьсгал аваад /дөрөв тоолно/, амьсгалаа түгжээд /долоо тоолно/, аажмаар амьсгалаа /найм тоол/ гаргаарай.  Үүнийг гурван удаа давтана. Энэ бол миний оюун санааны байдалд нэн даруй, мэдрэгдэхүйц өөрчлөлтийг бий болгосон арга”

Жорди: “Өдөр бүр сайн сайхан байдлаа сайжруулахын тулд юу хийх вэ? Миний хувьд их энгийн ердөө л ус уух, сунгалт, бясалгал, 20 минутын хөдөлгөөн, утас, өдрийн тэмдэглэл гэх мэт зүйлс байхад хангалттай. Би жагсаалт гаргадаг бөгөөд энэ нь өдөр бүр өөрийнхөө төлөө хичнээн их зүйл хийдэг, хийх ёстойг сануулдаг юм”

Жена София:  “Их ачаалалтай өдрийн дараа би халуун ваннанд сууж бясалгадаг. Энэ нь тайвшралын бий болгох хамгийн сайн арга гэж боддог”

Жесси Ван Амбург /Well + Good-ийн ахлах редактор/: “Би сүүлийн зургаан сарын хугацаанд хоол хийх, усан будгаар зурах хоёрт ихээхэн цаг гаргаж байна. Хоол хийх нь хийж буй зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлэх, тайвшрах боломж юм. Үүнтэй адил усан будгаар зурж сурснаар анхаарлаа сарниулахгүйгээр тайвшрах цагийг бий болгож, зөвхөн бийр, будаг, цаасан дээрээ анхаарлаа төвлөрүүлж байна. Үүний ачаар би тархиа амраах, ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд бага цаг зарцуулдагаа анхаарсан юм”

Сьюзи Шиффелин: “Миний өөртөө халамж анхаарал тавих цаг өглөө сэрэхээс л эхэлдэг.  Сэрээд  шүршүүрт орж, нимбэгтэй бүлээн ус уугаад, дараа нь зөөлөн сунгалт, амьсгалын дасгал, бясалгал хийдэг. Энэ нь өдрийн турш төвлөрч, тайван байхад тусалдаг. Харин өдрийн төгсгөлд магнийн давстай халуун усанд орж стрессээ бүрэн тайлдаг. Виртуал эрин үед онлайнаар ажиллахад илүү их цаг зарцуулж байгаа тул халуун ваннанд суух нь стресс тайлж, сайн унтаж амрахад туслах амин чухал арга болж байна. Магнийн давсаас гадна ванны эфирийн тос, сарнайн үнэртэй зүйл усандаа нэмж, бясалгалын бичлэг сонсох дуртай” гэв.

Алексис Бергер /Well + Good-ийн ахлах редактор/:  “Цар тахал эхэлснээс хойш би үдээс хойш өөртөө завсарлага авах, нүдээ амраах боломж гарган подкаст сонсож эхэлсэн”

София Руан Гуши: /Detox Deep Dive-ийн зохиогч/:  “Хүүхдүүд маань сургууль өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хичээллээгүй тул өөртөө анхаарал тавих цаг багассан. Гэхдээ боломжоороо подкастууд хийх, шүршүүрт орох, эрч хүч өгөх зүйлсийг хийж байна”

Shari Auth DACM: “Би үнэрт лаа асаагаад, массажны дэвсгэр дээр зөөлөн суниаж, дараа нь давстай ваннд дэвтэж байхдаа ургамлын гаралтай цай уудаг. Усанд орсны дараа нүүрэндээ 15 минутын турш чийгшүүлэгч маск тавьж удаанаар гүнзгий амьсгаа авдаг”

Жули Берниер /True Ayurveda-ийн үүсгэн байгуулагч/:  “Би долоо хоног тутам өөртөө зориулж массаж хийдэг. Энэ нь намайг тайвшруулж, арьсыг гэрэлтсэн, толигор болгодог. Аюурведийн ургамлын гаралтай тосоор хуйхандаа массаж хийж, дараа нь арьсандаа массаж хийн 20 минут байлгаад халуун шүршүүрт ороорой”

Келси Пател /Pure Joy-ийн үүсгэн байгуулагч, Burning Bright-ийн зохиолч/:  “Би ядарч сульдсан, бүтэлгүйтсэн, хувийн орон зай хэрэгтэй үед 20 минут давстай ваннанд суудаг. Өдрийн аль ч цагт, хүссэн үедээ усанд ордог. Дараа нь The Pure Joy апп-аас бясалгал сонсож, гүнзгий амьсгаа аван тайвширдаг” гэв.

Эх сурвалж: wellandgood

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд