No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Женнифер Энистоны биеэ чийрэгжүүлдэг нууц

Жүжигчин Женнифер Энистоны биеэ чийрэгжүүлдэг нууц

-

Жүжигичн Женнифер Энистоны гоолиг сайхан харагддаг нууцаас хуваалцья.

2004 онд “Найзууд” цувралд тоглосноос хойш дэлгэцийн урлагт тасралтгүй зүтгэсэн тэрбээр өдгөө 50 гаран настай ч жүжиглэх ур чадвараас гадна үзэсгэлэнтэй, гоё сайхан галбиртай гэдгээрээ ихээхэн үнэлэгддэг нэгэн. Тэрбээр гоолиг сайхан харагдахын тулд эрүүл хооллолт, биеийн тамирын дасгал сургуулилтанд ихээхэн анхаарлаа хандуулдаг.

Женнифер Энистон байнга дасгал хийж, олон төрлүүдийг хослуулдаг

Тэр маш идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг. Долоо хоногийн 5-6 өдөрт дасгал хийдэг бөгөөд 40 минутын кардио хийхдээ спиннинг, гүйх, эллипс зэргийг хослуулан хийдэг. Мөн долоо хоногийн нэг өдөр нь Пилатес хийдэг бол гурван өдөрт нь йогоор хичээллэдэг байна.

Энистоны хувийн дасгалжуулагчдын нэг Лейон Азубайкэ нэгэн ярилцлагадаа “Бид боксоор хичээллэдэг, олсон дээгүүр алхдаг, хүч сорьсон дасгал, сунгалтын дасгал зэргийг хийдэг эдгээр нь хэцүү ч гэлээ түүнийг байнга сорьж байдаг юм” гэжээ.

Тэр Йогоор хичээллэх дуртай

2005 оноос эхлэн Мэнди Ингберийн сургалтан дор йогоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй хичээллэсээр ирсэн. Тэрбээр спиннинг болон йогийг хослуулдаг бөгөөд эхлээд 20-30 минут спиннингээр хичээллэсний дараа 30-40 минут иогоор хичээллэдэг аж.

Женнифер Энистон боксоор хичээллэх дуртай

“Алтан бөмбөрцөг”-ийн эзэн тэрбээр боксоор хичээллэх дуртай талаараа дурьдсан юм. Дасгалжуулагчтай хамт хамгийн удаан бэлтгэл хийсэн нь йогоос гадна бокс аж. Тэрбээр “Бокс бол хүч чадлаа гаргах төдийгүй оюун санаагаа чөлөөлөх гайхалтай арга зам” гэжээ.

Тэр үргэлж шинэ зүйлийг туршиж үздэг

Тэрбээр йог, кардио спортод дуртайгаас гадна найз Эмили Блантаас нэгэн шинэ дасгалыг сурчээ. Тэр дасгалжуулагч Жейсонтой хамтран олсон дээгүүр явж, бөмбөг шидэх сургуулилт хийдэг. Мөн бясалгалаар хичээллэдэг бөгөөд “бясалгалаар дамжуулан сэтгэл хөдлөлөө гаргаж, сэтгэлзүйгээ цэвэрлэж, энергийн хүчийг мэдэрдэг” гэжээ.

Тэр маш сайн тамирчин

Женнифер Анистоны дасгалжуулагч Лейон Азубайке “Тэр маш хичээнгүй бөгөөд шаргуу дайчин нэгэн. Жүжигчин бүсгүй төрөлхийн тамирчин байхаар өгөгдлүүдтэй. Биеийн тамирын зааланд юу ч түүнд саад болж чадахгүй. 2-3 минутын планк дасгалыг өлхөн барьж чадна” гэжээ.

Гэхдээ тэрбээр нэлээд ачаалалтай ажилладаг тул дасгал хийхдээ “үечлэл” ашигладаг. Долоо хоног, сар, түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх үе шаттайгаар дасгал хийдэг бөгөөд байнга өөрчлөгдөж байдаг ажлын хуваарьт нь ч тохирсон байдаг. 45 минутаас нэг цаг хагасын хооронд үргэлжилдэг дасгалыг 3-7 хоногийн хооронд хаана ч хийх боломжтой аж.

Тэр биеэ чийрэгжүүлдэг нууцаасаа хуваалцдаг

Женнифер Энистон фитнессээр шаргуу хичээллэн олон төрлийн дасгалыг хольж хийснээр бие мах бодио эрүүл чийрэг, сэрүүн сэргэг байлгадаг. Мөн түүний гар маш олон фенүүдийнх нь анхаарлыг татдаг аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Йогоор хичээллэх үедээ биеийн жингээ гар дээрээ тэцвэржүүлдэг. Гарын дасгалыг үргэлж хийж байх нь бас чухал. Би зочид буудалд буудаллах бүртээ найман фунт жин хасдаг. Зурагт үзэх эсвэл утсаар ярихдаа гар дээрээ тэнцвэрээ олох дасгал хийх боломжтой” гэжээ.

Тэр хааяа мацаг барьдаг

Тэрбээр биеийн галбир, эрүүл мэнддээ анхаарахын тулд дасгал хийхээс гадна хоолны дэглэм баримталдаг. Ингэхдээ ням гарагт хүссэн зүйлээ иддэг. Бусад өдрүүдэд глютен агуулаагүй хүнс, уураг ихтэй хүнс, жимс хүнсний ногоо агуулсан хоолны дэглэм барьж, шарсан хуурсан хоолноос татгалздаг аж. Мөн бага зэрэг кокосын тос, далайн давстай талхыг хөнгөн зуушинд хэрэглэдэг байна. Тэр мацаг барихыг олон төрлийн ашиг тустай гэж үздэг.

Женнифер Энистоны хоолны дэглэм

Женнифер Энистон 2016 онд Elle-д өгсөн ярилцлагадаа хоол хүнсний хувьд хамгийн эрүүл сонголт хийх хэрэгтэй гэжээ.  Тэрбээр сэрээд нимбэгтэй бүлээн ус уудаг. Дараа нь коктейль эсвэл авокадо, өндөг иддэг. Дээр нь хачирлаж бага зэрэг кокосын тос нэмдэг. Гадил жимс, өндөг, овъёос, бууцай, мака нунтаг, жимс, витамин С-ээр баялаг хүнсийг өглөөний цайндаа хэрэглэдэг. Гэхдээ мацаг барьж буй үедээ өглөөний цай уудаггүй аж.

Үдийн хоолондоо ихэвчлэн хүнсний ногоо эсвэл уургаар баялаг салат иддэг. Алим, бүйлсний тос, самар зэрэг зууш хэрэглэдэг.

Өөртөө анхаарал тавих нь түүний бие бялдрын хөгжилд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй адил чухал ач холбогдолтой

Женнифер Энистон дасгал хийж, зөв ​​хооллохоос гадна өөртөө ихээхэн цаг зав гаргадаг.  Жишээлбэл, ням гарагт рашаан сувилалд явдан. Мөн эрч хүч, нойр, арьс арчилгаа зэрэгт ихээхэн анхаардаг нэгэн.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд