No menu items!
HomeЭрүүл мэндЦэвэршилтийг хойшлуулах аргууд

Цэвэршилтийг хойшлуулах аргууд

-

35-аас дээш насны бүсгүй чи урьд нь “өөртөө хамааралгүй” юм шиг санадаг байсан нэг зүйл бага багаар ойртож буйг мэдэрсэн байх. Энэ бол цэвэршилт. Цэвэршилт бол эмэгтэй хүний амьдрал дуусаж байгаа биш, харин өөр мөчлөгт шинээр эхэлж байгаагийн илрэл мөн. Гэхдээ л 14 наснаас хойш үргэлжилсэн “идэвхтэй мөчлөг”-өө чадах чинээгээрээ сунгахыг хүсэж байвал дараах мэдээллийг уншаарай.

Цэвэршилтийн 3 үе шат

1. Цэвэршилтийн урьдач үе:

Юу: Цэвэршилт рүү орж буй шилжилтийн үе гэж хэлж болно. Хааяа хааяа гэнэт ихээр халууцах, үтрээ хуурайших, нойргүйдэх, сексийн хүсэлд өөрчлөлт орох, зан ааш хувирах зэрэг шинж тэмдгүүд эхнээсээ мэдэгдэж эхэлнэ.
Яагаад: Эстроген болон прогестероны хэмжээ хэлбэлзэж, буурах хандлагатай болно. Өндгөвчний өндгөн эсийн ялгарал багасна. Тэр чинээгээрээ сарын тэмдэг тасалдах юм уу бага ирнэ. Жирэмслэх магадлал бага ч, бүр байхгүй биш.

Хэзээ: 40-50 насны хооронд. Дунджаар 47 наснаас эхэлдэг. Ихэвчлэн 4 жил орчим үргэлжилдэг ч, зарим эмэгтэйн хувьд 7 сар болох нь ч бий.

2. Цэвэрших үе:

Юу: Сарын тэмдэг “албан ёсоор” зогсож, нөхөн үржихүйн он жилүүд дуусах үе. Цэвэршилтийн өмнөх үеийн шинж тэмдгүүд дээр нэмэгдэн шөнөөр хөлөрч эхэлнэ.

Яагаад: Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа больж, эстроген, прогестероны үйлдвэржилт зогсохоос хамааралтайгаар эдгээр өөрчлөлтүүд явагдана.

Хэзээ: 45-55 насанд тохиолдоно. Дунджаар 51 насанд эхэлдэг. Эрт цэвэршилт 40-45 насанд явагдаж болно. Сарын тэмдэг зогссоноос хойшхи нэг жилийг л энэ үед тооцно.

3. Цэвэршилтийн дараах үе:

Юу: Амьдралын шинэ мөчлөг. Цэвэршилтийн шинж тэмдгүүд аажмаар багасаж, яваандаа үгүй болно.
Яагаад: Гормонууд хэлбэлзэхээ болин тогтворжиж эхэлнэ.

Хэзээ: 50 насны эхэн юм уу дунд үеэс эхэлж, насан туршид үргэлжилнэ. Энэ үед эстрогений дутагдлаас хамааралтайгаар үе мөчний өвчин, хөхний хорт хавдар, нойр хулжилт зэргээр өвдөх магадлал өндөрсдөг учраас эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөж, амьдралын хэв маягтаа тохирох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй.  “Хэн” эрт цэвэршиж магадгүй вэ?

1. Тамхи татдаг бүсгүйчүүд

2 жил болон түүнээс дээш хугацаанд тамхи татсан эмэгтэйчүүдийн эрт цэвэрших магадлал нь 40 хувиар илүү байдаг нь тогтоогджээ. Тамхи нь эстрогений ялгарах хэмжээг бууруулж, биеийн эстрогений хэрэглээнд өөрчлөлт оруулдаг. Зарим судлаачид тамхи татах нь сарын тэмдгийн мөчлөгөнд ч өөрчлөлт оруулдаг хэмээн үздэг.

2. Цагаан хоолтон бүсгүйчүүд

2 жил болон түүнээс дээш хугацаанд цагаан хоолны дэглэм баримтлах нь мөн эрт цэвэршилтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэгт тооцогддог. Махан төрлийг оролцуулсан, тэнцвэртэй хооллох горимтой бүсгүйчүүд цагаан хоолтон бүсгүйчүүдээс цаг хугацааны хувьд арай орой цэвэршдэг аж. Энэ нь цагаан хоолтнуудын биед тестостеронтой адил эр гормон андрогены хэмжээ бага байдагтай холбоотой байж магадгүй гэж үздэг.

3. Хэт туранхай бүсгүйчүүд

Жингийн дутагдал нь гормоны тэнцвэрийг алдагдуулдаг учраас эрт цэвэршилтэнд хүргэх магадлалтай.

4. Өндөр цэгт амьдардаг бүсгүйчүүд

Нам дор биш, өндөр цэгт амьдардаг бүсгүйчүүдийн андрогений түвшин бага байдаг учраас цэвэршилт эрт явагдах боломжтой.“Цэвэрших нас”-аа хэрхэн хойшлуулах вэ?

Эдгээр аргууд нь эрт цэвэршилтээс сэргийлэх тал дээр илүү үр дүнтэй. Харин жам ёсоороо явагдаж байгаа цэвэршилтийг хойшлуулах төдийлөн боломжгүй бөгөөд зөвхөн гормоны эмчилгээ хийлгэх замаар шинж тэмдгүүдийг нь багасгаж болно.

1. Тамхиа хая-Дээрх хэсэгт яагаад гэдгийг нь хамтдаа уншсан шүү дээ.

2. Фито-эстрогений агууламжтай хүнс хэрэглэ-Бүхэл үр болон шар буурцагтай (ГМО-гүй байх тал дээр нь анхаараарай) хоол хүнс хэрэглэ. Энэ нь биеийн байгалийн эстрогений үйлдвэржилтэд дэмжлэг үзүүлдэг.

3. Дасгал хөдөлгөөн хий-Бие махбодийн бүх үйл ажиллагаа идэвхтэй байснаар гормоны үйлдвэржилтийг ч идэвхжүүлдэг. Үе үе алхаж, ууланд авирснаар цусны эргэлтээ эрчимжүүлэн, дархлаагаа дэмжиж, цэвэрших хугацаагаа ч чадах чинээгээрээ хойшлуулахад нэмэртэй.

4. Дээр үеийн сав суулгаа хая-Хуучны хоолны савнуудын гадаргууг “perfluorooctanoic acid” буюу нэгэн төрлийн химийн хүчлээр бүрж, наалдуулах чанарыг нь багасгадаг байжээ. Энэ хүчил нь гормоны үйл ажиллагаанд нөлөөлж, цэвэршилтийг түргэтгэх магадлалтай.

5. Химийн хорт найрлагагүй гоо сайхны бүтээгдэхүүн сонго-Аль болох органик, парабен, үнэр оруулагч болон бусад нэмэлтгүй, байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн тос, пудр хэрэглэж байгаарай. Биед хэдий чинээ их химийн бодис байна төдий чинээ гормонуудад нөлөөлж, цэвэршилтийг эрчимжүүлдэг.

6. Хүнсний скочноос татгалз-Хүнсний скоч болон пластик аяга, таваг, уут, савнуудад хүнс хийж хадгалах, халаахаас зайлсхий. Пластик бидний гормоны хэмжээнд нөлөөтэй.

7. Загас ид-Долоо хоногт 2 болон түүнээс дээш удаа загас хэрэглэдэг эмэгтэйчүүдийн цэвэршилт хойшилдог. Загасны тосон дахь омега 3 нь үе мөчийг “тосолж”, арьсыг чийгшүүлж, үтрээг чийглэдэг. Мөн гормонуудыг тэнцвэржүүлдэг, бодисын солилцоог сайжруулдаг аж тустай.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд