No menu items!
HomeЭрүүл мэндДархлаа чинь доголдсоныг илтгэх 10 шинж тэмдэг

Дархлаа чинь доголдсоныг илтгэх 10 шинж тэмдэг

-

Аутоиммун өвчин бол дархлааны систем нь таны биеийн зарим эсийг гадных гэж үзэн түүний эсрэг довтолж эхэлдэг эмгэг юм. Судалгаанаас харахад аутоиммун өвчин нь 64 хүртэлх насны эмэгтэйчүүдийн нас баралтын хамгийн том 10 шалтгааны нэг болжээ. 80 гаруй янзын аутоиммун өвчин байдаг аж.

Эрт оношлогоо нь амьдралыг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүндрэлийг багасгадаг тул эхний шинж тэмдгүүдийг таних нь маш чухал юм. Таны дархлааны системд ямар нэгэн өөрчлөлт орох болон эмчид хандах цаг болоход ямар шинж тэмдэг илэрдэг талаар хүргэе.

1. Толгой өвдөх, манарах, анхаарал сулрах

Толгой өвдөх, манарах болон бусад шинж тэмдгүүд нь та бидний амьдралд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй юм. Эдгээр шинж тэмдгүүд нь стресс нойргүйдэлтэй холбоотой байж болох ч дархлааны тогтолцооны үйл ажиллагааны доголдолын  шинж тэмдэг юм (жишээлбэл, чонон яр, цус багадалт).

2. Батга, дерматит, экзем, эрвээхэйн тууралт, хайрст үлд, склеродерма

Эдгээр олон төрлийн арьсны өвчин нь танд маш их төвөг учруулдаг. Арьсны ийм төрлийн өвчнүүдэд хийгддэг энгийн эмчилгээ дорвитой сайн үр дүн өгөхгүй байвал эдгээр шинж тэмдгүүд нь цус багадалтаас үүдэлтэй байж болох тул эмчид үзүүлээрэй.

3. Харшлын гаралтай астма

Астма болон харшлын өвчин нь аутоиммунаас үүддэг гэж үздэг.

4. Ядаргаа эсвэл хэт идэвхтэй болох

Эдгээр шинж тэмдгүүд нь аутоиммуны үед хамгийн их тохиолддог байна. Хэчнээн унтсан ч сэрэхдээ ядарсан хэвээр байх, үргэлж ядрах нойрмоглох зэрэг шинжүүд илэрч байвал эмчид хандаарай.

5. Булчин, үе мөч өвдөх

Өдөр тутамдаа шатаар өгсөх уруудах, юм өргөх зөөх гэх мэтэд булчин, үе мөч тань  өвдөж бие тань сулбайж, хамаг бие тань янгинаад байвал энэ аутоиммун өвчний шинж.

6. Гэдэс базлах, хий гарах, гэдэс дүүрэх, гүйлгэх, өтгөн хатах

Хоол боловсруулах замын эдгээр хямралууд нь целиакийн өвчин, шархлаат колит, бамбай булчирхайн эмгэг, бусад аутоиммун өвчний шинж тэмдэг байж болно.

7. Жин нэмэгдэх, турах

Зарим аутоиммун өвчин нь бидний бамбай булчирхайд нөлөөлдөг. Энэ эрхтэн нь бидний бие махбод дахь бодисын солилцооны олон процессыг хянадаг. Хэрэв энэ нь хэт их даавар ялгаруулж эхэлбэл эсвэл хангалттай хэмжээний даавар үүсгэж чадахгүй байвал  жин эсвэл нэмэгдэж эсвэл хасагдана.

8. Гар, хөл бадайрах, чимчигнэх

“Pins and needles” энэ нь огцом хүчтэй өвдөлт байхгүй шинж тэмдэг. Ихэнхдээ анзаарагдахгүй. Гэхдээ долоо хоногт хэд хэдэн удаа мэдрэгдвэл илүү ноцтой асуудлын шинж тэмдэг байж болох юм.

9. Үсний уналт

Үс ихээр унах нь бас л анхаарахгүй орхиж болохгүй зүйл. Хуйхны үрэвслээс болж үс ихээр унадаг. Энэ нь аутоиммуны өвчнөөс шалтгаалах нь элбэг.

10. Бага зэргийн халуурах

Ханиад томуу хүрээгүй байхад үе үе халуурах нь аутоиммуны шинж байж болно.

Дээрх шинжүүд илэрч байвал санаа зовж суухаас илүү эмнэлэгт хандаарай

Эх сурвалж:Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд