No menu items!
HomeГоо сайханДараах 5 хүнсийг ашиглан арьсны нөсөө, сэвхээ арилгаарай

Дараах 5 хүнсийг ашиглан арьсны нөсөө, сэвхээ арилгаарай

-

Арьсны пигментацийг бууруулах гэрийн эмчилгээний 5 аргыг танилцуулж байна.

1. Төмс

Төмс нь пигментацийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Та 1 түүхий төмс, бага зэрэг усаар нүрээ арчлаарай. Төмсийг хоёр хувааж хэрчсэн хэсгийг усанд дүрнэ. Төмсний зүсмэлийг нөлөөлөлд өртсөн хэсэгт 10 минут орчим дугуй хөдөлгөөнөөр үрнэ. Нүүрээ бүлээн усаар угаагаарай. Илүү үр дүнд хүрэхийн тулд энэ процедурыг долоо хоногт 2-3 удаа давт.

2. Тараг

Тараг нь үхсэн эсийг арьснаас гадагшлуулахад тусалдаг хүнс юм. Пигментацийн толбыг багасгахын тулд танд нэг халбага шинэ тараг шаардагдана. Таргаа нөсөө, сэвхтэй хэсэгт түрхээд 20 минут байлгана. Усаар нүүрээ зайлж угаана.

3. Кокосын тос

Кокосын тос нь арьсны үхэжсэн эд эсийг нөхөж, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Нэгдүгээрт, илүүдэл бохирдлыг арилгахын тулд нүүрээ угаана уу. Кокосын тосыг нүүрэндээ түрхээд сайн иллэг хийснээр арьсны давхаргын гүнд нэвчин орно. Массаж дууссаны дараа 20-25 минут хүлээ. Нүүрээ угааж, энэ аргыг долоо хоногт гурван удаа давт.

4. Papaya

Papaya нь гуужуулах үйлчилгээтэй. Энэ нь арьсны үхсэн эсийг арилгах бөгөөд гиперпигментацийг эмчлэх замаар шинэ эсийн өсөлтийг сайжруулдаг. 3 хоолны халбага папайяны ханд, сүү, органик зөгийн бал танд хэрэгтэй. Аяганд эдгээр найрлагыг холиорой. Үүнийг нүүрэндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар  угаана.

5. Зандан мод

Зандан мод нь пигментацийн толбыг их хэмжээгээр арилгахад тусалдаг тул таны арьсанд маш сайн нөлөөтэй. Зандан модны зуурмаг Бэлтгэхийн тулд танд зандан мод, сарнайн ус хэрэг болно. Нэг аяганд эдгээр найрлагыг хоёуланг нь сайтар холино. Энэхүү зуурмагийг нүүрэндээ бүхэлд нь түрхээд 15-20 минут орчим байлгана. Эцэст нь бүлээн усаар угаана.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд