No menu items!
HomeОнцлохЭмч нар нь хамгийн өндөр ЦАЛИН авдаг 22 орон

Эмч нар нь хамгийн өндөр ЦАЛИН авдаг 22 орон

-

Эмч нар бол хүний амь насыг авардаг, өвчтөнийхөө төлөө амь насаа эрсдэлд оруулдаг цагаан нөмрөгт ачтангууд билээ. Асар их хариуцлагыг үүрдэг тэд амьдралынхаа ихэнх цагийг сурах, мэргэших үйл явцад зарцуулдаг. Зарим орнууд эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлж, цалин хангамжид нь ихээхэн анхаардаг.

Эмч нар хамгийн өндөр цалин авдаг орнууд:

Тайлбар: Доор дурьдагдах Ерөнхий эмч, Мэргэжилтнүүдийн ялгааг тайлбарлавал,

Ерөнхий эмч:

Ерөнхий эмч нь Анагаах ухааны тодорхой нэг чиглэлээр мэргэшдэггүй бөгөөд эрүүл мэндийн байнгын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ерөнхий эмч үзлэг хийж, өвчтөнийг нарийн мэргэжлийн эмчид шилжүүлдэг.

Мэргэжилтнүүд:

Эмнэлгийн мэргэжилтнүүд нь Анагаах ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн, клиникийн сургалтанд хамрагдсан эмч нар юм. Жишээлбэл, зүрх судасны эмч, дерматологич, эмэгтэйчүүдийн эмч гэх мэт.

1.Нидерланд

Эмч нарыг хамгийн өндрөөр цалинжуулдаг улс орнуудын жагсаалтыг Нидерланд улс тэргүүлжээ. Энд мөн ажиллах орчин нөхцөл сайтайгаас гадна ажлын цаг нь богино байдаг аж. Нидерланд улсын эрүүл мэндийн систем маш сайн. Айл өрх бүр өөрийн гэсэн хувийн эмчтэй. Нидерландын мэргэжилтнүүд жилд 253,000 доллар, ерөнхий эмч нар жилд ойролцоогоор 117,000 долларын цалин авдаг.

2. Австрали

 “Арлын тив”-д эмч нарын ажиллах орчин, нөхцөл сайжирсан тул Их Британиас тус улсыг зорих эмч нарын тоо ихэссэн. Түүнчлэн, ажлын орчин нөхцөл сайтай, өндөр цалин хангамж, дэвшилтэт технологийн дэмжлэгийн систем зэрэг Австралид ажиллах олон шалтгаан бий. Австрали улс эрүүл мэндийн ажилчдынхаа сургалт, боловсролд хамгийн их ач холбогдол өгдөг. Эмч нар суралцангаа ажиллахаас гадна технологийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжтэй ажиллаж, туршлагаасаа хуваалцдаг. Тиймээс Австралийн боловсон хүчний түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Эндхийн мэргэжилтнүүд ойролцоогоор 247,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар ойролцоогоор 91,000 долларын цалин авдаг.

3. АНУ

АНУ жагсаалтын гуравдугаарт бичигджээ.  Мэргэжилтнүүд жилд ойролцоогоор 230,000 доллар, ерөнхий эмч ойролцоогоор 161,000 долларын цалин авдаг аж. Тус улсад ойрын 15 жилд эмч нарын тоо цөөрөх хандлагатай байна гэж үзсэн бөгөөд энэ нь сургалтын зардал өндөр, даатгалын нөхөн төлбөр буурсантай холбоотой юм.

4. Бельги

Энд эмч нар Европын аль ч улсаас илүү олон цагаар ажилладаг. Долоо хоногт дунджаар 51 цаг ажилладаг гэж бүртгэгдсэн байна. Эндхийн татвар өндөр тул амьдралын нөхцөл боломж сайжирсан ч  хөгжихөд бэрх. Мэргэжилтнүүд жилд ойролцоогоор 188,000 доллар, ерөнхий эмч нар 61,000 долларын цалин авдаг.

5. Канад

Эмч нарын ажиллах нөхцөл, цалин хангамж өндөртэй тул АНУ-ыг зорих эмч нарын тоо өссөн. Тиймээс Канадад эмч нарын тоо харьцангуй цөөрч, нэг эмчид оногдох өвчтөний тоо ихэссэн гэж үздэг. Энд мэргэжилтнүүд жилд ойролцоогоор 161,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар 107,000 долларын цалин авдаг.

6. Их Британи

Хэдийгээр Их Британийн эмч нар Австралид очиж ажиллахаар хошуурдаг ч тэд үлдэх хэмжээний хангалттай цалин авдаг. Их Британид эмч нар ачаалал ихтэйгээс гадна орон тоо багатай байдаг. Энд мэргэжилтнүүд жилд 150,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар ойролцоогоор 118,000 долларын цалин авдаг. Мөн анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудад санхүүгийн томоохон тусламж үзүүлдэг орнуудын тоонд багтдаг.

7. Франц

Францад гудамжны бараг өнцөг булан бүрт эмийн сан байдаг. Мэргэжилтнүүд нь дунджаар 149,000 доллар, ерөнхий эмч нар 92,000 долларын цалин авдаг байна.

8. Ирланд

 Ирландад Мэргэжилтнүүд жилд дунджаар 143,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар 90,000 долларын цалин авдаг. Мэргэжилтнүүд ажлынхаа хажуугаар хувиараа ажиллах боломжтой бөгөөд мэргэжилтний төрөл, түвшингээс хамаараад 15-20 минутын зөвлөгөө өгөөд 200-300 доллар, түүнээс дээш орлого олох боломжтой.

9. Швейцарь

 Энэ улс нь Эрүүл мэнд, боловсролын салбартаа ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Энд мэргэжилтнүүд жилд дунджаар 130,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар 116,000 долларын цалин авдаг.

10. Дани

Дани бол эмч нарыг өндрөөр цалинжуулдаг эхний аравт багтсан цорын ганц Скандинавын улс юм. Даничууд ерөнхий эмч нарт мэргэжлийн эмч нараас илүү цалин өгдөг. Мэргэжилтнүүд жилд дунджаар 91,000 долларын цалин авдаг бол ерөнхий мэргэжлийн эмч нар 109,000 долларын цалин авдаг.

11. Шинэ Зеланд

 Шинэ Зеландад мэргэжилтнүүд жилд дунджаар 86000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар жилд 78000 орчим долларын орлого олдог.

12. Герман

Герман улсад мэргэжилтнүүд 77,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар ойролцоогоор 69,000 долларын цалин авдаг байна. Германд туслах эмчийн ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд хамгийн өндөр цалин нь жилд 68000 долларт тооцогддог. Мэргэжил дээшлэх тусам энэ хэмжээ нэмэгдэнэ. Туслах эмчийн хувьд мэргэжлийн оношлогоо, арга зүйд суралцахаас гадна ахмад настнуудыг эмчилдэг.

13. Норвеги

Энэ улс татвар төлөлтөөрөө дээгүүрт ордог энэ улсын мэргэжилтнүүд ойролцоогоор 77,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар ойролцоогоор 66,000 долларын цалин авдаг байна.

14. Швед

 Энд мэргэжилтнүүд ойролцоогоор 76,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар 66,000 долларын цалин авдаг байна.

15. Финлянд

Энд мэргэжилтнүүд жилд 74,000 доллар, ерөнхий мэргэжлийн эмч нар 68,000 долларын цалинтай.  Ерөнхий мэргэжлийн эмч нарын цалин нь АНУ-д ажиллаж байгаа эмч нарын цалингийн талаас бага хувьтай тэнцэх аж.

16. Арканзас муж улс

 Эндхийн эмчийн цалин хөлс нь хүйсээрээ ялгаатай бөгөөд эрчүүд арай өндөр цалин авдаг байна. Эмчийн цалин дунджаар 211,432-270,000 долларын хооронд хэлбэлздэг.

17. Өмнөд Дакота

 Шинэхэн төгсөгч нарыг чиглэл чиглэлээр нь мэргэшсэн сургалтанд хамруулдаг бөгөөд эмч мэргэжилтнүүдийн үндсэн цалин жилд дунджаар 189,000 доллар байдаг. Ортопед мэс засалч гэх мэт мэргэжилтнүүд нь жилд дунджаар  519,000 долларын цалин авдаг.

18. Айова муж улс

Хүүхдийн эмч, ерөнхий мэс засалч, анестезиологич, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нарын дундаж цалин янз бүр. Айова мужийн нэг эмчийн дундаж цалин жилд 305,000 орчим доллар байдаг. Энэ нь нарийн мэргэжлийн эмч нарынхаас ихээхэн ялгаатай. Өрхийн эмнэлгийн эмч 110.462 доллар, Дотрын эмч 232.493 долларын цалин авдаг.

19. Айдахо

 Айдахо мужийн хувьд эмч нар өндөр цалин авдаг ч мэргэжлээ дээшлүүлэхийн тулд өөр орныг зорих нь элбэг. Эндхийн эмч нар жилд дунджаар 187,411 долларын цалин авдаг байна.

20. Вайоминг

Энд эмч нар жилд дунджаар 124,908 долларын цалин авдаг.  Амьдралын стандарт, мужийн орлогын албан татваргүй, эмч нарын эрэлт хэрэгцээ өндөр тул цалингийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна.

21. Теннесси

Теннесси мужийн эмч нарын жилийн дундаж цалингийн хэмжээ 137,378 орчим доллар аж.  Эмч мэргжилтнүүдийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байна.

22. Техас

Техаст эмч нарын дундаж цалин 175,929 доллар бөгөөд ажилласан жил, мэргэшлийн зэргээс хамаараад богино хугацаанд цалингаа авах боломжтой.

Эх сурвалж: content.wisestep

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд