No menu items!
HomeХүмүүсКобе Брайантын тухай сонирхолтой түүхүүд

Кобе Брайантын тухай сонирхолтой түүхүүд

-

Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, Америкийн сагсан бөмбөгийн од Коби Бийн Брайант 1978 оны наймдугаар сарын 23-нд төржээ.  Түүний эцэг эх нэр хайрлахдаа Японы Кобэ хотын рестораны цэснээс харсан алдартай үхрийн махны нэрээр нэрлэжээ.

Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын хүү юм. Түүнийг сагсан бөмбөгт орох замд аав нь нөлөөлсөн гэдэг. Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О’Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О’Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд багаа нэгт плэй оффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн байна.

NBA-гийн түүхэн дэх агуу тоглогчдийн нэг, “Лос Анжелес Лейкерс” багийн амьд домог Коби Брайантын тухай намтар ном хэвлэгдсэн байдаг. 2015-2016 оны улирлыг дуусгаад зодог тайлсан “Хар Мамба”-гийн тухай сэтгүүлч К.Жеффрисийн ном болон бусад эх сурвалжаас сонирхолтой нийтлэл, ярилцлагыг орчуулан эмхэтгэж оруулсан байна.

Тус номд Кобигийн 81 оноо болон 62 оноо авсан супер тоглолтынх нь талаарх өмнө нь хэвлэлд гарч байгаагүй нийтлэлүүд, М.Жорданы тухай Кобигийн чин сэтгэлийн ярилцлага, хамтдаа NBA-гийн аварга болж байсан Ф.Жексон, Ш.О`Нил, Р.Фокс нар “Хар мамба”-гийн зан чанар, сул тал, тэмцэгч чанарын тухай илэн далангүй ярьсаныг нь оруулсан байна. Коби Брайантын нэрийг дурсах бүрд “Лэйкерс”-ийн шар өмсгөл, “Торонто”-гийн эсрэг 81 оноо, Шакил О’Нилийн хамтаар NBA-гийн гурав, нийт таван бөгжний эзэн болсон тэр залууг бид мэднэ. Сагсан бөмбөгийн оргил NBA-гийн нэгэн чимэг болсон нэрт тоглогч,Коби Брайант нэг багтаа 20 жил зүтгэсэн юм. Түүний тоглолтыг бид дахиж харахгүй нь харамсалтай. Мөн түүний “Коби Брайант Аварга, Бахархал, Домог” номыг Монгол хэлнээ “Таван цагариг” сонины спортын сэтгүүлчээр уншигчдын танил болсон Н.Энхбаяр орчуулж, олны хүртээл болгож байгаа аж.

ҮСБХ-ны домогт тоглогч Кобе Брайант нэгэн удаа  “Сүүлийн үед лигийн одууд амрахын тулд тоглолт өнждөг болсонд шүүмжлэлтэй ханддагаа өгүүлсэн байна. “Олон хүн, хүнд хүчир ажил хийн олсон мөнгөө та бүхний тоглолтыг үзэхэд зарцуулж байгаа. Харин та бүхний ажил, үүрэг бол үргэлж сайн бэлтгэлтэй байж, тоглолт болгонд биеэ дайчлан тоглох юм. Би талбайд хамаг авьяас чадвар, хүч чадлаа шавхан тоглодог байсан учраас ийм хөгийн явдлыг хэзээ ч дэмжихгүй” хэмээнсэн байдаг.

Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон охид болох Жианна, Наталиа, Бианка мөн саяхан төрсөн Капри нарынхаа хамт амьдардаг байсан юм.

Дэлхийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал “Лос-Анжелес Лэйкерс” багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтод сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын “Үнэ цэнэтэй тоглогч”, Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын IV бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа охины хамт нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ.

Түүний шүтэн бишрэгч “Агуу Коби Брайант зуурдаар амиа алдсантай холбогдуулан түүнийг “NBA”-н шинэ логонд үүрд мөнхлөхийг дэмжиж байвал энэхүү өргөх бичигт гарын үсгээ зурна уу? хэмээн “Change.org” цахим хуудсанд нийтэлсэн өргөх бичигт тэмдэглэж, саналыг дэмжигчид К.Брайантын сүүдэр зураг бүхий өөрсдийн бүтээсэн логоны хувилбаруудаа “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. “NBA”-н одоогийн логонд Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч асан, өдгөө 81 настай Жерри Уэстийн сүүдэр зураг байдаг бөгөөд Алан Сигелийн бүтээсэн уг логог 1971 оноос хойш ашиглаж байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд