No menu items!
HomeОнцлохБодисын солилцоог сайжруулах аргууд

Бодисын солилцоог сайжруулах аргууд

-

Бодисын солилцоо эрчимтэй сайн байх нь олон төрлийн ач тустай.

Бодисын солилцоо эрчимтэй байна гэдэг нь:

Биеийн ерөнхий хөдөлгөөн, алхах, гүйхээс үл хамааран бие махбод эрч хүч, энергээ тогтмол зарцуулж байдаг. Хөдөлгөөний идэвхгүй эсвэл унтаж байхад ч гэсэн бие мах бод зүрхний цохилт, амьсгалыг хэвийн байлгах, биеийг амраах, сэргээх процесст энерги зарцуулсаар байна. Бие махбодийн энергийн эх үүсвэр нь хоол хүнс юм. Хоол хүнсээр дамжуулан биед шаардлагатай энергийг нөхөн авдаг.  Бодисын солилцоо нь энергийг хэвийн хэмжээнд байлгахын тусалдаг. Бодисын солилцооны суурь хурд нь амьсгалах, биеийн температурыг хадгалах, хэвийн амрах зэрэг үйл ажиллагаанд шаардагдах энергийн суурь хэмжээ юм.

Бие махбодийн өдөрт зарцуулах энергийн 80 хүртэлх хувь тайван байдалд, 10-20 хувь нь алхах хөдлөхөд зарцуулагддаг аж. Биеийн энергийн ойролцоогоор 5-10 хувь нь хоол боловсруулах үйл ажиллагаанд ашиглагддаг.

Бодисын солилцоо эрчимтэй явагдахад нас, хүйс, жин, дааврын үйл ажиллагаа, биеийн тамирын дасгал зэрэг олон янзын хүчин зүйл нөлөөлж болно. Ерөнхийдөө биеийн жин хэвийн байх тусам бодисын солилцоо хурдан явагддаг. Бодисын солилцоо эрчимтэй бол бие махбод илчлэгийг илүү өндөр түвшинд шатаадаг гэсэн үг.

Бодисын солилцоо эрчимтэй явагдаж байгаа тохиолдолд хоол, хөнгөн зууш идсэн ч гэсэн өлсөх, хоолны дуршил нэмэгдэх хандлагатай байдаг аж. Үүнээс үүдэн эрүүл бус хоол хүнс идэх эрсдлийг бууруулахын хоол хүнснийхээ тэжээллэг байдлыг шалгаарай.

Бодисын солилцоог хэрхэн сайжруулах вэ?

Бодисын солилцоог сайжруулах хамгийн эхний арга бол булчингийн массыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ бол өөх биш харин булчинд хамааралтай жин юм. Булчингийн эд нь биеийн өөхний агууламжаас илүү их калори /энерги/ зарцуулдаг. Булчингийн массыг нэмэгдүүлэх олон төрлийн дасгалууд бий.

Сайн унтаж амрах

Нойр дутуу байх нь илүүдэл жинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь бодисын солилцооны алдагдлаас болж үүсч магадгүй юм. Нойр дутуу байснаар цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, хоолны дуршлыг зохицуулдаг дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг байна.  

Уураг ихтэй хүнс хэрэглэх

Уураг ихтэй хүнс хэрэглэх нь бодисын солилцооны түвшинг 15-30% -иар нэмэгдүүлдэг аж. Уураг ихтэй хүнс нь цатгалан мэдрэмж төрүүлж, хэт их хоол идэхээс сэргийлдэг болох нь батлагдсан. Мөн  хоолны дэглэм барихад түгээмэл тохиолддог булчингийн масс алдалтыг бууруулдаг.  

Хөдөлгөөний идэвхи

Хэт их суугаа байдал нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Удаан хугацаагаар суух нь бага калори зарцуулдаг тул жин нэмэхэд хүргэдэг.  Ажлаа тарсны дараа дасгал хөдөлгөөн хийснээр 174 калори илчлэг шатаах боломжтой гэнэ.  

Хүйтэн ус уух

Сахартай ундааны оронд ус уудаг хүмүүс жингээ хасах нь илүү амжилттай болдог. Судалгаанаас харахад 17 унци (0.5 литр) ус уух нь бодисын солилцоог нэг цагт ойролцоогоор 10-30% -иар нэмэгдүүлдэг байна. Хэрэв хүйтэн ус уувал биеийн температурыг хэвийн дулаантай байлгахын тулд илүү энерги зарцуулдаг бөгөөд энэ илчлэгийн шатаахад ч тустай аж.  

В бүлгийн витаминууд

В бүлгийн амн дэмүүд нь бодисын солилцооны түвшинд чухал үүрэг гүйцэтгэдэг. В бүлгийн витаминуудыг ихээр агуулдаг хүнсэнд:

Гадил жимс

Жигнэсэн төмс

Өндөг

Жүржийн шүүс

Самрын тос

Вандуй

Бууцай

Үр тариа зэрэг орно.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд