No menu items!
HomeЭрүүл мэнд50-аас дээш насны хүмүүс жингээ хасахдаа анхаарах зүйлс

50-аас дээш насны хүмүүс жингээ хасахдаа анхаарах зүйлс

-

50-аас дээш насны жингээ хасах гэж байгаа хүмүүс хэд хэдэн бэрхшээлтэй тулгардаг. Үүнд ч гэсэн  хэдэн шалтгаан бий. Хүн хөгшрөх тусам булчингийн масс багасч, бие махбодь урьд өмнөх шигээ их энерги шаардахаа больдог.

Мөн эмэгтэйчүүдэд гормонтой холбоотой асуудлууд нас ахих тусам тохиолддог бөгөөд энэ нь жинд нөлөөлдөг байна. Цэвэршилтийн үед эстроген ба прогестерон дааврын тэнцвэргүй байдал үүсэх бөгөөд  үр дүнд нь өөх тос их хэмжээгээр хуримтлагдаж, бодисын солилцоо удааширдаг. Хэрэв та жингээ хасахаар төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

1. ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИХ

Энэ нь энгийн зүйл мэт сонсогдож байгаа ч хоолны дэглэм барих гэсэн хүмүүсийн 97% нь бүтэлгүйтдэг. Тэд бүгд илчлэгийг хязгаарлах гэж хичээдэг. Хүмүүс хоолны дэглэмээ буруу барьснаасаа болоод булчингийн массаа алдаж, бодисын солилцооны түвшинг бууруулж, сэтгэлийн түгшүүртэй болж, бие махбодь, оюун санаандаа сайнаас илүү их хор хөнөөл учруулдаг.  Тиймээс зөв цагт, бага хэмжээгээр хооллоорой.

2. ИЛҮҮ ИХ ХӨДЛӨХ

Энэ нь ойлгомжтой сонсогдож магадгүй, гэхдээ энергийн тэгшитгэлд бид юу идсэн, хэр их хөдөлсөн нь хамаатай. Өндөр эрчимтэй дасгалууд нь жин хасахад хамгийн тохиромжтой байдаг ч хүн болгонд тохирохгүй тул өөрт зохимжтой дасгал хийгээрэй. Жишээ нь дугуй унах, усанд сэлэх эсвэл алхах гэх мэт бага нөлөөтэй зүйл ч байж болно.

3. ИЛҮҮ ИХ УУРАГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Уураг нь лептин дааврыг өдөөдөг. Энэ нь бидэнд цадсан гэсэн дохио өгдөг. Эмэгтэйчүүд хөгшрөх тусам лептины хэмжээ буурдаг гэсэн томоохон судалгаа байдаг бөгөөд цэвэршилтийн үеэр илүү их өлсөх мэдрэмж төрүүлдэг байна. Өдөр тутмын хоолны дэглэмийн 40-45% -ийг уургаар хангавал өлсгөлөнг намжаахад тусална.

4. ЭЛСЭН ЧИХЭР

Элсэн чихэр таны инсулиныг нэмэгдүүлдэг. Хөгшрөх тусам бид инсулинд тэсвэртэй болж, энэ нь өөхөнд хадгалагдах магадлал өндөр болдог. Элсэн чихэр бидний өдөр тутмын ихэнх хоолонд нуугдаж байдаг тул таны хүнсний шошгыг  заавал харж байгаарай.

6. ЗӨВ НҮҮРС УС ХЭРЭГЛЭХ  

Өдөр тутмын нийт хэрэглээнийхээ 40-45% -ийг нүүрс ус байхаар төлөвлө. Та шинэхэн навчит ногоонууд хэрэглэж зөв нүүрс усаа авах хэрэгтэй. Харин талх, бялуу, гоймон зэрэг боловсруулсан нүүрс усыг багасгаарай. Өдрийн эхний хагаст нүүрс устөрөгчийг хэрэглэж орой нь зогсоох хэрэгтэй.

7. СОГТУУРУУЛАХ УНДАА

Тийм ээ, уух нь тааламжтай байж болох юм. Гэхдээ архи нь илчлэг, элсэн чихэр ихтэй байдаг.  Түүгээр ч зогсохгүй бидний бие организм дахь шингэнийг алдагдалд оруулдаг.  

8. БОГИНО ХУГАЦААНЫ ЭРЧИМТЭЙ ДАСГАЛ

Стрессийн гормоныг өсгөсөн хэвээр байх үед бидний биеийн өөх, ялангуяа хэвлий, гуяны хэсгүүддээ хадгалагдах магадлалтай байдаг. Мөн стресс нь өндөр энергитэй хоолонд дурлахад хүргэдэг бөгөөд ингэснээр та хэтрүүлэн идэх магадлалтай гэсэн үг юм.

Үүний эсрэгээр богино хугацааны эрчимтэй дасгал нь асар их үр дүнг өгдөг. Өдөр бүр 20 минут гэртээ дасгал хийснээр өөхөө шатааж, чийрэгжиж, зүрх судасны эрүүл мэндээ хамгаалах болно.

Эх сурвалж: fitandwell

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд