LOADING

Type to search

Үс унах, хумс хэврэгших, нойргүйдэх үед хэрэглэвэл зохих ундааны жорууд

Share

Эрүүл байхын тулд заавал эм бэлдмэл шаардлагагүй. Эрүүл хоол хүнсээр дамжуулан өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо нөхөх боломжтой. Амттай бөгөөд үс унах, хумс хугарах, нойгүйдэх зэрэг асуудлыг шийдэхэд туслах ундааны жоруудыг танилцуулж байна. Эдгээр нь богино хугацаанд хийх боломжтойгоос гадна амин дэмээр баялаг юм.

Хушга, яншуй, зөгийн бал, цагаан гаа, үзэм

Үс, хумсны бат бэх байдлыг сайжруулж, ядаргааг тайлахын тулд  хушга, хатаасан яншуйн навчийг холичинд хийж дээр нь цэвэр зөгийн бал, үзэм, цагаан гаа нэмээрэй.  Долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл зохистой.

Бууцай, гадил жимс, нимбэг

Бууцай нь зарим амин дэм, шим тэжээлийн өдөр тутмын хэрэгцээг хангахад хангалттай. 350 мл ус, гурван ширхэг гадил жимс, нэг баглаа бууцай, нимбэгний шүүсийг /эсвэл лайм/ холигчинд хийгээд бэлэн болно. 

Цоохор майлз, нэрс, гадил жимс, нимбэг

Нэрс нь дархлааг дэмжих байгалийн жимс бөгөөд нүдний хараанд сайн нөлөөтэй. Хоёр ширхэг гадил жимс, гурван халбага нэрс, 1/3 халбага нимбэгний шүүс, 2-3 цоохор майлз, нэг аяга усыг холино.

Цоохор майлз, бууцай, лайм, гадил жимс

Цоохор майлз нь илчлэгийг шатаахаас гадна амин дэм, шим тэжээлээр баялаг хүнс юм. Хоёр ширхэг цоохор майлз, нэг стакан бууцайны навч, нэг аяга ус, лайм шүүс, нэг ширхэг гадил жимсийг холино.

Бууцай, гадил, алим, нимбэг

Гадил, бууцай нь эрүүл мэндэд олон төрлийн тустай зохицол болдог. Гадил нь таны сэтгэл санааг сайжруулж, ядаргаа тайлж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Нэг аяга шинэхэн бууцайн навч, хоёр ширхэг гадил, нэг ширхэг алим, нэг аяга ус, нимбэгний шүүсийг холигчоор холино.

Өргөст хэмх, шанцай, нимбэг, зөгийн бал

Өргөст хэмх нь биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй бол шанцай нь Е витаминаар баялаг.  Хэдэн ширхэг шанцайн навч, нэг ширхэг хальсалсан өргөст хэмх, нимбэгний шүүс, нэг аяга ус, халбага зөгийн балыг холино.

Лууван, хүрэн манжин, цоохор майлз, өргөст хэмх, алим, яншуй, цагаан гаа

Энэ нь өтгөн боловч амттай бас амин дэмээр баялаг ундаа юм. Нэг лууван, хүрэн манжин, нэг цоохор майлз, нэг өргөст хэмх, хоёр алим, жижиг яншуйн дээр бага зэрэг цагаан гаа нэмээд холигчинд хийнэ.  

Бууцай, шанцай, цоохор майлз, лийр, гадил жимс, нимбэг

Энэхүү эрч хүч өгөх ундааг өглөөний цайндаа хэрэглэвэл зохимжтой бөгөөд дархлааны системийг хэвийн ажиллахад тусалдаг. Хэдэн ширхэг бууцайны навч, таван ширхэг шанцайн навч, гурван цоохор майлз, нэг лийр, нэг гадил жимс, нимбэг эсвэл лайм шүүс, 1.5 аяга ус хийгээд холино.

Лууван, алим, цагаан гаа, гадил, жүрж, гаа

Гурван лууван, хоёр ногоон алим, нэг ширхэг цагаан гаа, хоёр банана, нэг жүрж, бага зэрэг гааг холино.

Гүзээлзгэнэ, аньс, гадил, гаа

Гаатай жимсний ундаа нь бие махбодийг сэргээгч шүүслэг ундаа юм. 200 гр хөлдөөсөн гүзээлзгэнэ, 150 гр хөлдөөсөн аньс, /цангис эсвэл интоор байж болно/, 2 ширхэг гадил жимс, 1 стакан гааны навч, 1 стакан ус байхад хангалттай.

Өргөст хэмх, бууцай, хан боргоцой, ногоон цай, нимбэг, цагаан гаа

Ногоон цайг суурь болгон ашиглаж энэхүү амин дэм, антиоксидантаар баялаг ундааг бэлтгэж болно. Нэг өргөст хэмх, хоёр баглаа бууцай, хоёр аяга хэрчсэн хан боргоцой, нэг аяга ногоон цай, хагас нимбэгний шүүс, цагаан гааг холино.

Хан боргоцой, киви, өргөст хэмх, нимбэг

 Хан боргоцой, киви нь энэхүү эрүүл мэндэд тустай ундаанд бага зэрэг чихэрлэг амт нэмнэ. Нэг киви, нэг өргөст хэмх, дунд зэргийн тал хан боргоцойг холигчинд хийгээрэй.

Бэрсүүт жүрж, маалингын үр, гүзээлзгэнэ, усан үзэм, авокадо, гадил жимс, нимбэг

Энэхүү ундаа нь С аминдэмээр баялаг тул дархлааг дэмжиж, эрүүл мэндийг сайжруулдаг. Маалингын үрийг холигчоор буталж нунтаглана. Үлдсэн орцуудаа нэмнэ. Үүнд: тал бэрсүүт жүрж, 15 ширхэг хөлдөөсөн гүзээлзгэнэ, цөөн тооны үргүй усан үзэм, хагас авокадо, нэг гадил жимс, лайм эсвэл нимбэгний шүүс.

Алим, нимбэг, өргөст хэмх

Нимбэг нь С аминдэмээр баялаг бол алим нь пектин, төмрийн гайхалтай эх үүсвэр юм. Нэг алим, хагас нимбэгний шүүс, хоёр өргөст хэмхийг холино.

Алим, цоохор майлз, өргөст хэмх, хүрэн манжин, цагаан гаа

Хэдийгээр найрлага нь энгийн боловч үр нөлөө нь биед ихээхэн тустай. Гурван ногоон алим, нэг цоорор майлз, нэг өргөст хэмх, нэг дунд зэргийн хүрэн манжин, цагаан гааг холино.

Цагаан гаа, бууцай, алим, зөгийн бал

Цагаан гаа нь маш хүчтэй үрэвслийн эсрэг нэгдэл агуулдаг бөгөөд амин дэмээр баялаг юм. Хоёр атга бууцай, нэг халбага цагаан гаа, хоёр алим, хоёр халбага зөгийн бал, бага зэрэг усыг блендэртээ хийгээрэй.

Нэрс, анар, алим, өргөст хэмх, бууцай

Анар нь зүрх судасны эрүүл мэндэд тустай бол нэрс нь дархлааг сайжруулдаг. 3/4 шил хөлдөөсөн нэрс, нэг стакан анар жимсний шүүс, нэг алим, нэг хальсалсан өргөст хэмх, хэдэн ширхэг бууцайн навчийг холино.

Өргөст хэмх, яншуй

Энэ нь зөвхөн хоёрхон орц найрлагатай боловч  витаминаар баялаг. Өргөст хэмх 96% уснаас бүрддэг бол яншуй нь антиоксидант, амин дэмээр баялаг юм.

Брокколи, цагаан цэцэгт байцаа, бэрсүүт жүрж, маалингын үр, бүйлс, хасарваань

Цэцэгт байцаа нь B бүлгийн витаминыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд хоол боловсруулах системийг хоргүйжүүлэхэд тусалдаг. Брокколи, хэд хэдэн ширхэг цагаан өнгийн цэцэгт байцаа, хагас бэрсүүт жүрж, нэг цайны халбага маалингын үр, хагас атга бүйлс зэргийг хольж, дээр нь дөрвөн ширхэг хасарваань нэмээрэй.

Гадил, алимны шүүс, лууван, нимбэг

Нэг гадил жимс, нэг аяга алимны шүүс, хоёр халбага жижиглэсэн лууван, хагас нимбэгний шүүсийг холино.  

Киви, лийр, яншуй, гадил жимс

Киви нь A, B бүлгийн витамин, C, E, PP зэрэг олон төрлийн аминдэмүүдээс гадна кальци, магни, кали, фосфор зэрэг эрдэс бодис агуулдаг. Холигчиндоо гурван киви, нэг том лийр, том баглаа яншуй, хагас банана, 250 мл ус хийгээрэй.  

Хүрэн манжин, цагаан лууван, улаан лууван, сармис, яншуй

Үүнийг  тогтмол уух нь дархлааг сайжруулж, жингээ хасахад ч туслах болно. Нэг дунд хэмжээний хүрэн манжин, гурван улаан лууван, нэг цагаан лууван, хоёр хумс сармис, цөөн тооны яншуй зэргийг холино.

Хан боргоцой, лууван, алим

Хагас хан боргоцой, хоёр алим, хоёр лууванг шоо дөрвөлжин хэрчээд блендэрт хийгээрэй.

Лууван, улаан лооль, чинжүү, сармис, цоохор майлз, бууцай

 Лууван нь бета-каротинаар баялаг тул арьсны эрүүл мэнд, нүдний  хараа, дархлааг сайжруулдаг.  Таван лууван, 2-3 улаан лооль, хоёр чинжүү, дөрвөн хумс сармис, дөрвөн цоохор майлз, нэг аяга бууцайг холино.

Гадил, бүйлс, шанцай, давс

Шанцай нь хоолны дуршлыг дарж, хоол боловсруулах системийг эрүүл байлгахад тусалдаг.

Нэг гадил жимс, 15 бүйлс, нэг аяга ус, 1/2 цайны халбага шанцай, бага зэрэг давс холино.

error: Content is protected !!