No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХодоодны хямралыг анагаахад тустай йогийн дасгалууд

Ходоодны хямралыг анагаахад тустай йогийн дасгалууд

-

Хүмүүс олон мянган жилийн турш, тогтмол йогоор хичээллэхийн давуу талыг мэдэрсээр иржээ. Өнөө үед хүмүүс бие махбодийн болон сэтгэлийн зовиураа эдгээх зорилгоор йогоор хичээллэж байна.

Йог нь хүч чадал, тэнцвэртэй байдал, уян хатан чанарыг сайжруулах давуу талуудтайгаас гадна үе мөчний үрэвсэл, стресс, нуруу, ходоодны өвчин зэргийг арилгахад тусалдаг. (Жон Хопкинсын анагаах ухаанд үндэслэв). Йогийн ашиг тусыг хүртэхийн тулд долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа, нэг удаад нэг цаг ба түүнээс дээш хугацаагаар хийхийг зөвлөж байна. Мөн йогийн зарим өвөрмөц дасгалууд нь өвчний зовиурыг тэр даруй арилгах боломжтой байдаг ( Yoga Journal-д бичигджээ).

Бүр тодруулбал, ходоодны өвчнөөс болоод зовж шаналж буй хүмүүс пробиотик ба зарим хоол хүнсээр дамжуулан хоол боловсруулах системээ зохицуулдагтай адил йогоор дамжуулан  үр шимийг хүртэх боломжтой юм.

Хийнээс ангижрах йог

Та гэдэс өвдөх, хийгээр дүүрсэн үедээ уг йогийг хийснээр тодорхой хэмжээгээр тайвшрах болно. Үүнийг хийхийн тулд дээш харан хэвтээд хоёр өвдөгөө цээжиндээ тэвэрнэ. Үр нөлөөг сайжруулахын  тулд гүнзгий амьсгаа аваарай. Энэхүү поз нь хийг гадагшлуулах тул өөрийн гэртээ, тухтай газар байсан нь дээр.

Энэ нь гэдэсний дүүрэнг арилгахаас гадна ташааны үений цусны эргэлтийг нэмэгдүүлж, нурууны өвдөлтийг багасгаж, хэвлий ба нурууны булчинг бэхжүүлдэг.

Йогийн дасгал 2

Энэ нь гэдэсний дүүрэнг арилгах, хий хөөх, өтгөн хатахаас сэргийлэх үйлчилгээтэй. Үүнийг хийхийн тулд зориулалтын дэвсгэр дээр дээш харан хэвтээд, өвдөгөөрөө хөлөө нугалан дээш татаад, бэлхүүс хэсгээрээ хагас эргэнэ. Гар ямар байрлалд байгааг зурагнаас сайн хараарай.

Уг йог нь гуя, нуруунд эерэг нөлөөтэйгөөс гадна нугасны уян хатан чанарыг сайжруулах, доод хэсгийн нурууны өвдөлтийг намдаах зэрэг олон давуу талтай.

Йогийн дасгал 3

Хэт их хоол идсэн эсвэл гэдэс базлах зовиуртай байгаа үед уг дасгал танд тус болно. Ходоодны түгжрэл, хурцадмал байдлыг багасгахын тулд зургийн дагуу поз аваарай.

Энэ нь хэвлийн булчинг ачаалал өгч, дотоод эрхтнүүдийг  хоргүйжүүлэх замаар өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Бясалгал хийх үеийн зөв амьсгал нь бие махбодийн хөдөлгөөнийг зохицуулаг тул зүрхний өвдөлт, сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тусалдаг.

Эх сурвалж: thelist

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд