No menu items!
HomeГэрийн тохижилт2021 онд тренд болох гал тогооны дизайн

2021 онд тренд болох гал тогооны дизайн

-

Хэзээ ч моодноос гарахгүй, 2021 оны онцлох гал тогоо өрөөний дизайныг танилцуулж байна. Та энэ онд гэртээ засвар хийхээр төлөвлөж байгаа бол дараах зүйлсээс санаа аваарай.

Дугуй хэлбэртэй тек

Тавилгын дизайны чиг хандлага ямар байгааг зураг дээрээс харсан байх. Энгийн хэрнээ гоёмсог байгаа биз. Гал тогоондоо тек хийх гэж байгаа бол дугуй хэлбэртэйг сонгоорой.

Ханатайгаа ижил өнгөтэй хиншүү сорогч

Энэ нь маш цэгцтэй харагдаж байна. Орчин үед хүмүүс минимал амьдралыг эрхэмлэж байгаа билээ. Нүсэр шүүгээ хийхийн оронд жижигхэн тавиур нь ч мөн цэвэрхэн харагдуулж байна.

Хоёр өнгөний хослол

Хоёр өнгөний бүрдэл бүхий гал тогоог та харж байна. Цэнхэр өнгийн тавилга нь нөгөө өнгөө улам тодотгож байгаа биз. Та хоёр өнгийн хослол бүхий гал тогооны дизайныг сонирхож байвал эндээс уншаарай.

Өнгөлөг гал тогоо

Энэ нь жижиг орон зайд маш тохиромжтой хувилбар юм. Мөн сэтгэл сэргээж, хоолны дуршил нэмэгдүүлнэ.

Тавиур

Нээлттэй тавиурууд нь энэ оны тренд загвар юм. Том, нүсэр шүүгээний оронд ханын өнгөтэйгөө зохицсон тавиур хийж гал тогоогоо чимээрэй.  

Модон ширээ

Гал тогоондоо модоор хийсэн ширээ байрлуулаарай. Энэ нь хуучны хэв загварыг хадгалаад зогсохгүй орчин үеийн чиг хандлагыг илэрхийлнэ.

Өнгөний зөвлөмжүүд

Тренд загварыг дурайхын тулд заавал бүх зүйл нь цагаан байх шаардлагагүй. Жишээ нь зурагт үзүүлсэн шиг шар өнгийг сонговол орчин нь цэлгэр харагдах болно.

Өнгөний хослол

Цагаан болон бор өнгө нь хоорондоо маш сайн зохицдог. Энэ нь энгийн хэрнээ загварлаг харагдаж байна. Мөн шүүгээ бус тавиур байгааг та анзаарсан байх.

Цайвар саарал

Цайвар саарал өнгөөр гал тогоогоо тохижуулаарай. Мөн жижиг хэрэгслүүдийг алтлаг өнгө нь саарал өнгийг улам тодотгож байна.

Модон эдлэл

Энэ нь натурал харагдуулах төдийгүй сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй юм. Өртгийн хувьд хямд тусна. Та модон тавиур хийх материалыг хаанаас ч олох боломжтой.

Эх сурвалж: countryliving

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд