No menu items!
HomeХоол, шим тэжээлШинэ ондоо жин хасахаар төлөвлөсөн бол дараах хоолны зөвлөмжийг анхаараарай

Шинэ ондоо жин хасахаар төлөвлөсөн бол дараах хоолны зөвлөмжийг анхаараарай

-

2020 он бол бидний амьдралын түүхэн жил байлаа. Цар тахал бидний амьдралд маш их өөрчлөлт авчирсан бөгөөд зарим талаараа ихийг мэдрүүлсэн билээ. Бидэнд тохиолдсон хамгийн сайхан зүйлийн нэг бол халуун ам бүлээрээ цагийг өнгөрүүлж, хооллож эхэлсэн явдал юм. Бид бүгдээрээ сурсан бас нэг чухал сургамж бол эрүүл мэндээ хамгаалах нь хичнээн чухал болохыг ойлгосон. 2020 он дуусч, бид дахин “хэвийн” амьдралдаа эргэн орох шинэ эхлэлийг хүлээж байна. Тиймээс бодит бус шийдвэрүүд гаргахгүй, харин өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарлаа хандуулахаа амлацгаая.

2021 ондоо эрүүлээр турахаар шийдсэн бол дараах хоолны зөвлөмжийг мөрдөөрэй.

Healthy food on a heart shape cutting board. Love of food concept with fruit, vegetables, grains and high fibre foods. Rustic wood textures

1. Багаасаа эхэл: Өөрчлөлт бол хамгийн хэцүү зүйл юм. Хүрэхэд хэцүү зорилгоо бүү тавь, бодитой байж, хамгийн хялбар алхмаас эхэл. Эхний алхам хамгийн чухал гэдгийг санаарай. Тиймээс, оройн 21 цагаас хойш гал тогоондоо орохгүй байх, хагас цаг алхах, өдөрт хоёр шинэ жимс идэх гэх мэт жижиг зорилгуудыг тавиарай. Бид зуршлаа өөрчлөхөд 21 хоног шаардлагатай бөгөөд гурван сарын турш дагаж мөрдвөл энэ нь бидний амьдралын хэв маяг болно. Яарах хэрэггүй, юуг өөрчлөх ёстойгоо сурч, эхлэх нь илүү чухал юм.

2. Зөв цагт хооллох нь бидний эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Өдөр бүр нэг цагт хооллохыг хичээ. /энэ нь таны өлсгөлөн болон цатгалан мөчүүдийг илүү үр дүнтэй хянахад тусална/ Үүний тулд бид ажил дээрээ эсвэл гэртээ байгаа эсэхээс үл хамааран хоолны цагийг тогтоосон байх ёстой.

3. Зөв хооллох: Энэ нь ихэнх хүнд төвөгтэй сонсогддог. Яагаад гэвэл хүмүүс олон мэдээллийн сүлжээнээс үнэтэй хоолны зөвлөмжүүд авдаг. Энэ нь үнэндээ маш энгийн зүйл юм. Сайхан хоол нь шинэ, улирлын чанартай , тухай орчинд таарсан байх ёстой. Нийгмийн сүлжээн дэх мэдээллийн ихэнх нь барууны амьдралын хэв маягаас үүдэлтэй байдаг. Харин бид зүгээр л уламжлалт хоол хүнсээ зөв цагт, зохистой хэмжээгээр идэхэд л болно.

4. Хэмжээ: Энэ нь хүмүүсийн амьдралын түвшин, нас, хүйс, эрүүл мэндийн зорилгоос хамаарна. Хамгийн эрүүл гэгддэг хоол хүнс хүртэл бие махбодийн хэрэгцээт хэмжээнээс хэтэрч болохгүй. Танд ямар хэмжээний хүнс зохистойг эмчээс асууж, дараа нь дагаж мөрдөөрэй.

Мөн дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

5. Жингээ үзэх: Би энергийн түвшин ямар байгаа, бие эрүүл чийрэг байгаа эсэхийг мэдэх замаар хэмжихийг илүүд үздэг. Илүүдэл жин нь амьдралын хэв маяг, өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлийн нэг. Эрүүл саруул, зөв зуршилтай болж, түүнийгээ дагаж мөрдөхөд жингээ үзэх нь чухал үүрэгтэй. Хэрэв та шаардлагатай бол 15 хоногт нэг удаа жинлээрэй.

6. Сэтгэл зүйн эрүүл мэнд: Өдөр бүр 6-8 цаг унтахаа мартуузай, эрүүл чийрэг биетэй байх нь нэн чухал юм. Тархины хэрэгцээгээ хангахын тулд унтаж амарч, стрессийг тайлах хэрэгтэй. Өдрийн турш дор хаяж нэг цаг орчим унтраад сурчих, эсвэл та тэр цагаар бясалгах, хоббигоо хөгжүүлэх, ном унших эсвэл хөгжим сонсох боломжтой. Өөртөө цаг гаргаснаар таны тархи сэргэж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, шинэ сорилтуудад бэлэн байхад тусална.

7. Өдөр бүр дасгал хийх: Та биеийн тамирын заланд очих, бодибилдингийн спортоор хичээллэх, марафон гүйх шаардлагагүй, өдөр бүр хагас цаг тогтмол алхаж, өдөржингөө хөдөлгөөнтэй байхад л болно. Нийт илчлэгийг шатаахад NEAT (дасгалын бус үйл ажиллагааны термогенез) нь маш их үүрэг гүйцэтгэдэг. Шатаар өгсөж, 30 минут тутам түр босч алхах, утсаар ярихдаа алхах, хувцас индүүдэх, угаах болон бусад гэрийн ажил хийх үед хөдлөх нь эрүүл мэндэд тустай. Миний хэлснээр аажмаар эхлээрэй, гэхдээ зорилгоо санаж, түүндээ алхам алхмаар хүр.

Эх сурвалж: food.ndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд