No menu items!
HomeЭрүүл мэндЧихэвч хэт удаан зүүх нь биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Чихэвч хэт удаан зүүх нь биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

-

Эмч нар  чихэвчийг аюулгүй ашиглахын тулд 60-60 дүрмийг баримтлахыг зөвлөдөг. Энэ нь дууны чанга сулыг 60 хувьд тохируулаад, өдөрт 60 минутын хугацаанд чихэвчээр юм сонсож болно гэсэн үг юм. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл дотор муухайрч, нойрны хямралд орно.

Толгой өвдөнө

Чихэвч хэт удаан зүүснээр тархинд дарамт мэдрэгдэж эхэлнэ. Үүний үр дүнд бидний толгой өвдөж чихээр хатгадаг. Хэрэв та үргэлжлүүлсэн зүүсээр байвал байдал улам дордох болно.

Сонсголын бэрхшээлтэй болох магадлалтай

Шинжлэх ухааны үндэслэлээр 30-аад насны залуус 17 килогерц хүртэлх дуу сонсох чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл шумуулын дууг сонсох ёстой гэсэн үг юм. Гэхдээ залуучууд энэ насандаа стандарт хэмжээндээ сонсож чадахгүй байх тохиолдол улам бүр нэмэгдэж байна. Үүнээс гадна бид бүгдээрээ эхээс төрөхдөө 15000 сонсголын эстэй байдаг. Гэхдээ нэг удаа үүнийг алдвал дахин сэргээх боломжгүй юм. Эрдэмтэд эсийн алдагдлын энэ асуудлыг чихэвчийг байнгын хэрэглээтэй холбож үздэг.

Чих бөглөрөх

Удаан хугацаагаар чихэвч зүүхэд хулхи бөөгнөрөн хуримтлагдаж, чихний сувгийг хааж эхэлдэг. Улмаар чихний үрэвсэлд хүргэж болзошгүй юм. Түүгээр ч барахгүй чихэвч нь хулхийг чихний суваг руу гүнзгий түлхэж, улмаар чих өвдөж, толгой эргэх аюултай байдаг.

Толгой эргэнэ

Толгой эргэх нь тэнцвэрээ алдах, ямар ч хөдөлгөөнгүй байхад хэт хурдан хөдөлж буй мэдрэмж төрөхийг хэлнэ. Энэ нь чих дуу чимээ хүлээж авч чадахгүй, бөглөрсөн үед тохиолддог.Мөн хэт чанга хөгжим сонсоход толгой эргэж эхэлдэг. Чихэвчийг хэрэглээнээс үүдэж чихний дотоод мэдрэл сэдэрч, зохиомол даралт бий болдог.

Хий юм сонсох

Чихэвчийг хэт удаан зүүснээр чих шуугиж эхэлдэг. Та чимээгүй орчинд амарч байсан ч гэсэн чихэндээ хий юм сонсож эхэлж магадгүй. Энэ мэдрэмжийг эмчлэх арга байхгүй ч чихэвч зүүх цагийг богиносгож, чихний бөглөрөл үүсэхээс амархан сэргийлж чадна гэж  эрдэмтэд нотолж байна.

Арьсанд асуудал үүсч, батга гарч болзошгүй

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар том чихэвчийг байнга хэрэглэдэг хүмүүс арьсны асуудалтай байдаг гэжээ. Ялангуяа биеийн тамирын дасгал хийж, хөлрөхдөө олон мянган бактерийг үржүүлэх боломжийг олгодог байна. Энэ нь батга болон арьсны халдварт өвчин үүсэхэд хүргэж болзошгүй юм. Нэмж дурдахад, хэрэв та чихний бөглөө хэрэглэдэг бол чихний дотор хэт их тос хуримтлагдаж, батга үүсгэгч бактери амьдрах таатай орчныг бий болгодог ажээ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд